Бүх цаг үеийн хамгийн шилдэг эсрэг дүрүүд

Өөрт оногдсон дүрээ чадварлагаар бүтээж, олонд хүргэнэ гэдэг бол жүжигчдийн эрхэм үүрэг юм. Гэвч үзэгчид гол дүрийн буюу сайн талын баатрыг илүүтэй онцолж, хайрлаж хүндлэх нь түгээмэл байдаг. Харин  бид танд эсрэг дүр бүтээсэн боловч тухайн дүрийн өнгө төрх, мөн чанарыг  хүн бүрийн тархинд тодоос тод үлдээн, тэр ч бүү хэл үзэн ядалтыг харамгүй хүртэж байсан чадварлаг жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг эсрэг дүрүүд

15 Том Харди (Tom Hardy) - “John Fitzgerald”

Өнгөрсөн жилийн Оскарын наадмын олон номинацид нэр дэвшин, гайхалтай амжилт гаргасан “The Revenant” кинонд жүжигчин залуу маань эсрэг дүр бүтээж, олон хүний дургүйг хүргэсэн байдаг шүү. Мэдээж хүмүүс түүний дүрийг үзэн ядаж байна гэдэг бол тэр чинээгээрээ дүрдээ сайн орсон гэсэн үг юм. Кино шүүмжлэгч нар Том Хардид онц үнэлгээ өгч, энэ киног амжилтанд хүргэсэн гол хүмүүсийн нэг хэмээн дүгнэсэн байдаг.

Том Харди (Tom Hardy) - “John Fitzgerald”

14 Гэри Олдман (Gary Oldman) - “Jean-Baptiste Emanuel Zorg”

Тэр ч муу залуусын дүрийг бүтээхдээ гаргууд нэгэн юмаа. Алт шиг жүжигчин хэмээгддэг Гэри Олдман 1997 онд “The Fifth Element” кинонд эсрэг дүр бүтээж, олны гайхшралыг ихэд төрүүлж, төгс байлаа гэх магтаалыг хүртэж байсан билээ.

Гэри Олдман (Gary Oldman) - “Jean-Baptiste Emanuel Zorg”

13 Ральф Файнс (Ralph Fiennes) - “Lord Voldemort”

Тэр бол алдарт “Харри Поттер” цувралын эсрэг дүрийг байж болох хамгийн төгс хувилбараар бүтээсэн гэх цолыг хүртэж байсан жүжигчин юм. Сонирхуулахад тэрээр эерэгээсээ илүү эсрэг дүрүүдэд тоглох дуртай гэнэ шүү.

Ральф Файнс (Ralph Fiennes) - “Lord Voldemort”

12 Гленн Клоуз (Glenn Close) - “Cruella de Vil”

“101 гөлөг” гэх киног үзээгүй хүн ховор тул түүний дүрээ хэрхэн гайхалтай бүтээсэн гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Бяцхан хүүхдүүдийн зүүдэнд орж явсан энэ хатагтай оногдсон дүр бүрээ гаргууд гаргадаг нэгэн юм.

Гленн Клоуз (Glenn Close) - “Cruella de Vil”

11 Жаред Лето (Jared Leto) - “The Joker”

Тэрээр энэ зун нээлтээ хийх “Suicide Squad” кинонд “The Joker”-ийн дүрийг бүтээж байгаа бөгөөд кино багийнхан түүнийг үнэхээр чадварлаг жүжигчин хэмээн ам сайтай байгаа билээ. Мөн тус бүтээл нь кино сонирхогчдын дунд нэлээдгүй хүлээлт үүсгээд байгаа юм.

Жаред Лето (Jared Leto) - “The Joker”

10 Кевин Спейси (Kevin Spacey) - “John Doe”

Холливүүдийн хамгийн алдартай болон хамгийн чадварлаг гэгддэг жүжигчдийн нэг Кевин Спейси 1995 онд бүтээгдсэн “Seven” киноны эсрэг талын дүрд тоглон, чамгүй олон магтаал, талархлын эзэн болж байсан юм.

Кевин Спейси (Kevin Spacey) - “John Doe”

9 Хоакин Феникс (Joaquim Phoenix) - “Эзэн хаан Коммодус”

Түүний бүтээж байсан хамгийн гайхалтай, ур чадвар шаардсан дүрүүдийн нэг нь “Гладиотор” киноны эзэн хаан Коммодус юм. Үзэгчдийн дургүйцлийг ихэд хүргэж чадсан гэж бодохоор дүрдээ хэчнээн сайн орж, чадварлаг жүжиглэсэн нь харагдана.

