2015 онд дэлхийд болсон аймшигт үйл явдлууд

2016-04-13, 13:30
22,032

2015 оны тухайд дэлхий дахинаа бидний сэтгэлийг сэртхийлгэх, маш олон аймшигтай хэргүүд шил шилээ даган өрнөсөн билээ. Тэдгээрийн ихэнхийг дүрвэгсдийн үхэл, нисэх онгоцны азгүй нислэгүүд эзэлнэ. "Нэг хүний үхлийг эмгэнэлд тооц, харин олон хүний үхэл бол статистик тоо төдий л юм" хэмээх аймшигтай ч, нэгийг бодогдуулам үг байдаг. Ингээд та бүхэндээ өнгөрсөн оны дэлхийг цочирдуулсан үйл явдлуудтай эргэн нэг танилцуулъя.

2015 онд дэлхийд болсон аймшигт үйл явдлууд

1 Чарли Хебдо (Charlie Hebdo)-ийн дайралт

Францын нийслэл Парис хотноо 1-р сарын 7-ны хар өдөр "Чарли Хебдо" шог зургийн сэтгүүлийн ажилчдыг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Тус халдлагын шалтгаан нь “Чарли Хебдо” сэтгүүлд лалын ариун бурхан гэгддэг Мухаммедыг доромжлон, Араб эрчүүдийг нүцгэнээр шоглон зурж, заримыг нь тэргэнцэртэй явж буйгаар дүрсэлсэнтэй холбоотой юм. Үүний улмаас Чарли Хебдо сэтгүүлийн 5 сэтгүүлч, нийт 11 хүн харамсалтайгаар амиа алдаж, 11 хүн бэртсэн байдаг. “ISIS”-ийн алан хядагчид, тус сэтгүүлийн ажилчдыг редакцдаа сууж байх үед нь зохион байгуулалттайгаар халдаж, “АК-47” автомат буугаар буудан хөнөөжээ.

Чарли Хебдо (Charlie Hebdo)-ийн дайралт

2 Энэтхэгийн халууны улиралд 2500 гаруй хүн нас барсан

Энэтхэгт гурваас зургадугаар сарын хооронд халууны улирал үргэлжилдэг бөгөөд тавдугаар сард хамгийн ихээр халдаг байна. Өнгөрсөн жилийн тухайд агаарын хэм цельсийн 50 хэм хүртэл халж, ойролцоогоор 2500 гаруй хүн хэт халуунаас болж нас барсан юм. Энэтхэгийн Андхра Прадеш мужид агаарын хэм 47 градус хүрч, үүнээс үүдэн 900 орчим хүн харамсалтайгаар амиа алдсан. Харин Телангана мужид агаарын хэм 48С хүрсэн бөгөөд мөн л 1000 орчим хүн нас барсан харамсалтай тоо гарсан билээ. Хэт халууны улмаас бие нь муудсан хүмүүс эмнэлэгт ихээр ирж байгаа ч эмнэлгийн тусламж авч чадалгүй, амиа алдсаар байсан аж. Нас барагсдын ихэнхийг эмзэг бүлгийн хүүхэд, хөгшчүүл эзэлж байжээ. Энэтхэгт өмнө нь 2010 онд хэт халууны улмаас 300 мянган хүн нас барж байсан билээ.

Энэтхэгийн халууны улиралд 2500 гаруй хүн нас барсан

3 Хөлөг онгоцтойгоо харамсалтайгаар живсэн цагаачид

2015 оныг дүрвэгсдийн жил байсан гэхэд болно. Харамсалтайгаар усанд живсэн 3 настай Сири хүү Алан Курдигийн үхэл дэлхийг донсолгосон билээ. Энэ мэт хэдэн мянган дүрвэгсэд үхэлтэй нүүр тулж, Европын орнууд руу дүрвэж буй нь ердөө л үймээн самуун, дайн дажнаас зугтааж, амар тайван амьдралыг хайсанд оршино. Өнгөрсөн оны 4-р сард Ливээс Итали руу Газар дундын тэнгисээр дамжиж явсан хөлөг онгоц осолдож, 1000 гаруй хүн харамсалтайгаар амиа алдсан юм. Тус ослоор ердөө 27 хүн л амьд үлдсэн байдаг. Ийнхүү дүрвэгсдийн тоо, урьд урьдын жилүүдээс хоёр дахин ихэссэн нь Европын их хямрал гарахад ч дам нөлөөлсөн билээ.

Хөлөг онгоцтойгоо харамсалтайгаар живсэн цагаачид

4 Дэлхийг донсолгосон онгоцны сүйрлүүд

Өнгөрсөн оны тухайд ар араасаа дараалсан, нисэх онгоцны дөрвөн ослоос нийт 600 гаруй хүн амь үрэгдсэн юм. Энэтхэгийн далайд осолдсон хэмээн таамаглаж буй Малайзын агаарын тээврийн MH370 онгоцноос 298 зорчигч, Украины газар нутагт унасан, Малайзын агаарын тээврийн MH17 онгоцны сүйрлээс 283 зорчигч, Тайванийн Пэнгу арал дээрх “TransAsia Airways”-ын онгоцны сүйрлээс 58 зорчигч нас барсан нь агаарын тээврийн түүхэнд арилшгүй хар мөрийг үлдээсэн. Эдгээр ослуудыг албаны хүмүүс Азийн агаарын тээврийн компаниудын аюулгүй ажилгааны стандарт маш муу, нисэгчдийн ур чадвар хангалттай бишээс ийнхүү осолдсон хэмээжээ. Ийнхүү шилээ дагасан ослуудаас үүдэн хүмүүс Азийн агаарын тээврийн компаниаар үйлчлүүлэхээс татгалзаж байгаа аж.

