Нисэхийн компаниуд биднээс юу нуудаг вэ?

"Номыг хавтсаар нь бүү дүгнэ" гэдэг үг сонсож байсан уу? Аливаа зүйл үргэлж харагдаж байгаа шигээ, санагдаж байгаа шигээ байдаггүй гэсэн санааг энэхүү үг илэрхийлдэг юм. Иргэний нисэхийн компаниуд үйлчлүүлэгчдийн төлөө шөнө өдөргүй, нойр хоолгүй ажиллаж байгаа мэт харагддаг. Гэтэл яг үнэндээ ямар байдаг гээч? Тэд биднээс ер нь юуг нууж байдаг бол? Үүний хариултыг доор сийрүүлье.

Нисэхийн компаниуд биднээс юу нуудаг вэ?

1 Тэд онгоцон доторх юуг ч ариутгадаггүй

Мэдээж ямар ч онгоцыг нислэг хийсний дараа цэвэрлэдэг боловч ариутгаж, нян бактерийг нь тэгтэл устгадаггүй байна. Өмнө нь ямар хүн суусныг та тааж мэдэхгүй тул элдэв өвчнөөс сэргийлэн, ямар нэгэн зүйлсэд нь хүрэхээсээ өмнө боломжийнхоо хэрээр арчиж цэвэрлээрэй.

Тэд онгоцон доторх юуг ч ариутгадаггүй

2 Цуцлагдсан нислэг

Таны нислэг ямар нэгэн байдлаар цуцлагдах эсвэл хойшилсон тохиолдолд та заавал үйлчилгээний ажилтантай холбогдон, дараагийн нислэгт хамрагдах хүсэлтэй байгаагаа дуулгах ёстой, тэгэх ч бүрэн эрхтэй. Учир нь тэд цуцлагдсан нислэгийн зорчигчдыг шалгаж, арга хэмжээ авдаггүйн дээр, хэн нэгэн залгаж, хэлэхээс нааш нислэг нь хойшилсон зорчигчдын хохирлыг барагдуулдаггүй аж.

Цуцлагдсан нислэг

3 Суудал солих

Хэр их мөнгө төлөхөөс хамааран суух суудал тань өөрчлөгдөнө. Хэрэв онгоцонд аврах хаалганы хажууд л суудал үлдсэн байгаад мөн та хэт эрсдэлтэй энэхүү суудалд суухыг хүсэхгүй бол бага зэрэг мөнгө нэмээд л төлөхөд хангалттай аж. Одоо цагт ч мөнгөгүй бүтдэг зүйл гэж ховор болж дээ...

Суудал солих

4 Тасалбарын буцаан олголтын мөнгө

Тасалбар захиалахдаа, буцаах болвол мөнгөө авч болох эсэхээ асууж хэвшээрэй. Хэрэв 50%-ийг эсвэл бүр олгох боломжгүй гэвэл өөр сонголт хийх талаар бодох нь зөв юм. Үүнийг хүмүүс тэр бүрчлэн мэддэггүй тул иргэний нисэхийн компаниуд тасалбар буцаалтын мөнгөнөөс асар их орлого завшдаг байна. 

Тасалбарын буцаан олголтын мөнгө

5 Баталгаатай бус тасалбар

Та тасалбараа захиалсан гээд тайвширч болохгүй. Учир нь тасалбар захиалсан хүн бүр  нисээд байдаггүй тул тэд ашигаа бодон, үргэлж суудлаасаа хэтэрсэн захиалга авдаг байна. Иймд захиалсан дарааллаар нь хүмүүсээ суулгаж, таныг "Уучлаарай" хэмээгээд үлдээж ч мэднэ.

Баталгаатай бус тасалбар

6 Тасалбар захиалах

Та ганцаараа бус найз нөхөд, гэр бүлийнхээ хамтаар онгоцоор зорчих тохиолдолд тасалбарын төлбөрөө заавал нэг картаар хийх ёстой байдаг. Иймд тэд ихэвчлэн тус тусдаа тасалбараа авдаг бөгөөд энэ нь бөөндөө тасалбар авснаас илүү үнэтэй байдаг юм. Харин энэ нь тус нисэхийн компанид сул ашиг болон орж байдаг аж.

Тасалбар захиалах

7 Ачаа алга болбол тэр дор нь мэдээлэх

Хэрэв таны ачаа алга болсон байвал тэр дор нь үйлчилгээний ажилтанд мэдэгдээрэй. Мэдэгдээгүй тохиолдолд хэн ч "Таны ачаа энэ байна" гэж авчирч өгөхгүйг сана! Онгоцонд баримтлах алтан дүрэм бол "Амь амиа бодоорой..."

Ачаа алга болбол тэр дор нь мэдээлэх

8 Онгоцны үйлчлэгч

Тэдний гол үүрэг бол зорчигчтой боловсон, соёлтой харилцах билээ. Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан үйлчлэгч нар үнэндээ дотроо шал өөр юм бодож явдаг байна шүү. Хэрэв та тэдэнд цайны мөнгө өгөх юм бол аль зэрэглэлд сууж байгааг тань үл хамааран дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг байна. 

Онгоцны үйлчлэгч

9 Бага түлш

Онгоц бүрийн түлш нь үргэлж бага хэмжээтэй байдаг. Учир нь түлшээ дүүргэх юм бол онгоц хэт их ачаатай болдог тул ийм арга хэмжээ авдаг аж. Мөн нисэх онгоцнууд түлш нь дууссан тохиолдолд ослын буулт хийж, үүнийгээ зорчигчдод техникийн алдаа гарлаа хэмээн тайлбарладаг юм.

Бага түлш

10 Нисгэгчдийг хамт хооллохыг зөвшөөрдөггүй

Зарим иргэний нисэхийн компаниуд нисгэгчдийг хамт хооллохыг зөвшөөрдөггүй аж. Мөн тэднийг нэг нь хоолоо идсэнээс дор хаяж цагийн дараа хооллох болон өөр өөр хоол идэж байхыг шаарддаг байна. Энэ нь нисгэгчдийг нэгэн зэрэг хоолны хордлогод орох, өвдөх зэргээс сэргийлж буй арга гэнэ.

Нисгэгчдийг хамт хооллохыг зөвшөөрдөггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()