Хоакин Феникс (Joaquim Phoenix) - “Эзэн хаан Коммодус”

8 Кристоф Вальц (Christoph Waltz) - “Hans Landa”

Австри-Герман гаралтай жүжигчин эр 2009 онд “Inglourious Basterds” киноны эсрэг дүрд тоглосон нь түүний амжилтын үүдийг нээж өгсөн юм. Мөн тус дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан билээ.

Кристоф Вальц (Christoph Waltz) - “Hans Landa”

7 Анжелина Жоли (Angelina Jolie) - “Maleficent”

Үзэгчдэд асар өндөр хүлээлт үүсгэсний эцэст, тэрээр үзэсгэлэнтэй бүсгүйгээс хорон санаат нэгэн болж хувиран, өөрийн дүрээ ч гайхалтай бүтээж чадсан юм. Түүний дүр нь кино шүүмжлэгч болон үзэгчдээс өндөр үнэлгээ авснаас гадна чамгүй амжилт олсон байна.

Анжелина Жоли (Angelina Jolie) - “Maleficent”

6 Бен Кингсли (Ben Kingsley) - “The Mandarin”

Маш олон сайхан бүтээлд өөрийн дүрээ хэдийн мөнхөлчихөөд байсан тэрээр “Iron Man 3” киноны эсрэг дүрд тоглох санал ирэхэд баярлан хүлээж авч байсан гэдэг шүү. Туршлага гэж юу байдгийг залууст сургамжлан, дүрээ төгс бүтээсэн нь түүний чансааг илтгэнэ.

Бен Кингсли (Ben Kingsley) - “The Mandarin”

5 Рутгер Хауэр (Rutger Hauer) - “John Ryder”

Авьяас чадвар нь ундарсан нэрт жүжигчин “The Hitcher” кинонд алуурчин эрийн дүрийг бүтээж, хүмүүсийг ёстой ангайлгасан гэхэд болно. Гаргаж буй төрх, ааш, яриа гээд л яг жинхэнэ алуурчин мэтээр дүрээ гаргасан түүнийг зарим үзэгчдэд амьдрал дээр ч алуурчин юм бишүү гэх хардлагыг төрүүлж байсан гэдэг.

Рутгер Хауэр (Rutger Hauer) - “John Ryder”

4 Хелена Бонэм Картер (Helena Bonham Carter) - “The Queen of Hearts”

“Alice in Wonderland” киноны хэрцгий хатны дүрийг бүтээж, олон олон амжилт, шагналын эзэн болсон тэрээр тус дүрийг бүтээх гэж маш их хөдөлмөрлөсөн, бэлтгэл хийсэн тухайгаа ярьсан байдаг билээ. Үргэлж л зөгнөлт киноны эсрэг талын дүрийг бүтээдэг түүний бас нэгэн алдартай дүр нь "Big Fish" киноны шулмын дүр юм. 

Хелена Бонэм Картер (Helena Bonham Carter) - “The Queen of Hearts”

3 Хавьер Бардем (Javier Bardem) – “Anton Chigur”

Царайлаг төрхөөрөө бүсгүйчүүдийн харцыг булааж явсан Испани жүжигчин “No Country for Old Men” гэх кинонд муу залуугийн дүр бүтээж, алдар хүндийн оргилд гарсан юм. Мөн тус дүрээрээ Оскарын наадмаас шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн байна.

Хавьер Бардем (Javier Bardem) – “Anton Chigur”

2 Энтони Хопкинс (Anthony Hopkins) - “Hannibal Lecter”

Ямар ч дүрд төгс хувирч чаддаг түүнийг гоц авьяастан хэмээн нэрийдэхгүй бол алдас болох бизээ. 1991 оны бүтээл болох “The Silence of the Lambs”-ийн эсрэг талын дүрийг чадварлаг бүтээсэн төдийгүй тус дүрээрээ Оскарын наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" гэх эрхэм хүндэт шагналыг хүртсэн билээ.

Энтони Хопкинс (Anthony Hopkins) - “Hannibal Lecter”

1 Хит Леджер (Heath Ledger) - “Joker”

2008 онд гарсан “Харанхуйн хүлэг баатар” киноны “Joker”-ын дүрд тоглосноор дэлхий даяар нэр алдраа түгээсэн гэхэд хилсдэхгүй. Тэрээр дүрдээ орохын тулд зочид буудлын өрөөнөөсөө хэдэн өдрийн турш гаралгүй бэлдэж байсан гэдэг. “Joker”-ын тухай бүх номыг уншиж, судлан, дуу хоолой, царай төрхөө хувирган, тэс өөр хүн болсон юм. Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр дүнд тэрээр Оскарын наадмаас "Шилдэг туслах дүр"-ийн шагналыг хүртсэн билээ.

Хит Леджер (Heath Ledger) - “Joker”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()