Инстаграмаар од болсон баян залуус

2016-04-19, 16:52
15,357

Өнөө цагт "Instagram" хэмээх олон нийтийн сүлжээгээр мөнгө олж, олны танил болох давалгаа эрчилж, энгийн охид залуусаас авахуулаад, дэлхийн толгой баячуудын хүүхдүүд, алдартай моделиудыг хүртэл нөмрөн авсан билээ. Тэгвэл танд инстаграмд өөрсдийн амьдралын тансаг хэв маяг, дэгжин төрхөөрөө од болсон баян залуусыг танилцуулж байна. 

Инстаграмаар од болсон баян залуус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

12 Димас Аделит (dimashadilet)

Казакын толгой баячуудын нэг, алдартай бизнесмэний хүү тэрбээр улсынхаа хамгийн баян залуу гэнэ. Түүний дагагчдын тоо 265 мянга. 

Димас Аделит (dimashadilet)

11 Лана Сколаро (lanascolaro)

Өдгөө 20 настай, Англи бүсгүйг дуучин Робин Тикийн залуухан амраг ч гэж хүмүүс ярьцгаадаг. Учир нь тэрбээр Робин Тиктэй ихэд дотно гарсан зургаа авахуулж, тансаг амьдарч буйгаа баталсан олон олон зургуудаа инстаграм хуудастаа байршуулдаг юм. 

Лана Сколаро (lanascolaro)

10 Тимоти Дрэйк (thetimothydrake)

Өдгөө 22 настай, алмазны компанийн эздийн эрх хүүгийн зурагнуудаас харахад аав ээжийнхээ мөнгөн дээр туйлах шиг болдог бололтой. Итгэхэд хэцүү ч тэр 14 насандаа урууландаа силикон шахуулж байжээ. 

Тимоти Дрэйк (thetimothydrake)

9 Эван Лутра (evanluthra)

Инстаграмын баян залуусаас ялгагдах түүний нэг зүйл нь бүх хөрөнгөө өөрийн хүчээр олсон юм. Тэрээр 12 наснаасаа эхлэн гар утасны ухаалаг аппликэйшн зохион бүтээж, түүнийгээ маш амжилттай хэрэгжүүлэн, өдгөө дөнгөж 20 насандаа хэдэн саяар тоологдох хөрөнгийн эзэн болж чаджээ. 

Эван Лутра (evanluthra)

8 "Cash Fleezy" (nathaniel_del_principe)

Инстаграмын баян залуусын тухай "Rich kids" хэмээх баримтат кино хийн, багагүй шүүмжлэл хүртсэнээсээ хойш өмнөх шигээ олны нүдэнд өртөх нь багасчээ. Түүнийг олон нийт маш үрэлгэн төдийгүй асар тансаг амьдралтай нэгэн гэдгээр нь илүүтэй мэддэг. 

"Cash Fleezy" (nathaniel_del_principe)

7 Лила Думонт (lylastbarth)

2014 онд ээжийнхээ хамт "Laksheri" хэмээх хувцас загварын брэндээ танилцуулсан залуухан үзэсгэлэнтэй загвар зохион бүтээгч энэ бүсгүй үргэлж л ганган чамин хувцастай өнгөлөг зургууд болон гадаад далайд амарч, аялж буй гайхалтай зургуудаа нийтлэх дуртай.  

Лила Думонт (lylastbarth)

6 Хумэйд Албукаяш (humaidalbuqaish)

Хэдэн жилийн өмнө өөрийн тэжээмэл амьтадтайгаа авахуулсан сонин содон, хово селфи зургуудаараа олон нийтийн сүлжээнд танигдсан энэ залуу Инстаграм хуудастаа 863 мянган дагагчтай юм байна. 

Хумэйд Албукаяш (humaidalbuqaish)

5 Эли Мизрахи (elimizrahi)

Тансаг хаус, хувийн хөлөг онгоц, дээвэр дээрх үдэшлэг, түүнчлэн алдартай залуу дуучид, моделиудтай авахуулсан зургуудаар нь загвар зохион бүтээгч энэ залууг таньж болно. 

Эли Мизрахи (elimizrahi)

4 Жулиа Адашева (juliaadasheva)

Загварлаг Орос бүсгүйн хобби нь үнэтэй, хурд хүчтэй машин цуглуулах гэнэ шүү. Түүнчлэн тэр фото модель гэдгээрээ олонд илүүтэй танигджээ. 

Жулиа Адашева (juliaadasheva)

3 Арнольд Путра (arnoldputra)

Бас нэгэн залуу загвар зохион бүтээгч... Гэвч түүний зургууд дотор байгалийн үзэмж, амтат хоолнуудын зураг голдуу зонхилох аж. 

Арнольд Путра (arnoldputra)

2 Лорд Алем (lordaleem_official)

Өдгөө 21 настай, Английн томоохон бизнесмэний хүү тэрбээр аав шигээ хурдан хөлгүүдийг зангиа шигээ л цуглуулах хоббитой. Хоббигоо даган "Youtube"-д өөрийн гэсэн сувгийг хүртэл нээсэн бөгөөд залуусын атаархлыг төрүүлж, мөрөөдлийн амьдралаараа амьдарч яваа юм. 

Лорд Алем (lordaleem_official)

1 Маркус Бий (marcusbofficial)

Инстаграм дахь баян залуусын түгээмэл хандлага бол нийгмийн дээд давхарга гэдгээ пост, зураг бүрээрээ илэрхийлдэг. Харин түүний хамгийн том давуу тал бол хошин шогийн мэдрэмж, бас тачаангуй төрх нь юм. 

Маркус Бий (marcusbofficial)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()