Орчин үеийн киноны сул талууд

Сүүлийн үед кино урлаг хүчээ авч, хөгжлийнхөө дээд цэгт хүрээд байгаа гэхэд болно. Гэвч аливаа зүйлс хөгжихийн хэрээр сайн муу талууд ч гэсэн хамтдаа өсөж дэвшиж байдаг. Кино бүтээгчдийн хувьд тулгардаг хамгийн том асуудал бол шүүмжлэгчдийн дүгнэлт юм. Тиймдээ ч маш олон кинонууд зохиол, утга агуулгаасаа болж олон нийтэд хориглогдсон байдаг. Ингээд та бүхэндээ кино шүүмжлэгчдийн зүгээс олон нийтэд хүргэж буй орчин үеийн кино урлагийн дутагдалтай талуудыг дамжуулж байна.

Орчин үеийн киноны сул талууд

1 Цуст төгсгөлийг хүсэх болсон

Баатарлаг түүхийг өгүүлэх, адал явдалт кинонууд ихэвчлэн киноныхоо төгсгөлийг хэн нэгний үхэл хагацлаар дуусгах гээд байдаг талтай. Мөн үргэлж л хэн нэгний цуст өшөө, түүнээс болж олон гэм зэмгүй хүмүүс үхэж үрэгдэж байгааг өгүүлдэг. Энэ нь нэг талаар хүүхэд багачуудад маш муу үлгэр дуурайлыг өгч байдаг. Үргэлж хэн нэгэнд өш санаж, эцэст нь өшөөгөө авснаар киноны үйл явдал дуусах ийм нэг зүй тогтол сүүлийн үеийн кинонуудад түгээмэл ажиглагдах болсон хэмээн шүүмжлэгчид хэлж байна.

Цуст төгсгөлийг хүсэх болсон

2 Нэгэн хэвийн зохиол

Зохиолч бүр өөрсдийн гэсэн арга барил, онцлогтой. Гэвч зарим зохиолчид өөрсдийн бүтээлийн бусдаас ялгарах чанар, арга барилаа хадгалах гэсээр байнга л нэгэн хэвийн төстэй зохиолтой кинонуудыг бүтээдэг болжээ. Найруулагчийг нь мэдэхгүй хүн, тухайн киног үзээд үйл явдал, зохиолоос нь хэний кино болохыг амархан таних боломжтой ч юм шиг... Ялангуяа алдартай найруулагч Майкл Бэй (Michael Bay)-ийн кинонуудыг жүжигчдээ л сольдог болохоос, нэгэн хэвийн төстэй зохиолтой хэмээн шүүмжлэгчид ам муутай байдаг аж. Түүнийг бид бүхэн “Transformers” цуврал киногоор нь илүүтэй мэдэх билээ. 

Нэгэн хэвийн зохиол

3 Цахим ертөнц дэх кино зохиолчдын "сэргэн мандалт"

Кино найруулагчийн хувьд өөрсдийн шинэ бүтээлийг олон хүмүүст таниулж "рекламдах" нь нэг төрлийн маркетинг юм. Тиймээс ч тэд олон нийтийн цахим сайтуудаар өөрсдийн шинэ бүтээлийг хүмүүст түгээж, нэг ёсондоо өөрсдийгөө эвтэйхэн шиг сурталчлаад амждаг гэхэд болно. Энэ нь телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээснээс хавь илүү хямд, далайцтай реклам болдог гэхэд болно. Тиймдээ ч кино шүүмжлэгчид, найруулагчийг өөрсдийн бүтээлийг хэт рекламдах нь өөрсдийн бүтээлийн чанарт итгэхгүй байх сэдлийг өгдөг хэмээн шүүмжилжээ.

Цахим ертөнц дэх кино зохиолчдын "сэргэн мандалт"

4 Ухаалаг заль

3D, 4D шинэ технологи нь кино салбарт хийгдсэн маш том хувьсгал байсан юм. Киногоо бүрэн мэдэрч, яг л дэргэд нь байгаа мэт сэтгэгдлийг үлдээдэг тул хүмүүс энгийн киноноос илүүтэй тэдгээр киног үзэх дуртай болсон. Харин тэдгээр киног хийх нь энгийн киноноос илүү ажиллагаа багатай, хялбар байдаг гэнэ. Түүнчлэн ашиг ихтэй учраас тэд киногоо 3D, 4D стандартаар бүтээх сонирхол ихтэй ажээ.

