1
БНХАУ-ын гэрэл зурагчин Сяо Му Жи (Xiao Mu Ji) наснаасаа эрт хүнтэй гэрлэж, хар нялхаараа хүүхэдтэй болсон охидын амьдралын үнэн төрхийг харуулах гэрэл зургуудийг авчээ. Чухам яагаад балчир хүүхдүүдийг хүчээр эрт нөхөрт гаргах болсон шалтгаан нь маш энгийн. Учир нь тус улсад 1979 оноос хойш 2013 оныг хүртэл 1 хүүхдийн бодлогыг хэрэгжүүлж, баримталж ирсэн юм. Энэхүү бодлогын зорилго нь хүн амын хэт өсөлтийг зогсоож, ядуурлыг бууруулахад оршиж байв.
2
Үүнээс үүдэн, ажиллах хүч цөөрч, хүүхэд нуух, наймаалах гэх мэт сөрөг үр дагаврууд ихээр гарч байсан төдийгүй төрж буй хүүхдийн хүйсийн харьцаа 105/100 болж, 2010 оноос 118/100 болсон юм. Тиймээс ч 2013 оноос эхнэр нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрөх хууль гарсан байдаг.
3
Гэвч тус хууль хэрэгжихээс өмнө маш олон охид бага балчраасаа албан хүчээр гэрлэж, айлын эхнэр, хүүхдийн ээж болсон байдаг. Тухайн охидын гэр бүл ийнхүү хүчээр нөхөрт гаргах нь хүүхдээ өрх тусгаарласанд тооцож, дахин хүүхэдтэй болох боломжтой болж байгаа хэрэг юм. Тиймээс ч эхнэрүүд 2 дахь хүүхдээ хэвлийдээ тээх үедээ бага балчир, насанд хүрээгүй охидоо энэ мэт хүчээр хүнтэй гэрлүүлэх аргаар "золиос" болгох тохиолдлууд олон байжээ.
4
Зөвхөн охид ч бус хөвгүүдийг хүртэл өөрөөс нь эгч охидтой хүчээр гэрлүүлдэг байна. Тиймээс ч Хятад улсад ургийн гажиг, нярай хүүхдийн эндэгдэл, төрөхийн хүндрэл маш ихээр гардаг.
5
17 настай Сяо Мин хэмээх хүү, 16 настай эхнэр хүүгийн хамт гэрэл зургийн хальснаа ийнхүү буужээ.
6
13 настай бяцхан охин, анхны үрээ сэтгэл догдлон хүлээж байна. Түүнд хүүхэд төрүүлэх, асрах ямар ч туршлага байхгүй.
7
16 настай бие давхар охин, нөхрөө шар айраг уухад нь хань болж байна. Түүний нөхөр өөрөөс нь 15 насаар ах юм.
8
16 настай Сяо Кай охины ээж, зээ охиноо хөхүүлж сууна.
9
7 настай бяцхан Сяо Юань охин тагтнаас тосгоны амьдралыг харж байна. Ээж нь түүнийг 17 насандаа төрүүлсэн ажээ. Сяо Юань өнөөг хэр нь сургуульд явдаггүй.
10
18 настай Вэн, 13 настай эхнэр Жиэгийн хэвлийг барьж буй нь... Амьдралын утга учир болсон бяцхан үрээ хүлээж байгаа ийм нэгэн дүр зураг.
11
15 настай бие давхар охин, нөхрийн хамт...
12
Өсвөр насны хосууд
13
Тэд ирээдүйн охиндоо зориулан өрөөний ханандаа хүүхэлдэйн баатруудын зурагт хуудсыг наасан харагдана.
14
4 настай Сяо хүү, 20 настай эцэг эхтэйгээ интернэтээр холбогдож байна.
15
Тэд хүүгээ 2 настай байхад нь эцэг эхдээ үлдээгээд гадагшаа сурахаар явжээ.
16
14 настай ээж, 2 сартай хүүгээ салхилуулж байгаа нь
17
Маш олон хүүхдүүд ийнхүү балчраасаа амьдралд нухлуулж, хариуцлага хүлээх болсон аж.
18
16 настай Сяо Сяо Жун охин, 10 сартай хүү, хөгшин нөхрийн хамт
19
Залуу ээж, охинтойгоо тоглож байна.
20
13 настай Жое охин эцэг эхийнхээ гэрт зочилсон нь...
21
16 настай Сяо Син охин, охинтойгоо хүүхэлдэйн кино үзэж байна.
22
Сяо Мэй хүү болон дүүгийнхээ хамт
23
17 настай Сяо Мин эхнэрийнхээ хөлийг барьж байгаа нь... Тэд эцгийнхээ гэрт хүүгийн хамт амьдардаг байна.
24
Сяо Жэ охин хадмынхаа гэрт хоол хийж байгаа нь...
25
18 настай аав Фанг, 16 настай эхнэрээ хүүгээ хөхүүлж байгааг харж зогсоно.
26
2 сартай хүүгээ үүрээд явж буй залуу ээж
27
Залуу гэр бүл
28
18 настай Сяо Юн хүү, 18 настай гэргийн хамт гадагшаа гарахаар зэхэж байна... Тэд 1 настай хүүтэй аж.
29
2 настай охин, 1 сартай хүүгийн хамт унтаж буй залуу ээж
30
16 настай охин анхны үрээ сэтгэл догдлон хүлээж байна. Тэрээр 8 сартай жирэмсэн билээ.
31
Сяо Жиэ охин гэр бүлийн хамт хоол хийж байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй.
~ Ганц бие Хятад бүсгүйчүүдийн зовлон ~