Туслахуудтайгаа унтсан одууд

Олны танил алдартай уран бүтээлчид, дуучдын хувийн амьдрал, харилцааг таамаглахын аргагүй. Учир нь тэд маш сэтгэлийн хөдлөлтэйн дээр, үргэлж л олны нүдэнд ил байдаг тул зарим үед ганц эвгүй үйлдлийг нь бүхэл амьдралынх нь алдаа мэтээр ярих нь ч бий. Нэг ёсондоо алдах эрхгүй хүмүүс юм. Тэр ч утгаараа тэдний уулзсан, болзсон бүхэн үл болж, бид та бүхэндээ энэ талаарх мэдээллийг хүргэж байгаа юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.

Туслахуудтайгаа унтсан одууд

1 Хайди Клум (Heidi Klum) болон түүний халуухан бие хамгаалагч

Алдарт модель бүсгүй, нөхөр Seal-тай 7 жил хамт амьдарсны эцэст 4 хүүхэдтэй болсон билээ. Тэдний бат бөх гэрлэлт, модель бүсгүйн амрагийн явдлаас болж нурсан гэх яриа байдаг. Учир нь Хайди өөрийн бие хамгаалагч Мартин Кристен (Martin Kristen) хэмээх залуутай нэг оронд байхад нь түүний нөхөр таарч, хосууд ширүүхэн маргалдсан аж. Улмаар тэд салсны дараа, модель бүсгүй өөрийн шинэ амраг Вито Шнабель (Vito Schnabel) гэх залуутай хамтран амьдрах болсон байна. Залуугийн тухайд урьд нь дуучин Деми Мур (Demi Moore)-тай нэр холбогдож байсан билээ.  Одоогоор түүний харилцааны талаар хэвлэлээр нам гүм байгаа юм.

Хайди Клум (Heidi Klum) болон түүний халуухан бие хамгаалагч

2 Бритни Спирс болон түүний бүжиг дэглээч

Попын гүнж үзэсгэлэнтэй бүсгүй маань, бүжигчин Кевин Федерлайнтай дэр нэгтгэж, 2 сайхан хүүхэдтэй болсныг бид мэдэх билээ. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм. Түүнээс өмнө Бритни, дуучин Жастин Тимберлейк нар үнэхээр халуухан хосуудын нэг байлаа. Гэвч тэдний харилцаа 2002 онд хоёр тийш болсон юм. Учир нь дуучин бүсгүй, тухайн үед найз залуугийнх нь хувийн бүжиг дэглээчээр ажиллаж байсан Вайд Робсон (Wade Robson)-той учир ургуулжээ. Анзаараад байхад тэр бүжигчин залууст ихээхэн талтай бололтой шүү.

Бритни Спирс болон түүний бүжиг дэглээч

3 Жулия Робертс болон түүний зурагчин

“Хөөрхөн хүүхэн” киногоороо бид бүхний танил болсон Холливуудын сайхан бүсгүй, жүжигчин Жулиа Робертс зурагчин залуутай гэрлэж, 3 хүүхэдтэй болсон юм. Тэд “The Mexican” киноны зураг авалтын үеэр танилцсан ч харамсалтай нь тэдний хайр дурлал 2002 онд дуусгавар болсон юм. Тухайн үед жүжигчин бүсгүй, анхны нөхөр дуучин, жүжигчин Лайл Ловетт (Lyle Lovett)-ой амьдарч байсан ч, ийнхүү зурагчин залуутай учир ургуулаад, удалгүй салсан юм.

Жулия Робертс болон түүний зурагчин

4 Жессика Альба болон туслах найруулагч

Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэг тэрбээр урьд нь жүжигчин Пол Валкер, Скот Каан нартай болздог байв. Тэрээр 2004 онд “Fantastic Four” кинонд тоглож байхдаа тус киноны туслах найруулагчаар ажиллаж байсан Каш Варрен (Cash Warren)-тэй танилцаж, 2008 онд хуримаа хийсэн юм. Хосууд 2 охинтой бөгөөд өдгөө хувийн бизнесээ хөгжүүлж яваа билээ.

Жессика Альба болон туслах найруулагч

5 Леди Гага болон түүний туслах

Өөрийн давтагдашгүй хэв маяг, хүчирхэг хоолойгоороо дэлхий дахинд нэр алдраа түгээсэн гайхалтай дуучин бүсгүй өөрийн гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан Женнифер Онейл (Jennifer O’Neill ) хэмээх бүсгүйг ганц ч өдөр амраалгүй, өдөр шөнийн бүхий л цагт өөртэй нт хамт байхыг шаардаж, хүнд хүчир зүйлс хийлгэдэг байжээ. Тэрээр үүнийхээ хариуд жилд 75 мянган долларыг авдаг байсан аж. Мөн түүгээр ч зогсохгүй тэрээр дуучин бүсгүйг өөртэй нь хамт унтахыг шаарддаг хэмээн гомдол гаргаж, шүүхэд дуудсан байдаг. Тэгэхээр тэр ч бас ижил хүйстнээ сонирхдог болж таарч байх шив...

