Үнэ ба үнэт зүйлийн өмнө бид өдөр бүр сонголт хийдэг шүү дээ. Дэлгүүрийн лангуун дээр жирийтэл өрсөн олон ус байхад яагаад хамгийн” үнэтэй” энэ усанд мөнгө зарах ёстой гэж. Ус л бол ус шүү дээ. Ийм бодол хэдэн зуун төгрөгний наана цаана байгаа усны үнийг харьцуулж, сонголтонд маань эргэлзээг төрүүлж амжлаа.
Гэтэл бид бензин л бол бензин шүү дээ гээд дизел авч хэрэглээд байдаг билүү? Харин ч машиныхаа бензинийг холихгүй, бас хамгийн сайн 92, 95 гээд сонгоод хийдэг мөртлөө өөрийн уудаг усандаа анхаарахгүй байх шалтгаан бас юу билээ. Ингэж бодоод 1000 төгрөгний үнэтэй хужирт усыг аваад гарахдаа анзаарсан нэг зүйл нь бүх будагтай химийн ундаанууд түүнээс үнэтэй байх юм.
Хүний газарлуу мөнгө нь урсаж байдаг ус ч зөндөө юм. Эх орны минь хишиг болсон ариун усаа Монголчууд өөрсдийн хүчээр үйлдвэрлээд худалдааных нь ширхэг төгрөг бүр нь Монголдоо үлдэж байвал эх оронч гэж зүгээр нэг хэлэхээс илүү ач тустайг ч эргэцүүлэв. Тэгвэл энэ усны ид шид нь юу юм бэ? Хэрэглэгчийн хувьд энгийнээр ойлговол худалдаанд байгаа уснууд энгийн болон эрдэст гэсэн 2 ангилалд багтдаг юм байна. Миний авсан хамгийн “үнэтэй” ус нь эрдэст усанд орно.
Байгалиас заяасан 5 зүйлийн эрдэст чанарыг нь алдагдуулалгүй авчирсан, агаар хөрсний бохирдолгүй экологийн орчиндоо шууд үйлдвэрлэгддэг, дэлхийн усны төлөөлөгч, олон улсын эрдэмтэн шинжээчдээс хамгийн зөв бүтэцтэй цасан ширхэг мэт 6 талс амьд ус гэсэн дүгнэлтийг авсан гээд сайн тодорхойлолт олон юм. Эрдэс нь хүний биед гайхалтай төгс зохицсон хэмжээнд байсан нь ч эрдэмтдийн гайхшрал бас олзуурхалыг төрүүлсэн байх юм.
Тиймээс уг эрдэст усыг өдөр бүр тогтмол хэрэглэснээр өөх тос, нүүрс усны илүүдлийг биеэс гадагшлуулж, астма харшлаас сэргийлэх, цээж хорсолтыг намдаах, нойр булчирхай чихрийн шижингийн эсрэг үйлчилгээ,хоолны шингэц сайжруулж, цээж хорсолтыг намдаах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжин даралт тэнцвэржүүлэх, ясны сийрэгжилтээс хамгаалж, үе хоорондын шингэнийг баяжуулна, бөөрний чулуужилтаас сэргийлнэ, булчин агшиж сунах үйлдлийг дэмжинэ гэх мэт эрүүл мэндийн ач холбогдолтой эерэг түүх биднийг дагадаг юм байна.
Тэгвэл Дэлхий энэ хэмжээний эрдэст усаа хэрхэн үнэлдэг юм бэ?
Дэлхийн эрдэст уснууд 5$-оос эхлээд 60,000$ хүртэл үнэтэй байх юм. За тэр мянгаар тоологддог үнэтэй сваровски энэ тэрээр чимсэн ус нь ч яахав. Харин манайхтай ач холбогдлын хувьд төстэй байгалийн унаган шинж чанарыг нь үнэ цэнээ болгосон зарим усыг жишээлбэл 33$ -оор худалдаалагддаг “MaHalo Deep Sea Water”.
Энэ усыг Номхон далайн гүний 1 км орчмоос гарган авдаг бөгөөд магни, кальци, төмөр, цайр, кали зэрэг далайн гүний эрдсээр баялаг учир эрүүл мэндэд нэн тустай гээд ийнхүү үнэлэгджээ. Миний 1000 төгрөгний үнэтэй усанд ч энэ бүг байгаа шүү дээ гэж барьцах сэтгэл төрлөө. Мөн 12$-оор худалдаалагддаг “Aquadeco” нэрийн цэвэр ус нь АНУ ба Канадын булгийн цэнгэг ус учир чанарын дээд цэвэр ус гэж ийнхүү үнэлэгдсэн байх юм.
Тэгвэл энэ дундаа арай хямд буюу 5$-оор АНУ, Шинэ Зеланд, Европын орнуудаар худалдаалагддаг “Fine” цэвэр ус нь Фүжи уулын бэлийн 600 гаруй метрийн гүнээс гарган авдаг цэнгэг ус гэгддэг бөгөөд галт уулын эрдэс минерал агуулагддагт гол учир нь байгаа гэнэ. Энэ бүхнээс харахад эрдэст усны үнэ нь худалдагчид тоолж өгдөг мөнгөнд биш эрүүл мэндэд үзүүлдэг ашиг тустай чанарт байдаг ч юм шиг. Ингээд бодохоор худалдаж авсан 1000 төгрөгний ус маань Монгол хүний эрүүл мэнд, Монголын эдийн засгийн үнэ цэнийн үнэтэй чандмань эрдэнэ юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.