Ц.Халиун: 9 жил нийтийн байр түрээсэлж амьдарсны эцэст “БАЙР”-тай боллоо

2016-04-19, 09:27
9,477

Юнител группын санаачлан хэрэгжүүлж буй “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн эхний тохирлоор байрны эзэн, гар утасны эзэд болсон хэрэглэгчид өчигдөр Юнител группын удирдлагуудаас шагналаа гардаж авлаа. 

Ц.Халиун: 9 жил нийтийн байр түрээсэлж амьдарсны эцэст “БАЙР”-тай боллоо

“5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийг Юнител групп урьд нь гурван ч удаа амжилттай хэрэгжүүлж 15 хүнийг байртай болгосон. Тэгвэл 4-р сарын 13-ны өдөр Боловсрол суваг телевизээр дамжуулсан шууд нэвтрүүлгийн тохирлоор 16 дахь байр буюу Зайсанд байрлах 1 өрөө байрны эзнээр Ц.Халиун тодорсон юм.

Ингээд бид Ц.Халиунтай ярилцсанаа хүргэе.

С: Юуны өмнө байртай болсонд нь баяр хүргэе. “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-өөс байртай болсноо хэрхэн мэдсэн бэ? Тэр үеийн сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

Х: Баярлалаа. Шууд нэвтрүүлгийн тохирол үзэж амжаагүй л дээ. Орой найзындаа байж байтал 8805-тай танихгүй дугаараас над руу залгаад “Миний дүү чиний дугаар байртай болох магадлалтай 10 дугаарын нэгд орсон байна. Ах нь гэрийхэнтэйгээ бооцоо тавьчихсан. Чиний дугаарыг дэмжиж байгаа шүү” гэж хэлсэн. Би тэр ахыг дугаар андуурч дээ гэж бодоод утсаа бариад байж байтал: “Миний дүү чи байртай болчихлоо шүү дээ. Баяр хүргэе” гээд орилсон. Тэр үед үнэхээр юу болоод байгааг сайн ойлгоогүй л дээ. Дараа нь таньдаг, таньдаггүй маш олон хүн над руу залгаж, мессэж бичиж баяр хүргэж байсан. Мөн Юнител группээс надтай холбогдож байртай болсныг минь хэлж баяр хүргэсэн. Тэр үед л итгэсэн. Би баярласандаа уйлсан. Миний амьдралд ийм азтай зүйл тохиолдоно гэж зүүдэлж ч байсангүй. Олон жил байртай болох юм сан гэж бодож хүсэж явсан мөрөөдөл минь биеллээ. Энэ дашрамд Юнителийн хамт олонд маш их баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна.

С: Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Х: Би хоёр охинтойгоо Маахуур толгойд нийтийн байр түрээсэлж амьдардаг. Урьд нь хувиараа жижиг бизнес эрхэлдэг байсан ч одоогоор ажилгүй, гэртээ хүүхдээ хараад байж байгаа. Том охин маань 8 настай. Бага охин маань уржигдар 5 нас хүрсэн. Би нийтийн байранд амьдраад 9 жил болж байна даа. 9 жил нийтийн байр түрээсэлж амьдарсны эцэст БАЙР-тай боллоо. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна.

С:  Байртай болсон баярт мэдээгээ гэрийнхэнтэйгээ хуваалцахад ямар байсан бэ?

Х: Охидууд маань мэдээж маш их баярласан. “Ээжээ одоо байрандаа очъё. Одоо нүүе” гээд л их баярлацгаасан. Дараа нь баярт мэдээгээ хамгийн түрүүнд дүүдээ хэлсэн. Дүү маань эхэндээ итгэж өгөхгүй байсан л дээ. Мэдээж дараа нь маш их баярласан. Ээж минь намайг бага байхад бурхан болчихсон юм. Энэ үед ээжийгээ их санасан. Ээж маань тэнгэрээс охиндоо тусалж, ивээл буянаа хайрлаж байгаа юм байна даа гэж бодсон. /Уйлав/

С: Хэзээ байрандаа нүүж очих вэ?

