Таныг залуужуулах 11 хоол хүнс

Бид өдөр тутамдаа эрүүл зөв хоол хүнсийг сонгон хэрэглэж, зөв хэвшлээр амьдарвал эрүүл байж, түүнийгээ дагаад залуу сайхан төрхөө удаан хадгалахад тустай байдаг. Тиймээс ч та бүхэндээ залуужуулах үйлчилгээтэй, эрүүл хоол хүнсийг танилцуулж байна. Залуу сайхан зүс царайгаараа цагийн цагт гайхуулж амьдарцгаая.

Таныг залуужуулах 11 хоол хүнс

1 Боловсруулаагүй оливын тос

Боловсруулаагүй оливын тос буюу хүнсний дэлгүүрүүдэд “Extra virgin olive oil” хэмээн худалдаалагддаг тус тосыг өдөр тутамдаа хэрэглэснээр өтгөн хатах, таргалалт, хавдрын эрсдэл бууруулж, залуужуулдаг байна. Мөн оливын тос нь арьсыг илүү зөөлөн, торгомсог өнгөлөг болгоно. Амьтны гаралтай тос, масло нь хүнийг таргалуулж, цусан дахь холестрины хэмжээг ихэсгэдэг ажээ.

Боловсруулаагүй оливын тос

2 Ногоон цай

Бидний өдөр тутамдаа уух дуртай ногоон цай нь хавдрын эсийг бууруулж, чихрийн шижин өвчнийг анагаах өндөр үйлчилгээтэй. Мөн зүрхний шигдээс өвчнөөс сэргийлж, арьсыг эрүүлжүүлэн залуужуулж, тураах үйлчилгээтэй гэнэ. Тураах үйлчилгээ нь ойролцоогоор найман 7 хоногийн дараагаас үр дүнгээ өгч эхэлдэг тул, шантралгүй ууж хэвшээрэй.

Ногоон цай

3 Загасны мах

Арьсны хавдар, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлж, таныг байгаагаас тань хэд дахин эрүүл, өнгөлөг залуу харагдуулдаг. Тиймээс өдөр тутамдаа загасны махыг хүнсэндээ түгээмэл хэрэглэж, эрүүл мэндийн олон асуудлаас ангижраарай. Ойролцоогоор 12 долоо хоногийн дараагаас үр дүнгээ өгч эхэлдэг байна.

Загасны мах

4 Хар шоколад, какао

Хар шоколад нь таны санаж байгаагаас ч илүү эрүүл мэндэд тустай. Гэвч хэмжээг нь тааруулж хэрэглэх тал дээр анхаарах нь зүйтэй. Түүнчлэн нарны хорыг зайлуулж, арьсыг хамгаалдаг юм. Бусад хольцтой шоколадыг бодвол таргалуулах магадлал багатай.

Хар шоколад, какао

5 Амин дэмтэй хүнсний ногоонууд

Хүнсний ногоонууд нь таны биед маш ашиг тустай. Витаминаар баялаг учраас дархлаа тэтгэж, элдэв өвчлөлөөс хамгаална. Мөн зүрхний шигдээс, хавдрын эрсдлийг бууруулдаг ажээ. Хамгийн гол нь арьсыг элдэв бохирдол, нянгаас хамгаалж, залуужуулдаг учраас өдөр тутамдаа боломжийнхоо хэрээр хэрэглэж байх нь чухал.

Амин дэмтэй хүнсний ногоонууд

6 Маалингын үр

Маалингын үр нь эрүүл мэндэд үнэхээр тустай хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, тураах үйлчилгээг давхар үзүүлдэг. Мөн хөхний хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Найрлагадаа омега 3 ихээр агуулдаг учраас арьсыг зөөлөн толигор болгож, залуужуулдаг байна.

Маалингын үр

7 Анар жимс

Анар бол ялангуяа бүсгүйчүүдийн хувьд гормоны үйл ажиллагааг тэнцвэржүүлж, арьсыг уян хатан толигор болгох үйлчилгээтэй шидэт жимс юм. Мөн эмэгтэйчүүдийн өвчин, арьсны өвчлөл, элдэв хавдрыг эсэргүүцдэг учраас өдөр тутамдаа тогтмол хэрэглэж байх нь зүйтэй. Арьсны уян хатан байдлыг сайжруулж, залуужуулдаг.

Анар жимс

8 Авокадо

Тус  жимс нь илүүдэл жинг бууруулж, биеийн өөхлөлтийг багасгадаг. Мөн арьсыг зөөлөн толигор болгодог учраас өдөр тутамдаа хэрэглэж байх нь зүйтэй. Гэвч өсвөр насны хүүхдэд идүүлэхдээ болгоомжлоорой. Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг учир наснаасаа эрт бэлгийн харьцаанд орох эрсдэлтэй. Түүнчлэн нарны хэт ягаан туяаны хорыг саармагжуулдаг байна.

Авокадо

9 Улаан лооль

Улаан лооль нь цусыг төлжүүлж, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах тустай. Мөн зүрхний шигдээс, арьсны хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг байна. Тогтмол хэрэглэснээс 15 долоо хоногийн дараагаас үрчлээс мэдэгдэхүйц багасч, гэрэлтсэн өнгөлөг болдог.

Улаан лооль

10 Амтлагч

Яагаад амтлагч залуужуулдаг юм болоо гэж та гайхаж байж магадгүй. Азиуд, тэр дундаа Япон Солонгос бүсгүйчүүд өдөр тутамдаа амтлагч, халуун ногоо ихээр хэрэглэдэг болохыг киноноос хүртэл анзаарсан л биз дээ. Халуун ногоо, перц зэргийг тааруулан хэрэглэснээр биеийн дархлаа сайжирч, өвчин эмгэг амархан тусахгүй. Мөн арьсны коллагеныг нэмэгдүүлж, залуужуулдаг байна.

Амтлагч

11 Ясны шөл

Ясны шөл нь таны санаж байгаагаас ч илүү эрүүл мэндэд тустай. Үе мөчний өвчин, ясны сийрэгжилт, кальцийн дутагдал, эрт хөгшрөлтөөс сэргийлдэг. Мөн арьсыг залуу сайхан болгоход маш тустай. Үрчлээ багасгаж, чийгшүүлэн, үс хумсыг ч мөн бэхжүүлдэг.

Ясны шөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()