1
Савлаж буй дэлхий ертөнцийн онол
Өнөө үеийн шинжлэх ухааны төсөөллөөр "Их Тэсрэлт" нэг цэгээс үүсэлтэй гэж үздэг. Тэгвэл тэр цэг хаанаас гараад ирэв ээ? Үүнд орчлон ертөнцийн савлалтын онол өөрийн гэсэн тайлбарыг өгдөг байна. Их Тэсрэлт нь өөр гараг ертөнцийн уналтын дараа бий болсон зүйл юм.
2
Тоглоомын төгсгөлийн онол
Бидний оршин байгаа дэлхий төгсөх талаарх хамгийн цочирдом онол бол амьдрал бол ердөө компьютерийн дуураймал болох талаар юм. Оксфордын их сургуулийн эрдэмтэн, гүн ухаантан Ник Бостромын хэлснээр компьютерууд өдөр ирэх тусам байнга боловсронгуй болж, төгөлдөржиж байгаа учир хэзээ нэгэн цагт тооцоолох хүчирхэг чадварын хувьд хүмүүсээс илүү болж, өөрсдөө виртуал ертөнцийг загварчлах ажээ. Хэрэв хэн нэгэн энэ программыг амжиж унтраахгүй бол бид өөрсдөө тэдний загвар болно. Энэ үед бид ертөнцийн төгсгөл ирснийг ч ухаарч амжихгүй юм байна.
3
Бүх зүйл хумхийн тоос болох онол
Өөр нэг онолын үүднээс бол бидний орчлон ертөнц гэрлийн хурд эсвэл протоны жингийн физик хэв шинжээс үүсэлтэй гэдэг. Хэрэв дээрх хоёр суурьт тогтоцын нэг нь л байгаагүй бол хүн төрөлхтөн бий болохгүй байх байсан. Австралийн физикчид Их Тэсрэлтийн үеэс тогтмол нарийн бүтэц нь цаг хугацаа, орон зайн хувьд өөрчлөгдсөөр ирсэн хэмээн үзжээ.
Энэ нь өөр бусад тогтоцууд цаг хугацааны явцад өөрчлөгдөж хувирсан гэсэн үг юм. Хэрэв энэ чигээр цааш явах юм бол нэг л өдөр орчлон ертөнц хумхийн тоос болохыг үгүйсгэхгүй. Харин гараг эрхэс, одод дэлбэрч хэдэн түмэн жижиг хэсэгт хуваагдана. Гэхдээ энэ бүхэн болоход наанадаж гурван тэрбум жил шаардлагатай ажээ.
4
Өөр гарагтай мөргөлдөх онол
Бидний оршин байгаа орчлон ертөнцийн гадна юу болж байдаг бол? Магадгүй өөр амьд ертөнц байдаг байж болзошгүй. Хэрэв хязгааргүй сансар оторгуйд бид ганцаараа биш гэдэг онол үнэн бол хэзээ нэгэн цагт асар том гарагтай мөргөлдөж сүйрэх нь гарцаагүй. Өмнө нь ийм зүйл тохиолдож байсан ч байж мэднэ. Учир нь манай гараг ертөнц эрчилсэн бүтэцтэй.
Гэхдээ дараагийн удаад үр дагавар нь илүү хөнөөлтэй байж мэдэх юм. Бидний оршин буй галактикаас ялгаатай өөр гараг ертөнц физикийн хуулийн дагуу оршин байж ч болох магадлалтай. Тэр гараг дэлхийтэй мөргөлдөхийг үгүйсгэхгүй. Хэрэв энэ мөргөлдөх агшинг удаашруулж харах юм бол дэлхий дээр яг асар том толь унаж байгаа мэт харагдах болно хэмээн эрдэмтэд үзжээ.
5
Их Агшилтын онол
13.8 тэрбум жилийн тэртээ болсон Их Тэсрэлтийн үеэс хойш орчлон ертөнц тэлсээр байгаа. Ихэнхи физикчид орчлон ертөнц зах хязгааргүй үргэлжилдэг гэж үздэг ч үүний эсрэг үзэл баримтлалтай нь ч бий. Хэрэв үнэхээр сүүлийн онол үнэн бол хэзээ нэгэн цагт далай руугаа эргэн цааш хуйлран түрж байгаа давалгаа мэт гараг ертөнц шахагдах болно. Орчлон ертөнцийн хүрээ багасч, нэг цэг дээр унана. Их Шахалтын онол нь Эйнштейний харьцангуйн онол дээр үндэслэгдсэн байдаг. Гэхдээ сэтгэл түгших хэрэггүй, хэрэв ийм зүйл болох дээрээ тулбал тэрбум жил шаардагдана.
