Замын хөдөлгөөний дүрмийг баримталдаггүй улс орнууд

2016-04-14, 09:05
7,411

Харь оронд автомашинтай аялна гэдэг бол гадны хүн бүрт амаргүй даваа. Магадгүй энэ нь маш аюултай бас хүнд сонголт байж ч мэдэх юм. Тиймээс бид та бүхэндээ замын хөдөлгөөний дүрмийг баримталдаггүй улс орнуудыг танилцуулж байна. Эдгээр улс орнуудад аялахаар шийдсэн бол болгоомжтой байх хэрэгтэй болов уу.

Замын хөдөлгөөний дүрмийг баримталдаггүй улс орнууд

1 Турк

Туркэд жолооч нар дохио өгөлгүй эргэх нь энгийн үзэгдэл гэнэ. Бүр улаан зам дээр дохио өгөлгүйгээр шууд л эргэнэ гээч. Тэд дуут дохио өгөх эсвэл гэрлээ анивчуулах турк жолооч нарын онцлог гэлтэй. Энд замын хөдөлгөөний дүрэм баримтлах нь маш ховор гэнэ. Мөн та Туркэд машин барьж яваа бол явган зорчигчдоос болгоомжил. Тэд дуртай газраараа зам хөндлөн гарч явдаг байна.

Турк

2 Азербайжан

Азербайжанд зогсоолын асуудал тун ярвигтай сэдэв. Жолооч нар машинаа зохисгүй газар, бүр улаан зам дээр хаяад явах нь элбэг ажээ. Хоёрдугаар эгнээнд, явган хүний гарц дээр гэх мэт. Учир нь эндэхийн жолооч нар төлбөрт зогсоолд машинаа тавьж хэвшээгүй юм байна.

Азербайжан

3 Египет

Замын хөдөлгөөний дүрэм гэнэ үү? Тийм зүйл байдаг гэж үү. Египетийн томоохон хотуудад ч замын хөдөлгөөний дүрэм, тэр дундаа замын тэмдэг тэмдэглэгээ танд тус болохгүй. Өөрөөр хэлбэл замын тэмдэглэгээ, шугамнууд хөдөлгөөнд барагтай л бол үүрэг гүйцэтгэдэггүй байна. Учир нь ногоон гэрэл явж болно гэсэн дохио биш. Эргэн тойрноо сайн ажиглавал бараг бүх машинууд сэвтэй, гэмтэлтэй, энд тэндээ хонхойсон байхыг харах болно. 

Египет

4 Финлянд

Финляндын жолооч нар эсрэг тэсрэгийн нэгдэл мэт санагдана. Нэг талаас энэ орны иргэд нийтээрээ замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлах ч нөгөө талаас байнга хурд хэтрүүлцгээдэг. Торгууль ч тэднийг хазаарлаж дийлдэггүй гээд төсөөл дөө. Магадгүй үргэлж л ямар нэгэн юманд яарч байдаг бололтой.

Финлянд

5 Энэтхэг

Энэтхэгт машин жолоодох нь үргэлж айдас, түгшүүрийг дагуулдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын түвшнээрээ Египеттэй ойролцоо бөгөөд эндэхийн ихэнхи машинууд хажуугийн тольгүй. Ер нь бол нэг эгнээнээс гаралгүй явах хэрэг гарна. Сонирхолтой нь машины хэмжээ том байх тусмаа давуу эрхтэй болдог. Жишээ нь та гол замаар явж байсан ч туслахаар орж ирсэн автобус эсвэл ачааны машинд зам тавьж өгөх нь бичигдээгүй хууль юм.

Энэтхэг

6 Тайланд

Тайландын жолоочид гэрлээ анивчуулахыг илүүд үздэг байна. Хэн түрүүлж гэрлээ анивчуулсан нь нэвтрэх эрхтэй гэсэн сонин дүрэм энд үйлчилдэг бөгөөд улаан гэрлээр зүүн тийш эргэхийг зөвшөөрдөг гэдгийг санаж авах нь зүйтэй. Цагдаа нар иргэдийг машинаа хэрхэн зогсоолд байршуулж байгааг анхааралтай хянадаг. Ямар ч тохиолдолд улаан эсвэл шар өнгөөр будсан замын хашлаганы ойролцоо машинаа тавьж болдоггүй юм байна.

Тайланд

7 Франц

ранцчууд зүүн гар талаар гүйцэж түрүүлсэн жолоочид тийм ч таатай ханддаггүй. Зарим нэг нь бүр гүйцэж ирж яваа машины өмнө хаалгаа дэлгээд орхихоос ч сийхгүй гэнэ. Мөн хурд хэтрүүлэхэд дургүй ажээ.

Франц

8 Итали

Итали улсын онцлог бол иргэд нь зогсоолд байршуулахад тохиромжтой жижигхэн, авсаархан машин унах дуртайд оршино. Мөн энд явган зорчигчид давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцдог бөгөөд Франц улсаас ялгаатай нь итали хүмүүс салхи татуулан хурдлах дуртай.

Итали

9 Аргентин

Аргентины иргэд дохио болон габарит гэрлийг ашиглах шаардлагагүй гэж үздэг байна. Эндэхийн зам дээр өндөр хурдтай явж болохгүй, учир нь зам дээр хурд сааруулагчийг байршуулаагүй байдаг.

Аргентин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()