Анхаар!!! Монгол хүүхдүүд цаана чинь үхсээр байна

2016-04-15, 09:00
9,643
Анхаар!!! Монгол хүүхдүүд цаана чинь үхсээр байна

Нэг зүйлийг сэрэмжлүүлэх үүднээс бичиж байна. 
Өр зүрх өвдөж, эмтэрч, өөрийн эрхгүй нулимс гарлаа.

Халдвар судлалын судлалын хүүхдийн сэхээний тасагт хамаатны маань дүүгийн 3 сартай хүүхэд КОР гэсэн оношоор хэвтээд хэд хонолоо. Ээж аав ар гэрийнхнийг нь ч оруулахгүй болохоор гадаа нь бараг амьдрал өрнөж машиндаа хоноглож бүлтийтэл харах ээж аав нь үнэхээр өрөвдөлтэй.

Урд шөнө гэхэд 2 хүүхэд нас барж, үүрээр нэг хүүхэд нас барсан байна. Үүрээр нас барсан хүүхдийн ээж аав нь амьдрал нь тийм ч сайн биш учраас хэдэн төгрөг наана цаана цуглуулж байж хотод ирээд эмнэлэгт хэвтсэн байна. Гэтэл ирээд удаа ч үгүй хүүхэд нь нас барахад буцаад хүүхдийнхээ шарилыг аваад нутаг буцах мөнгө ч үгүй учир аа мэдэхгүй уйлсан хүмүүс байлаа. Тэнд машиндаа хоноглон бяцхан үрсдээ эдгэрэх найдлага тавьсан 10 гаран гэр бүл машинаас машин дамжин хэдэн төгрөг цуглуулан өгөхөд хөөрхий эцэг эх нь бяцхан үрийнхээ шарилыг тэврээд л нутаг буцсан.

Эмч сувилагч нар нь нэг л их ууртай хүмүүс эцэг эх ар гэрийнхэнд нь хүүхдийнх нь эмчилгээ болон биеийн байдлын талаар мэдээлэл огт өгөхгүй. Хүүхдээ хөхүүлэх гэж арай гэж орсон ээж хэлж байна:
- Гар нь битүү хавдар тарианы уян зүүг боогоод лентээр зад ороочиж, судас нь гадуур нь орсон гээд битүү хөх байна. Өвчин намдаах эмэндээ ярдаглаад, аманд нь гуурс хийх гэхэд жижигхэн гараараа эсэргүүцээд түлхэж байна. Хөөрхий дөө миний бяцхан үр ... Гээд л уйлах ээжийг хараад нулимс хар аяндаа асгарлаа.

Аппарат нь хүрэлцэхгүй байгаа юмыг яахын гэх эмч сувилагчид буруу байгаа юу?

Ядаж л биеийн байдлын талаар мэдээлэл өгчихмөөр юм!!!!!

 

Энэ улс төрийн шоу хийж элийрч балайрч, идэж ууснаа нууж хааж, эрх ямбандаа алцганаж суухад чинь ирээдүйн бяцхан үрс чинь үхэж байна....

2 хүүхэд нас барахад 3 дахь хүүхдэд апратанд орох эрх гарч ирж байна.

Худлаа онош тавьж зүгээр байна гээд буцаадаг хорооны гэх тодотголтой эмч нар юугаа мэдэж ажилладаг байна аа.

Ажлаа мэдэхгүй ийм малуудаас болж өвчин нь хүндэрсэн бяцхан зүрхнүүд нэг нэгээрээ зогссоор... Арай ч дээ.

Нийтлэл бичсэн: Kana Bayarkhuu

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()