Алдартнуудын нас барахаасаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Түүхэнд нэрээ мөнхөлж чадсан алдартай уран бүтээлчид, улс төрийн зүтгэлтнүүд, зохион бүтээгчид өөрийн үхлийг урьдчилан таамаглаж байсан гэмээр. Учир нь тэд бүгд л ямар нэгэн байдлаар үхлээ зөгнөж, бэлдэж байсан мэт нас барцгаасан байх юм. Тэд амьсгал хураахынхаа өмнө юу бодсон, тэрчлэн хэнд юу хэлэхийг хүссэн гэдэг нь үнэхээр сонин. Тэр ч утгаараа бид та бүхэндээ суут хүмүүсийн амьсгаа хураахаасаа өмнөхөн хэлсэн сүүлчийн үгсийг хүргэж байна. Магадгүй танд амьдралын үнэ цэнийг ойлгуулах ч юм билүү...

Алдартнуудын нас барахаасаа өмнө хэлсэн сүүлчийн үг

1 Волт Дисней (Walt Disney)

“Walt Disney” кино компанийн үүсгэн байгуулагч, алдартай найруулагч тэрбээр хүүхэд багачуудын гайхалтай төсөөллийн ертөнцийг бодит болгож чадсан агуу уран бүтээлч билээ. Тэрээр 1966 онд уушгины хавдар хэмээх аймшигт өвчнөөр хорвоог орхисон байдаг. Түүнийг нас барахад алдартай хүүхдийн парк, кино студи нь Калифорнийн урлагийн институтийн мэдэлд очсон юм. Хожим нас барсных нь дараа өрөөнөөс нь нэгэн бяцхан зурвасыг олжээ. Тэрхүү зурваст “Би өөрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Учир нь би өөрийнхөө мөрөөдлийг бодит болгосон" хэмээсэн ажээ. 

Волт Дисней (Walt Disney)

2 Чарли Чаплин (Charlie Chaplin)

Инээдмийн жүжигчин, элэглэгч энэ эр, 1977 оны зул сарын өглөө 88 насандаа унтаагаараа нас барсан юм. Хүмүүс түүнийг дуугүй, хар цагаан кинонуудаар нь илүүтэй мэдэх билээ. Гэвч хэд хэдэн кинонд өөрийн дуу хоолойг мөнхөлсөн байдаг. Тэрээр нас барахаасаа өмнө гэр бүлийнхээ хүнтэй дотно яриаг өрнүүлсэн бөгөөд “Миний сүнсийг бурхан ивээг” хэмээжээ.

Чарли Чаплин (Charlie Chaplin)

3 Стив Жобс (Steve Jobs)

“Apple” компанийг үндэслэгч, зохион бүтээгч энэ эрийг өнөөгийн мэдээлэл технологийн ертөнцөд хувьсал авчирсан тул хүмүүс өнөө цагийн Леонардо Да Винчи хэмээдэг. Харамсалтай нь тэрээр 2011 онд, 56 насандаа нойр булчирхайн хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүний нас барахаасаа өмнө хэлсэн хамгийн сүүлчийн үг бол “Амьдрал миний санаснаас ч богинохон юм” хэмээжээ. Магадгүй тэрээр өөрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байсан байх...

Стив Жобс (Steve Jobs)

4 Оскар Вайлд (Oscar Wilde)

Алдартай зохиолч энэ эрийг “The Picture of Dorian Gray” хэмээх зохиолоор нь олон хүн мэднэ. Түүнчлэн тэрээр ижил хүйстэн алдартнуудын хамгийн анхны төлөөлөл юм. 1900-аад оны үед зочид буудлын өрөөнд нас барсан бөгөөд үхэхээсээ өмнө “Би энэ амьдралдаа харамсахгүй. Учир нь амьдралаас авах бүхнээ авч, хүртэх бүхнээ хүртсэн” хэмээх үгсийг зурвас болгон үлдээжээ. Түүний үхлийг бусдын дарамтаас үүдсэн амиа хорлолт гэсэн байдаг.

Оскар Вайлд (Oscar Wilde)

5 Мэри Антонни (Marie Antoinette)

Австрийн гүнгийн ахайтан түүнийг маш харгис хэрцгий, хатуу дэглэмтэй нэгэн байсныг түүхэн сурвалжуудад бичсэн байдаг. Түүнчлэн улс орны иргэд нь ядуу тарчиг, талх тариа ч олдохгүй, өлөн зэлмүүн байхад өөрийн ордондоо бялуу идэж, амттай шимтэй бүхнийг зооглодог байжээ. Түүний үргэлж хэлдэг байсан, тэрчлэн нас барахаасаа өмнө хэлсэн хамгийн сүүлчийн үг нь “Бялуу идэцгээе” гэсэн байв.

