10
Норвеги - Осло хот
Норвеги улсын хамгийн их оршин суугчтай хотуудыг нэг болох Осло нь хотдоо ногоон байгууламж, хиймэл нуур, цэцэрлэгт хүрээлэн зэргийг ихээр байгуулсан нь хэн хүний нүдийг баясгадаг. Мөн 2007 онд дэлхийн 2 дахь ногоон хот гэх цолыг хүртэж байсан төдийгүй тус хотыг зорих аялагчид жилээс жилд нэмэгдэж байгаа билээ.
9
Авсрали - Брисбэн хот
Чийглэг уур амьсгал, цэмцгэр орчинтой тус хотод 2 сая гаруй хүн ам төвлөрсөн. Гудамж талбай нь цэвэр бөгөөд хотын бүтэц, зохион байгуулалт нь тун өвөрмөц аж. Үзэх харах зүйлс дуусахгүй энэ хотод анх очсон хүмүүс өөрийн эрхгүй дуу алдаж, үүрд эндээ үлдчихмээр гүн гүнзгий сэтгэгдэлд автдаг байна.
8
Франц - Парис хот
Хайр дурлалын хот болон загварын төв гэгддэг Парис нь хүн бүрийн хүслэн болсон газар билээ. Франц улсын нийслэл хот нь цэмцгэр зам, гудамжууд, эмх журамтай зам тээврийн систем, хүн бүрийн харааг булаам цэцэрлэгт хүрээлэн, барилга байгууламжууд, мэдээж Парисийн цамхаг зэргээрээ алдартай. Хүн ам ихээр суурьших болон аялал жуулчлалаар олон сая хүн очих боловч цэмцгэр байдал, дэг журмаа алдагдуулалгүй хадгалсаар байдаг нь гайхалтай.
7
Герман - Фрайбург хот
Үзэсгэлэнт байгаль, зам дагуу ургасан сүрлэг моднууд, гайхалтай цэцэрлэгт хүрээлэн зэрэг нь Фрайбург хотын нэрийн хуудас юм. Герман улсад аялагч нарын хамгийн ихээр анхаарал, сонирхлыг нь татдаг хот бол нийслэл Берлинээс илүүтэй ногоон хот гэгддэг Фрайбург байдаг ажээ.
6
Англи - Лондон хот
Цэвэр агаар, тэгш зам, үзэмжит талбай зэрэг нь тус хотыг тодорхойлох зүйлс аж. Таатай уур амьсгалтай Лондон хотын гудамжууд хүн ихтэй боловч хог хөглөрч үзэгдэх нь бараг л үгүй. Оршин суугчдаа ая тухтай байлгах үүднээс ногоон байгууламж, хиймэл нуур, цөөрөм, усан оргилуур зэргийг хаа саагүй байгуулж өгсөн байдаг.
5
Сингапур
Ази тивийн хамгийн их хүн амтай, хөл хөдөлгөөн ихтэй хотуудын нэг бол Сингапур юм. Оршин суугчид нь хотоо цэвэрхэн байлгах үүднээс ил задгай хог хаядаггүй, түүнчлэн хотын захиргааны бодлого нь үр нөлөө үзүүлснээр өдгөө тус хот дэлхийн хамгийн цэмцгэр хотын жагсаалтанд зүй ёсоор багтаад байгаа юм.
4
Шинэ Зеланд – Веллингтон
6 сая гаруй хүн амтай энэхүү хот нь ногоон байгууламжийг олноор байгуулж, гудамж талбайгаа үргэлж цэвэр байлгах тал дээр анхаарлаа хандуулж, өндөр барилга байгууламжуудыг зохистой барьж өгснөөр өдгөө жуулчдыг соронзон мэт татаж эхлээд байна. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл нь зорчигчдийг яг л хөлсний тэрэг мэт хүссэн газарт нь буулгаж өгдгөөрөө онцлог ажээ.
3
Япон - Кобе хот
Хүн ам цөөн тоогоор амьдардаг Японы жижиг хот юм. Хэдий тийм боловч жуулчдын анхаарлыг татах сонин содон зүйлс ихтэйн дээр маш цэвэрхэн гэдгээрээ алдартай. Мөн агаарын бохирдлоос сэргийлж байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл ашигладаг төдийгүй оршин суугчид нь ил задгай хог хаях нь бүү хэл, өөрсдөө гудамж талбайгаа цэвэрлэж байдаг гэнэ.
2
АНУ- Нью-Йорк хот
АНУ-ын хамгийн их хүн амтай хот боловч цэвэр цэмцгэр байдлаараа бусад хотуудаа хол хаян тэргүүлдэг байна. Нью-Йорк нь дэлхийн худалдаа, санхүү, соёл урлаг, улс төрийн төв цэг гэгдэхүйц дэлхий нийтийн нийслэл бөгөөд жуулчдын хүслэн болсон газар юм.
1
Финлянд - Хельсинк хот
Тэр чигтээ ногоон өнгөөр хучигдсан, хараа булаам үзэсгэлэнтэй хот гэж Хельсинк хотыг л нэрлэх байх. Тиймдээ ч дэлхийн хамгийн цэвэрхэн хотоор шалгарсан байна. Оршин суугчид нь ч мөн хотоо хайрлаж, байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл ашигладаг ажээ.