Дэлхийг донсолгосон онгоцны сүйрлүүд

5 Альпийн нуруунд осолдсон “Germanwings” 4U 9525 нислэг

“Germanwings” компанийн “4U 9525” нисэх онгоц өнгөрсөн оны 3-р сард, Францын нутаг дэвсгэр болох Альпын нуруунд осолдсон юм. Испанийн Барселон хотоос Дюссельдорф хүрэхээр нисч явсан энэхүү онгоцонд солилцооны аяллаас буцаж явсан дунд сургуулийн 16 сурагч, багш нар, олон орны иргэд зорчиж явсан байдаг. Германы мөрдөн шалгах албаныхан нисгэгчийн бүхээгийн дуу хураагч хар хайрцагны мэдээлэлд үндэслэн хоёрдугаар нисгэгч Андреас Любитц онгоцыг санаатайгаар осолдуулсан хэмээх дүгнэлтийг гаргасан юм.

Альпийн нуруунд осолдсон “Germanwings”  4U 9525 нислэг

6 Непалын газар хөдлөлт

Өнгөрсөн оны 4-р сард Непал улсын төв хэсэг болон Катманду, Похара хотын орчимд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 2000 гаруй хүн нас барж, 5000 гаруй хүн хүнд бэртсэн аймшигт хэрэг гарсан билээ. Тус улсад ийнхүү аймшигт газар хөдлөлт болсонтой холбогдуулан олон улсын сайн дурын байгууллагынхан өөрсдийн тусламж, хандивын аяныг зохиосон юм. Энэхүү аймшигт газар хөдлөлт нь Непал улсад сүүлийн 80 жилд тохиогоогүй аймшигт гамшиг болсныг албаныхан мэдээлсэн байдаг.

Непалын газар хөдлөлт

7 Филадельфиа мужид болсон галт тэрэгний осол

Өнгөрсөн оны 5-р сард АНУ-ын Вашингтон хотоос Нью-Йорк руу чиглэлтэй, 238 зорчигч, 5 ажилтны хамтаар явсан галт тэрэг Филадельфиа мужид осолдож, 8 хүн харамсалтайгаар нас барж, 200 гаруй хүн бэртсэн юм. Эл хэргийг албаны хүмүүс галт тэргийг хурд хэтрүүлсэн, аюулгүй ажиллагааны дүрэм алдагдсанаас болж осолдсон хэмээжээ.

Филадельфиа мужид болсон галт тэрэгний осол

8 БНХАУ-д болсон аймшигт дэлбэрэлт

БНХАУ-ын гол боомт хотуудын нэг, манай улсын импортын барааны ихэнх хувийг нийлүүлдэг Тяньжин хотын аж үйлдвэрийн бүсэд буюу тээвэр зуучийн "Жуйхай" компанийн агуулахад хүчтэй дэлбэрэлт болсон билээ. Энэхүү аймшигт ослоор 17 хүн харамсалтайгаар нас барж, 400 гаруй хүн бэртсэн юм. Шинжээчдийн үзсэнээр тэрхүү осол, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан компанийн өөрсдийн буруугаас болсон гэжээ. Тэрчлэн химийн аюултай бодис, хөрсийг нөхөн сэргээх шаардлагатай тулгарсан юм.

БНХАУ-д болсон аймшигт дэлбэрэлт

9 Шууд эфирийн үеэр харамсалтайгаар нас барсан сурвалжлагч, зураглаач

Өнгөрсөн оны 8-р сард, "WDBJ7" сонины сурвалжлагч, 24 настай Алисон Паркер (Alison Parker), 27 настай Адам Вард (Adam Ward) хэмээх зураглаач залуу нар Виржиниа мужид ажлаа хийж яваад мэргэжил нэгт нөхрийнхөө гарт буудуулан харамсалтайгаар нас барсан билээ. Тэд 1992 оноос хойш Америкийн түүхэнд албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн 8 дахь сэтгүүлч болсон юм. Хэрэгтэн 41 настай, Вестер Ли Фланаган (Vester Lee Flanagan) бөгөөд тэрээр шууд ярилцлагын үеэр халааснаасаа буу гарган, тэднийг буудсан аж. Ийнхүү буудсаныхаа дараа өөрийгөө мөн хороож, эмнэлэгт нас баржээ.

Шууд эфирийн үеэр харамсалтайгаар нас барсан сурвалжлагч, зураглаач

10 Дүрвэгсдийн үхэл

Мянга мянган дүрвэгсэд амар амгаланг эрэлхийлж, өөрийн эх орноосоо дүрвэж яваад цаг бусаар амиа алдаж байна. Афганистан, Ойрх Дорнодын ужиг хямрал, Сирийн иргэний дайн, “Исламын улс” алан хядагч бүлэглэл гарч ирсэн нь асар олон хүнийг орон гэрээ орхин, Европыг зориход хүргэсэн юм. Харамсалтай нь, орон гэрээсээ дүрвэсэн тэдгээр хүмүүст бүгдэд нь аз тохиодоггүй. Амар тайван амьдралыг хайн, хэсэн тэнүүчлэх тэдгээр хүмүүсийн ихэнх нь далайд осолдож, тэнгисийн гүнд үүрд нойрсоод байгаа юм.

Дүрвэгсдийн үхэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()