Хүүхдэдээ ундаа биш ус авч өгч “хайрлах” ёстой шалтгаанууд

2016-04-22, 08:15
6,754

Бяцхан Энхжингийн хөргөгчин дээр хуваарь байдаг.  Энэ бичвэрийн доор шууд зураг гарч орно. /Ус уух 6 хоногийн дараа ундаа уух 1 хоног гэсэн утгатай. Ундаа уух өдөр хүртэл өдөр бүр нэг гариг дугуйлдаг гэдгийг харуулсан. Хуваарийг хүүхэд өөрөө  зурж хийсэн байвал хүмүүст илүү хүрнэ./ 

Хүүхдэдээ ундаа биш ус авч өгч “хайрлах” ёстой шалтгаанууд

Харин та өөрийн эрүүл мэнддээ анхаарч зүгээр нэг ус ч биш хамгийн сайн байгалийн эрдэст ус гэх мэтчилэнгээр  сонгон авч хэрэглэдэг хэрнээ хүүхдэдээ аль тааралдсан ундааг аваад өгчихдөг бол нэгийг бодоорой. Цэцгээ усаар усалж хайрлан ургуулдаг хэрнээ  хүүхдэдээ чихэр будгаар дүүрсэн газтай шингэнийг уулгадаг бол ахиад нэг бодоод үзээрэй. Учир нь томчуудаас гадна хүүхдэд ч гэсэн уснаас өөр юугаар ч орлуулах боломжгүй шингэний хэмжээ, түүнд оршдог эрдэс амин дэм өдөр тутамд шаардлагатай байдаг. 1-5 насны хүүхэд хүртэл өдөрт 1,5-2 литр шингэн уух ёстой гэдгийг та мэдэх үү?

Бидний мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй энэхүү сэдвийг зүгээр нэг уншаад өнгөрөх биш хэрэгжүүлж дадах нь хүүхдээ зөв хайрлах бас нэгэн ухаан юм.  Хүүхэд л болсон хойно амттай зүйлд дурлаж авахыг хүснэ.  Гэхдээ бид чинь томчууд. Хүүхдийнхээ арга ухааныг дээр дурьдсан хуваарь мэт зүйлсээр ч гэсэн олох боломжтой. Харин одоо хийжүүлж, элдэв чихэр, будгийн агууламж оруулсан ундааг байнга хүүхдийнхээ хүсэл гэж эндуурч авч өгсөөр байвал ямар  уршигтайг хамтдаа жагсаагаад нэг үзье. Эдгээр хор уршиг хүүхдийн тань хүсэл мэдээж биш. Үүнийг илүү ойлгоход  бидэнд усны тухай харьцуулсан ойлголт тусална. 
- Хүүхдүүдийн ихэнхдээ сонгон авч уудаг ундааны савлагаа 350-500 мл хэмжээтэй байдаг. Ийм савлагаатай чихэрлэгийн агууламж өндөртэй 1 ширхэг ундаа л гэхэд ойролцоогоор 120-300 ккал ямар ч тэжээлгүй хоосон илчлэгийг агуулдаг. Энэ бол бие махбодийг хамгаалах ямар ч эрдэс бодис, амин дэм, эслэгийг агуулаагүй чихэр хэмээх зүйл тухайн хүүхдийн өдөрт авах ёстой илчлэгийн 10-20 хувийг эзэлж байна гэсэн үг юм. 
 

