Хорон санаатай хамгийн шилдэг эмэгтэй супер баатрууд

Эмэгтэй хүний гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Супер баатруудын киног эсрэг талын хорон санаатангүйгээр төсөөлөх нь дэндүү уйтгартай болно. Эрэгтэйчүүдээсээ илүү хүчтэй байх эдгээр эмэгтэй хорон санаатнуудын хамгийн шилдэг дүрүүдийн жагсаалтыг сонирхон үзэцгээе.

Хорон санаатай хамгийн шилдэг эмэгтэй супер баатрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Dred - Мama (2012)

Алуурчин харгис эмэгтэйн дүр. Зэвсгийг өөрийн болгож ашигладаг болон жирийн хүнд баймгүй зодооны техниктэй.

Dred - Мama (2012)

9 The Baroness - Joe (2009)

Супер хүчийг зэвсгийн хүчээр гайхуулдаг энэ эмэгтэй нь 9 дүгээр байранд жагссан байна.

The Baroness - Joe (2009)

8 Emma forest - X man: First class (2011)

Гоо үзэсгэлэнтэй, хүний оюун санаанд хуурамч төсөөлөл төрүүлж чаддаг, бие нь алмаз болон хувирч шилийг төвөггүй зүсэх, өөрийгөө хамгаалах чадвартай.

Emma forest - X man: First class (2011)

7 Lady Deathstrike - X men United (2003)

Зодооны урлаг эзэмшсэн, өөрийнхөө хуруунаас ган зэвсэг гаргаж тулалддаг. Хурдан эдгэрдэг учир ялахад амархан биш.

Lady Deathstrike - X men United (2003)

6 Ursa - Superman 1,2 (1978-1980)

Супер хүчтэй, супермений гарагийн уг бүсгүй дэлхийн хүмүүсийг үзэн яддаг. Ултра туяа нүднээсээ ялгаруулдаг, ямар ч зүйлийг нэвтэлж чаддаг. Аюултай бүсгүй.

Ursa - Superman 1,2 (1978-1980)

5 Faora UI- Man of Steel (2013)

Супермений гарагын бүсгүй, командлагч. Нисэх, ултра туяа гаргах, маш хүчтэй, цэргийн командлагч. Суперменийг ч зогсоох чадвартай энэ бүсгүй бол цэргийн аюултай зэвсэг юм.

Faora UI- Man of Steel (2013)

4 Dark pheonix: X-men The Last Stand (2006)

Аливаа юмыг өргөх, агаарт замхруулж алга болгох чадвартай. Жен буцаж ирдэг боловч өөр дүрд хувиран хорон санаат болдог. Зорилго нь өшөөгөө авахаар гэж тайлбарладаг.

Dark pheonix: X-men The Last Stand (2006)

3 Talia al ghul - The Dark Knight Rises (2012)

Батменийг эвгүй байдалд оруулж чадсан хүмүүсийн нэг. Хотыг тэр чигт нь бөмбөгийн аюулд оруулж чадсан ухаантай эмэгтэй. Өшөө хонзонгийн нарийн төлөвлөгөөг гаргаж чадсан эмэгтэй.

Talia al ghul - The Dark Knight Rises (2012)

2 Mystique

Ямар ч хүний дуу болон хэлбэрт хувирч чаддаг. Хурууны хээг ч дуурайж чадна гээд боддоо. Х мений цувралуудад нилээн хор хохиролыг учруулж байсан энэ эмэгтэй хоёрдугаар байрт жагссан байна.

Mystique

1 Catwomen - Batman Return (1992)

Уг киног бүх Батмений кинонуудаас хамгийн сайн хийгдсэн кино гэж нэрлэгддэг юм билээ. Оффисын ажилтан бүсгүй солиорч Муур эмэгтэй болно. Батмений эсрэг нилээн олон хорон үйл хийсний эсрэг өөрийн бурууг ухаарна. Гэхдээ.... 

Батмений фэнүүдийн хувьд энэ киног үзээгүй хүн ховор боловуу. Харин үзээгүй хүн байвал заавал үзэх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Catwomen - Batman Return (1992)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()