Ухаалаг заль

5 Хэт дэвэргэсэн

Холливуудын зарим нээлтээ хийж буй фантастик төрлийн кинонууд дуунаасаа эхлээд л хэтэрхий сүржин байдаг шүү дээ. Гэвч яг үзээд дуусах мөчид үзэгчид төрсөн сэтгэгдэл нь тийм ч таатай бус гэнэ. Ялангуяа “Godzilla” киноны хувьд шүүмжлэгчид хэтэрхий дэвэргэсэн, ядмаг зохиолтой хэмээн шүүмжилсэн байдаг.

Хэт дэвэргэсэн

6 Киноны хөгжимд хэт ач холбогдол өгдөг

Мэдээж киноны дуу оруулалт, хөгжим, ая, дуу зэргүүд нь маш өндөр ач холбогдолтой. Учир нь муухан киног ч гоё хөгжим аварч болдог. Кино шүүмжлэгчдийн тухайд шинжлэх ухааны төрлийн “Interstellar” киног хөгжимдөө хэт анхаарсан, түүнээсээ киноны утга агуулга нь зөрсөн гэх дүгнэлтийг өгчээ. Тус киног магадгүй нэг бус нэлээн олон үзэж байж ойлгох биз ээ.

Киноны хөгжимд хэт ач холбогдол өгдөг

7 Хэтэрхий нуршуу зохиол

Сүүлийн үеийн ихэнх кинонууд үргэлжлэх олон ангитай болж, энэ нь эхэндээ хүлээлт үүсгэдэг боловч, сүүлдээ хүмүүсийн залхууг ихээр хүргэдэг сул талтай болсон. Ялангуяа “Lord of the Rings” буюу “Бөгжний эзэн” киноны хувьд үзэгч, шүүмжлэгчид дуу нэгтэйгээр урт сунжруу зохиолтой болсныг нь таашаадаггүй байна. Гэхдээ ашиг орлогын хувьд өмнөх ангиудтай харьцуулшгүй шүү. 

Хэтэрхий нуршуу зохиол

8 Киноны мөн чанарыг алдагдуулсан

Бид үзэх дуртай алдартай баатруудаа хамтад нь харж, тэднийг шинэ адал явдлуудтай учруулах дуртай байдаг шүү дээ. Тэгвэл кино шүүмжлэгчдийн хувьд ингэх нь маш утгагүй, баатруудын өөрсдийнх нь жинхэнэ мөн чанарыг алдагдуулсан, зохиолыг ядмаг болгож байгаа хэрэг хэмээн ам муутай байдаг ажээ. Ялангуяа “Batman VS Superman” киноны хувьд энэ төрлийн шүүмжлэлийг нилээд хатуухан хүртээд амжсан юм. 

Киноны мөн чанарыг алдагдуулсан

9 Кино зохиолчид олширсон

Кино урлаг хөгжихийн хэрээр сайнтай муутай маш олон уран бүтээлчид, найруулагчид төрөн гарсаар байна. Гэвч энэ нь нэг талаар сайн боловч, нөгөөтэйгүүр хүссэн найруулагч нь кино бүтээж, урлагийн салбарт цензур гэж байхгүй болон хэмээж байна. Тэрчлэн чанар муутай, таагүй уран бүтээлүүд ихээр төрж, хүмүүсийн сэтгэхүйг угаана гэдгийг шүүмжлэгчид анхааруулсаар байна. Тиймээс ч кино найруулагчдад тавих шаардлагыг чангалах нь зүйтэй гэжээ.

