1
Цаг төлөвлөж сурах
Амжилттай, одтой бүтээлч хүмүүсийн хамгийн сайн чаддаг зүйлсийн нэг бол цаг төлөвлөж сурах юм. Энэ нь хувь хүний бүтээлч зан, хувийн зохион байгуулалттай нягт холбоотой. Аливаа албан газар, хувиараа бизнес эрхлэхэд тус чадвар нэн түрүүнд шаардагддаг тул суралцах нь зүйтэй юм.
2
Хэн нэгнийг уучлах, чин сэтгэлээсээ уучлалт гуйх
Мэдээж алдаа гаргадаггүй, алддаггүй хүн гэж үгүй билээ. Чухам өөрөө алдаж бус, хүний алдаанаас суралцдаг ухаалаг хүмүүс байдаг. Түүнтэй ижил хүний алдааг уучилж, өршөөж чаддаг байх нь таны дотоод сэтгэлийн амар амгаланг тэнцвэржүүлнэ. Хүн бүр л алдаа гаргадаг. Гэвч алдсан алдаагаа засаж залруулдаг, дахин гаргадаггүй байх л чухал. Мөн та ч гэсэн буруу зүйл хийсэн бол түүний хариуцлагыг шударгаар хүлээж, уучлалт гуйж сураарай.
3
“Үгүй” гэж хэлж сурах
Ямар ч үед, хэнд ч үгүй гэж чаддаггүй хүмүүс маш их байдаг. Хэчнээн хийхийг хүсэхгүй байсан ч, эсрэг хүнийхээ сэтгэл, урмыг хугалахгүйн тулд дуртай дургүй зөвшөөрдөг. Гэтэл үнэндээ таны тэр л үйлдэл хамгаас буруу юм. Хэрвээ хүсэхгүй байвал битгий хий. Явмааргүй байвал битгий яв. Амьдрал таны санаж байгаагаас ч богинохон. Тиймээс бусдын биш өөрийн хүслээр, толгой дээгүүр амьдраарай.
4
Бусдыг сонсож сурах
Хэн нэгний өөдөөс сөрөхөөсөө өмнө юун түрүүнд хэлж буй үгийг нь сайтар сонсож, түүний дараа өөрийн бодлыг хэлэх хэрэгтэй. Ямар ч үед бусдын яриаг таслах, давхар ярих, сонсохгүй байх нь бүдүүлэг үйлдлүүдийн нэг юм. Тиймээс энэхүү чадварыг сурах нь таны амьдралд маш их хэрэг болно.
5
Биеийн хэлээр ойлголцох
Зарим зүйлсийг зүгээр л дохио зангаагаар ойлголцож, ойлгож сурах нь чухал чухал байдаг. Учир нь өөр хоорондоо ярилцах боломжгүй үед заримдаа энгийн дохио зангаагаар ойлголцох нь хэрэгтэй шүү дээ. Үүнд хошин шогийн мэдрэмж ч мөн хамаатай. Аливаа зүйлсийг дэндүү хүндээр бус, тоглоом маягаар ойлгож сураарай.
6
Хувцасны цоорхойгоо нөхөх
Ялангуяа эрчүүдийн хувьд хувцасныхаа багахан өө, уранхай цоорхойг цэвэрхэн нөхчихдөг байх хэрэгтэй. Эхнэр автлаа ээжээрээ үргэлж оёулаад байна гэж байхгүй шүү дээ...Түүнчлэн бүсгүйчүүдийн хувьд ч мөн хамааралтай. Учир нь та үр хүүхэд, хань ижил, өөрийнхөө хувцсыг нөхөх, шинэ хувцас урлаж өгөх ч хэрэг гарна шүү дээ. Үйлэнд уран, үгэнд цэцэн гэж ярьдаг даа?
7
Гадаад хэл сурах
Гадаад хэл сурахад хэзээ ч оройтохгүй. Ялангуяа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нийтлэг хэлийг 2 дахь хэлээрээ сонгон суралцах нь зайлшгүй шаардлагатай. Энэ нь таныг ажилд орох, аялал зугаалгаар явах зэрэгт асар их давуу тал болдог юм.