- Цаашлаад аль түрүүн биед орсон хоосон илчлэгтэй ундаа боловсруулагдаад өөх болон хуримтлагддаг. Илүүдэл чихэрлэг цусанд хүртэл өөх болон хувирч цус нөжрүүлэх эрсдэлийг ихэсгэдэг. Ийм ирээдүйг чихэрлэг ундаанд дасгаж, хүүхдэдээ үргэлж авч өгсөнөөрөө та бий болгож байж ч болзошгүй юм. 
- Чихэрлэг ундаа их уулгасныхаа хариуд шүдний эмчийн өрөөнд хүүхдийнхээ уйлахыг сонсох тэр үед ээж аавуудад ямар хэцүү байдаг билээ дээ. Тэгсэн ч гэсэн ундаа авч өгсөөр л байх уу?. Чихэрлэг ундаа байнга уудаг хүүхдүүд огт уудаггүй хүүхдүүдтэй харьцуулахад  шүдний хорхой, цооролд харьцангуй их өртдөг гэдгийг бид уг нь мэднэ шүү дээ. 
- Мөн хүнсний ямар ч эслэггүй чихэрлэг ундаа ууснаар цусан дахь чихрийн хэмжээ огцом өсдөг. Энэ нь бяцхан үрсэд маань ахадсан ачаа юм.  Тухайлбал богино хугацаанд эрч хүчийг өгөх боловч бие организм үүнийг зохицуулж цусан дахь чихрийн хэмжээг буулгахын тулд ажиллаж энергийн үүсвэрээ хоосолдог. Үүний үр дүнд илүү их чихэрлэг зүйлд дурлах байдал ч үүсдэг. 
 

- Хийжүүлсэн  ундаа нь кальцийн алдагдалд оруулах эрсдэлийг дагуулж байдаг. Энэ нь ясыг сийрэгжүүлж улмаар хэврэгшүүлэх хамгийн том шалтгаан юм. 
- Чихэр нь ямар нэгэн эрдэс амин дэмгүй бөгөөд биед байгаа зарим эрдэсийг боловсруулалтандаа оруулдаг учир нөөцлөгдсөн энерги шим тэжээлийг үгүй хийгч гэж нэрлэж болох юм. 
- Чихэрлэг ундаа ууснаар хүүхдийн тань дархлааны систем сулардаг. Мэдээж дархлаа суларсан хүүхэд ханиад томуунаас эхлээд халдварт өвчлөл гэх зэрэгт  өртөх  магадлал нь нэмэгддэг.  
 

Тэгвэл яагаад заавал ус уулгаж сургах ёстой гэж. Дээр дурьдсан бүх сөрөг зүйлсийн эсрэг эерэг үйлчилгээг ус үзүүлдэг. Эмч нарын байнга зөвлөдөг энгийн нэгэн өгүүлбэрийг та анзаарсан бол хүүхэд халуурах, ханиад томуу тусах, суулгах гэх мэт бүх л  хүндрэлийн үед ус сайн уулгаарай гэж хэлдэш шүү дээ. Энэ бол  бие махбодь дахь амьдралыг үүсгэж байдаг чухал химийн урвалууд зөвхөн устай орчинд явагддагийн жишээ бөгөөд дархлааг дэмжих,  хорт бодисыг биеэс  гаргах, яс шүдийг бэхжүүлэх гэх мэтчилэнгээр маш олон талын ашиг тустай юм. 

Гэхдээ ус нь энгийн ус, эрдэст ус гэж 2 янз бий. Энэ хоёроос эрдэст ус тэр дундаа байгалийн эрдэст ус нь биед шаардлагтай шингэнийг нөхөхдөө өөрөөрөө дамжуулан найрлагандаа зохистой хэмжээгээр агуулдаг кальци, магни, натри, төмөр фтор зэрэг элементүүдийг эд эсэд тэр чигээр нь хүргэдаг цор ганц онцгой шидтэн юм. Тухайлбал хужирт ус нь ийм чанараараа олон улсын эрдэмтдийн шалгуурыг амжилттай давж, батлагдсан байдаг.  Тиймээс  Монгол хүүхэд бүр эрүүл байх бас нэгэн үндэсийг аав ээжүүд зөв сонголтоороо бий болгож, ирээдүйн эрүүл Монгол хүнийг бүтээдэг гэдгийг ойлгох нь маш чухал юм. 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.