Кино зохиолчид олширсон

10 Трейлерээс бүхнийг харах боломжтой

Сүүлийн үеийн киноны трейлер нь киноноосоо ч илүү гоё утга учиртай болох болжээ. Киног нь үзээгүй байсан ч, богино хэмжээний танилцуулга бичлэгээс нь үйл явдал зэргийг нарийн биш юмаа гэхэд ерөнхийд нь ойлгочихдог. Тиймээс ч сүүлийн үеийн кино салбарт энэ мэт асуудлууд шүүмжлэгчдийн хараанд өртөөд байна.

Трейлерээс бүхнийг харах боломжтой

11 Эмэгтэй найруулагчид кино салбарт маш ховор

Ялангуяа хүйсийн хувьд маш эрх тэгш бус байгаа нь харамсалтай. Кино бүтээгчдийн хувьд 100/70 хувийг эрэгтэй найруулагчид, кино бүтээгчид эзэлдэг. Энэ нь нэг талаар эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн том асуудал юм. Учир нь хүмүүс бүсгүй хүнийг төвөгшөөж, ур чадварыг нь басан, тэдэнд боломж олгодоггүй болохыг шүүмжлэгчид хэлсэн байдаг.

Эмэгтэй найруулагчид кино салбарт маш ховор

12 Амьдралаас хэтэрхий тасархай

Сүүлийн үеийн кинонуудын утга агуулга, хүмүүст өгөх сургамж нь багасч эсрэгээрээ фантаз, хэтрүүлэгтэй хуурамч үзэгдлүүд ихээхэн хэсгийг эзлэх болжээ. Тэр ч утгаараа Холливуудын кинонууд өнөө л нэг хуурамч, хэтрүүлэгтэй зүйлд хэт автаж, амьдралаас дэндүү хол, бодит бус, үр өгөөж багатай уран бүтээлийг ихээр хийх болсон юм.

Амьдралаас хэтэрхий тасархай

13 Дэлхийн сүйрлийг зөгнөсөн

Ялангуяа адал явдалт, фантаз төрлийн кинонуудыг үргэлж л дэлхийн сүйрлийн талаар өгүүлж, эс бөгөөс хэдийн сүйрчихсэн дэлхийд амьдарч буйгаар кинонд өгүүлдэг. Энэ нь нэг талаар хүмүүст сургамж хайрлах далд санаатай боловч, нийгэмд үнэхээр хар буруу энергийг өгч байна хэмээн шүүмжлэгчид хэлсээр байна.

Дэлхийн сүйрлийг зөгнөсөн

14 Компьютер график ихээр ашигласан

Та бидний үзэж буй киноны байгалийн хэсэг, дүр зургийг жинхэнэ бодит эсэхийг ялгахын аргагүй. Магадгүй ирээдүйд кино жүжигчид байхаа больж, яг л бодит хүн шиг шиг харагдах хуурамч баатрууд кино салбарыг эзэгнэх биз ээ. Тиймээс ч шүүмжлэгчид зарим киног хэт их график ашигладаг хэмээн шүүмжилсэн юм.

Компьютер график ихээр ашигласан

15 Үйл явдлыг сунгасан

Сүүлийн үеийн ихэнх кинонууд ойролцоогоор 2 цаг хэртэй үргэлжилж байна. Тэрчлэн киноны үйл явдлыг сунжруулах, дараа дараагийн ангиудыг бүтээх зэргүүд нь үзэгчдийг маш их залхааж, кино урлагийг улам бүр ядмаг өчүүхэн болгосоор байгаа хэмээн шүүмжлэгчид хэлжээ.

Үйл явдлыг сунгасан

16 Бодит явдлыг гуйвуулдаг

Ихэнх киноны хувьд, "Бодит явдлаас сэдэвлэв" нэрийн доор түүхийг гуйвуулж, уран сайхны үзэгдлүүд ихээр оруулан, хүүхэд залууст буруу үлгэр дуурайлыг өгсөөр байгаа юм. Хэдийгээр тодорхой хэмжээний адал явдал, чимхлүүр зүйлс хэрэгтэй ч заримдаа уран сайхан байдалдаа хэт анхаарч, бодит, үнэн байдлыг орхигдуулах гээд байдаг талтай хэмээжээ.

Бодит явдлыг гуйвуулдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()