Өсвөр нас яагаад хэцүү байдаг вэ?

Өсвөр нас бол хүний өсөлт бойжилт, сэтгэл санааны хувьд хамгийн чухал, хэцүү үеүдийн нэг билээ. Магадгүй хамгийн хэцүү нь байж мэднэ. Энэ үед хүүхдүүдийн бие физиологи, сэтгэлзүй, харилцаа хандлага гэх мэт зүйлсэд гэнэтийн өөрчлөлтүүд гарч, олон асуудлуудтай нүүр тулгардаг. Хэнд ч тойрохгүй дайраад гардаг энэ насанд тохиолддог түгээмэл асуудлууд болоод түүнээс хэрхэн гарах арга замын тухай хамтдаа ярилцъя.

Өсвөр нас яагаад хэцүү байдаг вэ?

1 Жирэмсэн болчихвий хэмээх үгийг байнга сонсоно

Өсвөр насны охидыг гадуур найз нөхөдтэйгөө уулзах, тэрчлэн болзоонд явах болгонд нь “Ингэж яваад жирэмсэн болчихвий” хэмээн хэлэх нь томчуудын гаргадаг хамгийн том алдаа юм. Түүний оронд хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, жирэмслэлтийн талаар бодит мэдээлэл өгч, гарах үр дагавар зэргийг эртнээс ухааруулж байх хэрэгтэй. Нэгэнт бүхнийг хэлээд хүүхэд тань ойлгочихоод байхад нөгөө л улиг болсон үгээ давтах нь улам бүр дөлж, хөвгүүдээс зайгаа барин, нийгмээс тусгаарлагдаж эхэлдэг. Мөн хөвгүүдтэйгээ, эцэг хүн ямар байх ёстой, биелүүлэх ёстой үүрэг хариуцлага, гэр бүлийн үнэ цэн, төлөвлөлт зэргийг эртнээс хэлж ярилцаарай.

Жирэмсэн болчихвий хэмээх үгийг байнга сонсоно

2 Шалгалтыг амьдрал хэмээн андуурна

Энэ үед хүүхдүүд маш эмзэг болдог. Тиймээс ч шалгалтандаа уначихвал амьдрал нь сүйрсэн мэтээр л хүлээн авч эмзэглэдэг. Эцэг эхчүүдийн тухайд хүүхэддээ чанартай мэдлэг боловсролыг олгоход анхаарч, хичээлийн дүн шалгалт зэрэгт бус бодит мэдлэгийг хуримтлуулахад нь туслаарай. Үгүй бол хүүхэд тань шалгалтын дүнгээ нууж, сэтгэл санаагаар ихэд унан, өөрийгөө хэрэггүй хүн мэтээр хүлээн авах болно.

Шалгалтыг амьдрал хэмээн андуурна

3 Бэлгийн бойжилт явагдах

Мэдээж 12-19 насны хүүхдүүдэд бэлгийн бойжилт явагдаж, биемахбодид нь хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Мэдээж энэ нь тэдний хувьд тийм ч амар байхгүй. Түүнээсээ болж бусдад дооглуулах, сэтгэл санааны дарамтад орж ч болно. Тиймээс өөрт нь гарч буй өөрчлөлтийг болох л ёстой жам ёсны зүйл гэдгийг ойлгуулж, яах ёстойг сайтар ярилцах хэрэгтэй. Энэ үед та хүүхдийнхээ сайн найз нь болж чадвал асуудал нааштайгаар эргэнэ гэдгийг санаарай.

Бэлгийн бойжилт явагдах

4 Бусдад дээрэлхүүлэх

Өсвөр насанд хэн нэгэнд дээрэлхүүлэх нь түгээмэл үзэгдэл. Тиймээс та энэ үед хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, найз нөхөдтэйгөө хэрхэн эв түнжингээ олох, бусадтай хэрхэн нийцтэй, нийтэч байх тал дээр нь анхаараарай. Учир нь тэд бие физиологи болоод сэтгэл санааны өөрчлөлт зэргээсээ шалтгаалан урьд өмнө гаргадаггүй байсан зан авираа өөрийн ч мэдэлгүй гаргаж, ширүүн, уур бухимдалтай болох эрсдэлтэй. Тэрчлэн тухайн үеийн сэтгэл гутралаас гарч чадалгүй элдэв асуудалд орооцолдох, бүр цаашлаад амиа хорлох тухай ч бодож болзошгүй тул та цаг алдалгүй сайтар ярилцаж, эвээр ойлголцохыг хичээгээрэй. 

