Нөхрөө уйлуулсан Кэйт Миддлтон

2016-04-20, 17:53
18,842

Уэльсийн ханхүү Виллиам, гүнж Кэйт Миддлтон нар Энэтхэгт айлчлал хийж байгаа билээ. Тэд өнгөрсөн бямба гарагт Энэтхэг улсын түүхэн дурсгалт газар, Дэлхийн 7 гайхамшгийн нэг, алдарт Таж Махалд очжээ. Харин энэ үеэр Виллиам, Кэйт нар Таж Махалын өмнө суун зураг авахуулсан нь Виллиамын сэтгэлийг өмнө байгаагүйгээр хөдөлгөж орхисон бололтой. 

Нөхрөө уйлуулсан Кэйт Миддлтон

1

Учир нь яг 24 жилийн өмнө ханхүү Виллиамын ээж Диана гүнж Таж Махалын өмнөх модон сандал дээр ийнхүү суун, зургаа авахуулсан байдаг.

2

Кэйт, Дианатай их адилхан харагдсан учир ханхүү Виллиам нулимсаа арчин, сэтгэл нь ихэд хөдөлсөн дүр зураг ийнхүү гэрэл зурагт буужээ. 

3

Тэднээс энд ирсэн сэтгэгдлийг нь асуухад Виллиам: "Гайхалтай зохион байгуулалт, шийдэлтэй үзэсгэлэнтэй газар юм" гэхэд, Кэйт: "Энэ бол үнэнч хайрын бэлгэдэл болсон төдийгүй хүн төрөлхтний хувьд асар том соёлын үнэт зүйл. Бид хуримынхаа 5 жилийн ойг угтаж энд ирсэндээ ихэд билэгшээж байна" гэжээ. 

4

1992 онд буюу одоогоос яг 24 жилийн өмнө Диана гүнж энд айлчилж байв. Тухайн үед тэрээр ханхүү Чарльзаас салах дээрээ тулаад байжээ. Удалгүй хосууд хоёр тийш болсон ч Диана гүнжийн нэр төр огт сэвтэлгүй үлдсэн юм. 

5

Тэдний хөтөч Ризван Мохаммед хэлэхдээ "Хайртай хатнаа бурхан болоход түүнийхээ гэгээн дурсгалд зориулж, энэхүү гайхамшигт уран барилгыг бариулсан гэдэг" хэмээхэд тэд хоёул сэтгэл нь ихэд хөдөлсөн харагдана. 

6

Мөн тэд Таж Махалын номон дээр өөрсдийн нэрийг бичиж үлдээжээ. 

7

8

9

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()