Мэри Антонни (Marie Antoinette)

6 Жеймс Дин (James Dean)

Америкийн алдартай жүжигчин энэ эр тухайн үедээ охид бүсгүйчүүдийн шүтээн, хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг байсан юм. Учир нь тэрээр карьерийнхаа оргил үед, насанд хүрэгчдийн киногоороо олонд танигдсан байдаг. Харамсалтай нь 1955 онд авто замын ослоор нас барж, түүнээс удалгүй Оскарын наадмаас шилдэг жүжигчний шагналыг хүртсэн, анхны жүжигчин билээ. Тэрээр ийнхүү осолд орохоосоо өмнө найздаа “Миний машины тоосонд дарагдаж, тэд удалгүй зогсох болно” хэмээгээд нас барсан байна.

Жеймс Дин (James Dean)

7 Жеймс Браун (James Brown)

Тэрбээр цоглог аяз, бүжгийн хэмнэлээрээ залуусын сэтгэлийг эрхгүй байлдан дагуулж явсан билээ. Тэрээр 2006 онд 12-р сарын 23-нд шүдний эмч дээрээ очоод, түүнээс 2 өдрийн дараа буюу зул сарын өдөр нас баржээ. Нас барахаасаа өмнө “Би өнөө шөнө явах болно” гэсэн байна. Домогт дуучин эрийг хүнд өвчинтэй тэмцэж, түүнийгээ бусдаас нууж байсан болохыг туслах нь илчилсэн юм.

Жеймс Браун (James Brown)

8 Майкл Жексон (Michael Jackson)

Поп дууны хаан алдарт дуучин, 2009 оны 6-р сард харамсалтайгаар нас барсан юм. Тэрээр зууны хамгийн шилдэг, чадварлаг уран бүтээлч байсан билээ. Түүний үхэл дэлхийг нэгэнтээ донсолгож, уй гашууд автуулсан гэхэд болно. Хамгийн сүүлд “Сүү уумаар байна” хэмээжээ. Амьд ахуй үед нь маш олон дуулиан шуугиан байсан ч, тэдгээр ярианууд дуучин эрийг амьсгаа хураах мөчид австай нь хамт булагдсан юм. 

Майкл Жексон (Michael Jackson)

9 Элвис Пресли (Elvis Presley)

Рок н Ролл хөгжмийн хаан, дуучин эр угаалгын өрөөндөө эмийн тунг хэтрүүлэн ууж, нас барсан юм. Түүний үхэхээсээ өмнө хэлсэн хамгийн сүүлийн үг нь “Хоёр нүүртэнгүүдээс залхаж байна” хэмээжээ. Гэвч энэ нь түүний хэлэх хамгийн сүүлийн үг байхыг хэн мэдэх билээ. Дуучин эрийг энэ дэлхийд нэгэнтээ харваад өнгөрсөн солиртой зүйрлэдэг.

Элвис Пресли (Elvis Presley)

10 Марвин Гаеэ (Marvin Gaye)

Алдартай “Soul” уран бүтээлч, энэ эр өөрийн төрсөн эцэгтээ буудуулан харамсалтайгаар нас барсан байдаг. Түүний хэлсэн хамгийн сүүлийн үг нь, “Ээжээ би өөрийнхөө зүйлсийг аваад гэрээсээ явлаа. Аав намайг маш ихээр үзэн яддаг. Тиймээс би дахин эргэж ирэхгүй” гэсэн байна. Сонирхуулахад Фарел Виллиамс, Робин Тике нарын дуулсан “Blurred Lines,” дууг түүний хит уран бүтээл “Got to Give It Up” дуунаас санаа авсан хэмээн ярьдаг байна.

Марвин Гаеэ (Marvin Gaye)

11 Малколм Икс (Malcolm X

Хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч тэрбээр 1965 онд Вашингтон хотод илтгэлийнхээ үеэр харамсалтайгаар буудуулан нас барсан юм. Тэрээр эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд түүний үхэл улс орныг нэгэнтээ гашуудалд автуулсан. Буудуулахаасаа өмнө хэлсэн хамгийн сүүлийн үг нь “Ах дүү нараа бид хамтдаа чадна” хэмээх үг байжээ.

Малколм Икс (Malcolm X

12 Барри Уайт (Barry White)

Алдартай RnB уран бүтээлч, дуучин энэ эр, хүчтэй хоолой, өвөрмөц өнгө аясаараа бидний зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн юм. Тэрээр 2003 оны 5-р сард уран бүтээлээсээ гарч, улмаар 7-р сард нь бурхан болсон юм. Түүний нас барахаасаа өмнө хэлсэн сүүлийн үг нь, “Би зүв зүгээр учир намайг тайван орхи” гэсэн байна. 

Барри Уайт (Barry White)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()