Бусдад дээрэлхүүлэх

5 Алдаа гаргахаас айх

Энэ үед хүүхдүүд бусадтай харилцах явцдаа хэн нэгнийг гомдоохвий гэсэн айдсаасаа болж, маш хаалттай ганцаардмал нэгэн болох магадлал өндөр. Мөн аливаа зүйлийг буруу хийчих болов уу гэсээр өөртөө итгэлгүй нэгэн болж төлөвших хандлагатай тул энэ үед та хүүхэддээ их биш ч хэрэгтэй үгийг онож хэлж байгаарай. 

Алдаа гаргахаас айх

6 Зүрх зүсэм дурлалын харилцаа

Өсвөр насанд хэн нэгэнд дурлаж, үерхэнэ гэдэг нэг бодлын маш том зориг юм. Ялангуяа охидын хувьд сайн хөвгүүндээ өөрийгөө ойлгуулж, сэтгэлээ илчлэх, хөвгүүдийн хувьд зориг гаргаж тэдэнтэй үерхэнэ гэдэг маш том дэвшил юм. Тиймээс ч энэ үед хүүхдээ хорьж цагдаж, загнаж зэмлэхгүйгээр, болох болохгүйн хэмжээ хязгаарыг тогтоох ёстой гэдгийг эвээр ойлгуулж өгөөрэй. Тэгвэл хүүхэд тань цаашид танаас юугаа ч нуухгүй гэдэгт итгэлтэй байна.

Зүрх зүсэм дурлалын харилцаа

7 Биеэ даасан хариуцлагатай байдал

Энэ насанд хүүхдүүд өөрсдийн гэсэн үзэл бодолтой болж, хэм хэмжээ, үнэт зүйл нь илүү тогтвортой болдог учраас түүнийгээ хамгаалахыг хүсдэг. Тиймээс энэ үеийг хүүхэдтэйгээ хамтдаа өнгөрүүлж, өөрийнх нь үзэл бодлыг сонсож, юу хүсэж мөрөөдөж, хэн болохыг хүсэж буйг нь асуугаарай.

Биеэ даасан хариуцлагатай байдал

8 Сургуулийн үдэшлэг

Хүүхэд бүр л сургуулийн төгсөлтийн үдэшлэгт хамгаас онцгой байж, мартагдашгүй өнгөрүүлэхийг хүсдэг. Гэвч энэ нь хүслээр болохгүй үед уурлаж бухимдах, стресстэх үе бишгүй л олон. Тиймээс та та аль болох хүүхэдтэйгээ сайн ярилцаж, асуудлыг эерэгээр шийдээрэй.

Сургуулийн үдэшлэг

9 Бусдаас өөр байхыг хичээнэ

Хэн нэгэнтэй ижил байхыг хүсэхгүй, өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрх, стилийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч эхэлнэ. Урьд нь зүгээр л гартаа тааралдсан хувцсыг өмсөж, таны сонголтод сэтгэл хангалуун байсан бол энэ үеэс өөрийн гэсэн сонирхол, хэв маягтай болж, үүнээсээ үүдэн та хоёрын хооронд багагүй зөрчилдөөн, хэдэн өдрийн маргаан ч дэгдэж мэднэ. Тиймээс та өөрийнхөөрөө зүтгэлгүй, аль болох хүүхдийнхээ хүслийг хүндэтгэж, үнэт зөвлөгөө өгч болох юм. 

Бусдаас өөр байхыг хичээнэ

10 Муу зүйлд уруу татагдах

Өсвөр насанд ямар хүрээлэл дунд байна, ямар зан араншинтай, ямар гэр бүлд өссөн хүнтэй найзалж нөхөрлөж байгаагаас хувь хүн хэрхэн төлөвших эсэх нь хамаардаг гэхэд хилсдэхгүй. Тэд ихэнх цагийг найз нөхөдтэйгээ л өнгөрүүлж байгаа учраас та хүүхдийнхээ найзуудыг ямар хүмүүжилтэй гэдгийг нь ч давхар анхаарах ёстой. Хэрвээ үл бүтэх нэгэн байвал түүнд эвтэйхэн хэлж ойлгуулах хэрэгтэй. Харин тас хорьж болохгүй. Хорих тусам таниас холдох аюултай тул үүнийг ч бас бодолцож үзээрэй. 

Муу зүйлд уруу татагдах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()