6
Оюун ухааны сүйрлийн онол
Цөмийн зэвсгийг бүтээхээс өмнө хэн ч ганц ширхэг бөмбөг бүхэл бүтэн хотыг хормын төдийд устгаж чадна гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ энэ бүхэн 1945 оны 8 дугаар сарын 6-нд Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяснаар өөрчлөгдсөн билээ. Хүмүүс ийм аймшигтай сүйтгэгч хүчний технологитой анх удаа танилцсан нь тэр ажээ.
Энэ үеэс л “ухаалаг сүйрэл” хэмээх үзэл баримтлал гарч ирэхэд хүргэжээ. Тодруулбал, хэзээ нэгэн цагт хүн оршин байгаа дэлхий ертөнцөө устгах ямар нэгэн зүйл хийх эсвэл зохион бүтээж болох юм аа гэдгийг ухаарсан байна. Сайн мэдээ дуулгахад манай гараг дээрх бүхий л цөмийн нөөцийг нийлүүлээд ч дэлхийг устгахад хүрэлцэхгүй.
7
Үхлийн барьер
Орчлон ертөнц физикийн саадтай тулгарах хүртлээ улам бүр тэлсээр байх болно. Хэрэв хоккейн гулгуурын талбай руу их хэмжээний ус цутгавал эцсийн эцэст юу болох бол? Тооцоолбол, орчлон ертөнц үхлийн барьерт ойролцоогоор 3.7 тэрбум жилийн дараа хүрэх гэнэ. Ийм барьер биднийг хүлээж байх магадлал 50 хувьтай юм байна.
8
Их Шингээлтийн онол
2012 оны 7 дугаар сарын 4-нд "Хиггсийн талбай" гээч зүйл оршин байна гэдгийг баталжээ. Сонирхолтой нь энэ талбай шингэн, хатуу, хийн гэх мэт олон төлөв байдалд оршин байж болох гэнэ. Одоо талбай энергетикийн сул түвшинд оршин байгаа боловч илүү өндөр бас илүү доод түвшинд ч шилжих магадлалтай ажээ.
Эрдэмтэд сүүлийн хувилбарыг нь илүү магадлал өндөртэй хэмээн үзэж байна. Үүний үр дүнд Хиггсийн сул хүчит талбай гэрлийн хурдаар хүрээгээ тэлэн өргөжих хөөс үүсгэж, замдаа тааралдсан бүхнийг шингээх гэнэ. Үүнд нь манай орчлон ертөнц ч өртөх ажээ. Гэвч энэ гутранги онолд хоёр гэгээлэг “толбо” бий. Нэгдүгээрт, бидэнд хэдэн тэрбум жилийн нөөц бий. Хоёрдугаарт, мөхөл биднийг айдас мэдэрч амжихаас ч илүү хурдтай болж өнгөрнө.
9
Их Мөстөлтийн онол
Дулааны үхэл хэмээх үзэгдэл нь термодинамикийн хоёрдугаар хууль дээр үндэслэгджээ. Энэ нь хаалттай систем дэх энтропийн ихэсгэл юм. Орчлон ертөнц тэлсээр харин түүн дотор байгаа объектууд бие биенээсээ холдоно. Энтропи дээд цэгтээ хүрмэгц эрчим хүч тэнцүү хуваарилагдаж, бүх үйл явц зогсонги байдалд орох ажээ. Одод царцаж, материуд задарна. Нэг үгээр хэлбэл эргэн тойронд байгаа бүх зүйл ажиллагаагүй болно гэсэн үг юм.
10
Их Тэсрэлтийн онол
Орчлон ертөнцийн 68.3% нь нууцлаг хар хүчнээс тогтдог. Үүний талаар физикчид төдийлөн гүйцэд судлаагүй байна. Энэ онолыг нээх хүртлээ эрдэмтэд Их Тэсрэлтийн үеэс орчлон ертөнцийн тэлэлт удааширсан эсвэл бүр зогссон хэмээн үзэж байжээ. Гэвч ажиглалтын үр дүнд одон орны физикчид тэлэлт харин ч түргэсч байгаа бөгөөд үүний шалтгаан нь хар хүч гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа юм.
Орчлон ертөнцийн мөхлийн тухай энэ таамаглал цаг хугацаа өнгөрөх тусам хар хүч буюу энерги хүчээ авч, оддын аймаг, сансрын биетүүдийг “түлхэн” улам идэвхжиж, бүх холбоо, бүтцийг тасалдуулж байгаатай холбоотой. Нэг үгээр хэлбэл орчлон ертөнц маш жижиг хэсгүүд болон хуваагдана. Гэхдээ бид төгсгөлийн шоуг үзэж чадахгүй, учир нь үүнээс өмнө хүн төрөлхтөн устаж үгүй болчихсон байх гэнэ.