Х: Өнөөдөр /04-р сарын 18/ Юнителийнхэнтэйгээ байрандаа очоод шинэ байраа үзсэн. Маш их таалагдсан. Хамгийн эхний тохирлоор байртай болсон учраас давхараа өөрөө сонгосон. Охидууд маань давхараа сонгох гээд явж байхдаа 8 давхарт гараад энэ байранд оръё гэсэн болохоор охидуудыхаа шийдвэрийг дагасан даа.  Цонхоор нь Богд уул харагддаг, цэвэр агаартай гээд байр маань их таалагдаж байгаа.  Гэрийхэнтэйгээ байрандаа ороод хадагаа зүүчихсэн. Одоо сайн өдөр харж байгаад л нүүнэ дээ. Одоо амьдарч байгаа байрны маань түрээсийн хугацаа дуусч байгаатай ч яг сайхан таарч байна.c

С: Өөрийг тань байртай болсонд баяр хүргэж таних танихгүй маш олон хүн баяр хүргэсэн гэсэн. Тэр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

Х: Та бүхний сайхан ерөөлд их баярлалаа. Юнителийн “5 БАЙР ХӨТӨЛБӨР” үнэхээр үнэн зөв, шударга болдог юм байна шүү. Та бүгд маань “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-төө идэвхтэй оролцоод миний хөршүүд болоорой гэж ерөөмөөр байна. Бас нэг юмыг хэлмээр санагдаж байна. Намайг байртай болгосон энэ дугаарыг бариад би 5 жил болж байгаа юм. Гэхдээ өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй өдий хүрсэн байсан л даа. Нөгөө хүнтэйгээ дугаараа шилжүүлье гээд явах гэхээр нэг бол цаг зав таардаггүй, нэг бол боломжгүй болчихоод дугаараа шилжүүлээгүй өдий хүрсэн хэрэг. Гэтэл гэнэт би байрны эзэн болчихсон. Уг нь бол журмаараа байрны эзэн болсон хэрэглэгчийн дугаар өөрийнх нь нэр дээр байх ёстой байсан. Тэгээд нөгөө хүнтэйгээ ярьж тохироод дугаараа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Аз, одыг минь билэгшээж, дугаарыг маань шилжүүлж өгсөн тэр хүнд энэ дашрамд талархаж байгаагаа хэлмээр байна.

Харин ард түмэндээ хандаж хэлэхэд, хэрвээ таны дугаар өөр хүний нэр дээр байдаг бол өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваарай гэж дахин дахин хэлмээр байна.

С: Таны цаашдын амьдралд аз жаргал хүсье.

Х: Баярлалаа.

“5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн эхний тохирлоор дараах хүмүүс гар утасны эзэд болжээ.

“5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн дараагийн тохирлыг 4-р сарын 27-ны 20:30 цагт “Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулах юм байна. Энэ удаагийн тохирлоор 2 гэсэн цифрээр эхэлсэн кодтой хэрэглэгчдээс байрны эзэн, гар утасны эздийг тодруулна.  Юнителийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 3000 болон түүнээс дээш төгрөгийн картаар дансаа цэнэглээд хөтөлбөрт оролцох боломжтой. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид сарын суурь хураамжийн 10000₮ тутамд хөтөлбөрт оролцох нэг кодтой болох ба нэмэлт дата багц идэвхжүүлснээр кодоо нэмэгдүүлэх боломжтой юм.

Дашрамд дурьдахад, Юнителийн хэрэглэгч та байрны эзэн болон гар утасны эзэн болсон тохиолдолд таны дугаар өөрийн тань нэр дээр байх шаардлагатайг анхаарна уу. “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн журамтай ЭНД дарж танилцаарай.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.