“Хаадын тоглоом” киноны хамгийн чухал дүрүүд

НВО телевизийн хамгийн амжилттай яваа цуврал "Хаадын тоглоом" буюу "Game of Thrones" цувралын шинэ бүлэг өчигдөр нээлтээ хийсэн билээ. Америкийн үзэгчид тус киноны хамгийн чухал гол дүрүүдийг жагсаасныг орчуулан хүргэж байна.

“Хаадын тоглоом” киноны хамгийн чухал дүрүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Петр Бэйлиш (Peter baelish)

Хамгийн зальжин энэ эрхэм хотын бүх чимээг сонсдог, аливаа явуулгын дандаа ард нь байдаг, мөн Ханхүү Жоефрэйг хөнөөсөн гээд л гайхалтай сэргэлэн занг нь магтаад баршгүй боловч зөвхөн олзны төлөө явдаг учир манай талын хүн гэхэд бас хэцүүхэн. Старкийн хатан Кейтринд насны хайраа зориулдаг.

Петр Бэйлиш (Peter baelish)

9 Бриенне (Brienne of Tarth)

Эр хүний эсрэг итгэмээргүй чадлаараа тулалддаг энэ бүсгүй киноны бас нэгэн чухал дүр юм. Шударга үнэнчээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг энэ бүсгүй байгаагүй бол Жейни Ланестр магадгүй амь үрэгдэж, кино уйтгартай болох ч байсан юм билүү?

Бриенне (Brienne of Tarth)

8 Жейми Ланестр (Jamie lannester)

Өөрийн дүү Серсейтэй амраглаж дөнгөдөг уг залуу хааны алуурчин хэмээх нэр алдраараа гайхуулж явсан ч гараа алдаж чадал нь сулардаг. Ааваасаа хамгийн их айдаг боловч тэдний гэр бүл нэг цул байж чаддаг.

Жейми Ланестр (Jamie lannester)

7 Нохой (Sandor clegane)

Нохой хочит энэ алуурчин адгийн шаар гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ дайн тулааны үед өөрийнхөө байранд байж чаддаг, юу хийхээ мэддэг эрэмгий чанараар нь авч үзвэл бас дажгүй ч байж магадгүй л юм. 

Нохой (Sandor clegane)

6 Серсей Ланестр (Cercei lannester)

Овгийн эх болсон энэ эмэгтэй хэдийгээр хорон санаат дайсны талыг илэрхийлдэг боловч үр хүүхдийнхээ төлөө, зорилгынхоо төлөө хэрхэн тэмцдэгийг, хүмүүсийн хооронд хэрхэн зөв хэлэлцээр байгуулж өөрийгөө хамгаалж чаддагыг үзэгчдэд харуулж чаддаг хүчтэй эмэгтэй мөн юм.

Серсей Ланестр (Cercei lannester)

5 Жоефрэй Баратеон (Joffrey Baratheon)

Серсей болон Жеймигийн үр удам энэ ханхүүг кинон дээр тодорхойлохдоо "Түүхэнд галзуу хаан байсан, зэрлэг ч хаан байсан. Харин энэ хүү галзуу, зэрлэг хаан болж байна" гэж хэдхэн үгээр маш оновчтойгоор тодорхойлсон байдаг. Цувралыг үзэх болгондоо хамгийн их үзэн ядах дуртай дүр гэж үзэгчид тодорхойлсон байна.

Жоефрэй Баратеон (Joffrey Baratheon)

4 Жон Сноу (Jon Snow)

Цуврал эхлэхэд л Старкийн гэр бүлийн бутач хүү, Хадагтай Старкийн үзэн ядсан харцан дор амьдардаг уг хүү шөнийн харуул болж, зэрлэг охинд дурлаж байгаагаар гардаг. Гэвч тухайн гэр бүлийн хүү бутач байна уу гүй байна уу хамаагүй хүү л бол хүү тул өөрийн гэр бүлийн төлөө амьдрахаар шийднэ. Үзэгчдийн хамгийн их найдлага тавьдаг дүр.

Жон Сноу (Jon Snow)

3 Аряа Старк (Arya Stark)

Ухаантай сэргэлэн Аряа зэрлэг охины дүрд тоглох боловч гэр бүлээ гэх чин сэтгэл, хэзээ ч бууж өгөхгүй хатуу сэтгэлийг харуулж болдог. 

Аряа Старк (Arya Stark)

2 Дейнерис Таргариян (Daenerys Targaryen)

Таргарияны удмын энэ бүсгүй луугийн эх бөгөөд өөрийнхөө ахыг устгаж, нөхрөө өөрийнхөө талд урвуулж, хаан ширээний төлөө ямар их хичээл зүтгэлтэй, мятрашгүйгээр тэмцэж байгаа талаар харуулдаг. Үзэсгэлэн гоо энэ бүсгүйн дүр гарснаас хойш хүүхэддээ Калисий гэдэг нэр өгөх тохиолдол Америкт олон гарчээ.

Дейнерис Таргариян (Daenerys Targaryen)

1 Терион Ланестр (Tyrion lannister)

Хүний эвийг эвтэйхэн олдог, юмны учрыг нарийн мэддэг, биендээ зэвсэг байхгүй ч гэсэн тархиа зэвсэг болгохыг маш сайн мэддэг энэ сэргэлэн жижигхэн залуу тус цувралын хамгийн шилдэг гол дүр гэж тодорхойлогдсон байдаг. Хотыг хамгаалдаг түүний дайнд хэрхэн арга ухаан хэрэглэж байгаагаар уг дүрийг сайн харуулаад өгсөн байдаг шүү.

Терион Ланестр (Tyrion lannister)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()