8
Зургаа сайхан авахуулж сурах
Ялангуяа сүүлийн үед цахим сүлжээ газар авч хүмүүс өөрийн зургийг интернэтэд байршуулах болжээ. Зураг авахуулахад ч мөн авьяас шаардагдна шүү дээ. Хүмүүс өөрсдийн зургийг зүгээр ч нэг авахуулаад гоё гардаг юм биш. Хэрхэн зогсох, ямардуухан инээмсэглэх, аль өнцгөөс зургаа авах вэ гээд л бүхнийг тооцоолдог. Тиймээс энэхүү арга барилд ч мөн суралцаарай.
9
Компьютерийн хэрэглээний мэдлэгтэй байх
Өнөө үед 8 настаас 80 наст хүртэл компьютерийг хэрэглэж, түүний хэрэглээ залуужсаар байна. Зарим нь бүр хүүхдээ саатуулах гэж нялх хүүхдэдээ ч утсаа өгч байна. Энэ нь хэдийгээр сайн зүйл биш ч гэлээ технологийн зуунд цаг үеэсээ хоцрохгүй амьдаръя гэвэл үүнийг сурах л шаардлагатай нүүр тулгарна. Тиймээс өргөн хэрэглээний програмыг сураарай.
10
Хүнтэй харилцаж сурах
Ямар ч хүнтэй, үнэхээр сайхан ярилцаж, харилцаж чаддаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ ч мөн амьдралд хэрэгтэй чухал чадваруудын нэг юм. Тэд зүгээр ч нэг харилцаад ойлголцоод байдаг юм биш шүү дээ... Юун түрүүнд сайхан инээмсэглэж, хүний яриаг дуустал нь сонсож сурах хэрэгтэй. Харин дараа нь өөрийн бодлыг товч бөгөөд маш тодорхой ойлгомжтой илэрхийлж сурахад суралцаарай.
11
Хоол хийж чаддаг байх
Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хэн хэн нь сайхан хоол хийдэг байх нь цаашдын амьдралд маш хэрэгтэй. Ядаж л өөрөө сайхан амттай хоол хийж иднэ, цаашлаад найз нөхөд, хадам аав ээжийгээ өөрийн хийсэн амттай хоолоор дайлна шүү дээ.
12
Тусламж хүсэж чаддаг байх
Нэг тийм нэрэлхүү зантай хүмүүс байдаг даа.. Өөрт нь хэрэгтэй мөчид бусдаас тусламж гуйхаасаа санаа нь зовж, дуугүй өнгөрүүлдэг. Энэ нь танд олдох маш сайхан боломжуудаас чангааж байдаг. Тиймээс зарим үед өөрийн энэ занг хаяж, илүү чөлөөтэй нээлттэй байхыг хичээгээрэй. Тэр үед танд үнэхээр сайхан санагдах болно.
13
Хувцсаа тохируулж өмсөх
Энэ нь хүн бүрт хамааралтай чухал зүйлсийн нэг юм. Уулзах хүн, цаг үе, орчиндоо тохируулан цэвэрхэн, цэмцгэр цаг үеэ мэдэрч хувцаслах нь хүн бүрт заяагаад байдаггүй мэдрэмж юм. Мэдээж хэн ч хичээвэл сайхан хувцаслаж чадна шүү дээ. Тиймээс гоё гангандаа гол нь биш хамгийн гол нь цэвэрхэн, цэгцтэй , цаанаа нэг донжтой хувцаслахад суралцаарай.
14
Өглөө эрт сэрэх
Мөрөөдөлтэй, зүтгэлтэй хүн түүнийхээ төлөө өглөө эртлэн сэрж, зүтгэдэг. Харин шантрамтгай, туйлбаргүй зантай хүмүүс мөрөөдлөө зүүдлэн унтахаас цаашгүй байдаг. Тиймээс чухал үеүдэд нойроо ялан дийлж, өөрийгөө сэрээж байх хэрэгтэй. Мэдээж түүний тулд урьд шөнийн нойроо сайтар авч, амрах хэрэгтэй юм.
15
Жолоо барих
Нас биед хүрсэн хүн бүхний зайлшгүй сурсан байх ёстой зүйл бол жолоо барих юм. Та өөрөө машинтай ч бай, үгүй ч бай энэ нь хэзээ нэг өдөр хэрэг болох нь лавтай. Тиймээс насны залууд, эртхэн жолооны курсэд сууж, үнэмлэхээ гардаж аваарай. Мэдээж аюулгүй ажиллагааг чухалчлах нь зүйтэй.