Леди Гага болон түүний туслах

6 Кристен Стюарт болон найруулагч

“Twilight” киноны од, үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй 2015 онд тус кинонд хамтран тоглосон жүжигчин Роберт Патенсон (Robert Patinson)-той үерхэж багагүй шуугиан тариад амжсан. Гэвч уран бүтээлийн сайхан хосууд, амьдрал дээрээ төдийлөн тохироогүй бололтой. Кристен “Цасан гоо ба анчин” киноны зураг авалтын үеэр, тус киноны ерөнхий найруулагч Руберт Сандерс (Rupert Sanders)-тай тэврэлдэн, маш дотно байхыг нотлох олон зураг байдаг юм. Чухам үүнээс болж Роберт, Кристен нарын харилцаа дуусгавар болж, тэрээр “Цасан гоо ба анчин” киноны дараагийн ангийн зураг авалтаас хасагдсан ажээ.

Кристен Стюарт болон найруулагч

7 Бейонсе болон түүний бие хамгаалагч

Хамгийн үзэсгэлэнтэй, хөдөлмөрч дуучин бүсгүй Бейонсе, реппер Жей Зи нарыг үнэхээр сайхан хосууд хэмээн шагшин магтах хүмүүс цөөнгүй. Гэвч дуучин бүсгүй 2014 онд өөрийн бие хамгаалагч, Жулиус де Бур (Julius De Boer) хэмээх залуутай учир ургуулж, нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярианы гол сэдэв болсон билээ. Улмаар алдартай хосууд нэгэн үе салах дээрээ тулаад байсан гэхэд болно. Гэвч 2015 онд тэрээр бие хамгаалагчтайгаа мөн л ихэд дотно харагдах болсон. Магадгүй тэдний дунд анхнаасаа найзын харилцаанаас өөр харилцаа байгаагүй ч юм билүү?

Бейонсе болон түүний бие хамгаалагч

8 Риз Уизерспун болон түүний төлөөлөгч

Шаргал үстэй, өхөөрдөм хөөрхөн жүжигчин бүсгүй, Жим Тот (Jim Toth) хэмээх хэвлэлийн төлөөлөгч залуутай 2011 оноос хамтран амьдарч, 2015 онд салсан гэх мэдээлэл түгээд байгаа юм. Тэд өнгөрсөн хугацаанд үнэхээр атаархам харилцаатай хосоор нэрлэгдэж байсан төдийгүй нэг хүүхэдтэй ажээ. Саяхны мэдээллээр тэднийг хамтдаа халуун дотноор хөтлөлцөн явааг харсан гэх хүмүүс байгаа ажээ. Магадгүй харилцаагаа хэсэг завсарлаад эргээд нийлсэн юм болов уу?

Риз Уизерспун болон түүний төлөөлөгч

9 Ким Кардашьяан болон түүний бие хамгаалагч

Алдартай телевизийн шоуны од бүсгүй, одоогийн нөхрөөсөө өмнө маш олон залуустай нэр холбогдож, тэрчлэн секс бичлэг нь хүртэл цацагдсан байдаг. Тэрээр 2011 онд өөрийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Шенго Деане (Shengo Deane) хэмээх Австрали эртэй ихэд дотно байгаа мөч, зурагчдын дуранд буусан юм. Бие хамгаалагч залуу маш өндөр биерхүү байсан учир түүнд таалагдсан гэдэг.

Ким Кардашьяан болон түүний бие хамгаалагч

10 Диана гүнж болон түүний морин сургуулийн зааварлагч багш

Диана гүнж, хунтайж Чарльз нар 1981 онд сүр дуулиантайгаар хуримаа хийж, 1982 онд хунтайж Уильям, 1984 онд хоёр дахь хүү хунтайж Харриг төрүүлсэн юм. Хосууд 1992 онд албан ёсоор салах тухайгаа олон нийтэд зарлаж, улмаар 1997 онд Диана гүнж авто ослоор амиа алдсан байдаг. Салахаасаа өмнө тэд хэдийн хөндийрч, явцгүй харилцаатай болсон байжээ. Диана гүнж тухайн үед түүний морин сургуулийн зааварлагч хийж байсан  хошууч Жеймс Хьюитт (James Hewitt)-тэй амраглаж, 5 жилийн турш нууцаар уулзсан юм. Хожим тэдний харилцаа ил болж, сүйхэйтэй эр хэдхэн хормын дотор саятан болон хувирсан гэдэг.

Диана гүнж болон түүний морин сургуулийн зааварлагч багш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()