Кайли, Кендалл хоёрын замбараагүй амьдрал

Үргэлж л хүмүүсийн нүдэнд ил байдаг учраас нэг бодлын олны танил байх хэцүү ч юм шиг... Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ үргэлж  шуугиан тарьж байдаг Кардашьяаны гэр бүлийн отгон эгч дүүс болох Кайли, Кендалл нарын дэндүү задгай, замбараагүй амьдралын талаар мэдээллийг бэлтгэлээ. Тэдний гэр бүл зууны хамгийн алдартай, адармаатай гэр бүлээр шалгарахад ч тун ойрхон байна даа...

Кайли, Кендалл хоёрын замбараагүй амьдрал

1 Кендалл 14 насандаа бикини хувцасны модель болсон

Кимийн эцэг тусдаа, эх нэг дүү Кендалл Женнер дөнгөж 14 насандаа усны хувцасны модель болж байжээ. Та анзаарсан бол “Keeping up with the Kardashians” реалити шоуны үеэр ч бяцхан Кендалл нилээн задгай хувцасласан харагддаг. Түүний эдгээр хагас нүцгэн гэмээр зураг авалтыг эцэг эх нь огтхон ч хориогүй гэдэг шүү. Үүнээс харахад л тэдний гэр бүл ямар задгай болох нь анзаарагдаж байна.

Кендалл 14 насандаа бикини хувцасны модель болсон

2 Кендаллын анхны найз залуу нь түүнийг хуурсан

Жулиан Брүүкс бол  Кендаллын ахлах сургуулийн анхны найз залуу нь юм. Залуугийн хувьд бусдын нь адил спортод дуртай, шигшээ багийн тамирчин байсан аж. Эх сурвалжуудын хэлж буйгаар найз залуу нь түүнийг үргэлж хуурдаг, салж нийлсээр эцэст нь Кендаллийг 17 настай байхад тэдний харилцаа бүр мөсөн дуусгавар болсон гэдэг.

Кендаллын анхны найз залуу нь түүнийг хуурсан

3 Кайли 17 насандаа уруул томруулах хагалгаанд орсон

Кендаллын дүү Кайли Женнерийн хувьд тэрээр өдгөө эгч нараасаа ч илүү үзэсгэлэнтэй, дээр нь бизнесийн ухаантай гэдгээрээ олонд үнэлэгдээд байгаа юм. Учир нь тэрээр өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргах ажилдаа бүхий л зүрх сэтгэлээ зориулаад байгаа гэхэд болно. Саяхан түүний үйлдвэрийн ажилчид ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Учир нь компанийн орчин муу, дээр нь гоо сайхны бүтээгдэхүүний үндсэн орц нь ажилтнуудын биед сөргөөр нөлөөлж байна гэжээ. Гэвч тэрээр эдгээр яриаг худал болохыг өөрийн биеэр ажиллаж баталсан юм. Түүнчлэн хүмүүс түүнийг 17 насандаа уруул томруулах хагалгаанд орсныг мэдэх билээ. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа, “ Би мэс засалд ороогүй. Зүгээр л уруул хүрээлэгч, будгийн тусламжтай уруулаа том болгож харагдуулдаг” гэсэн байдаг. Гэвч энэ нь худлаа болох нь түүний зургуудаас илэрхий харагдана.

Кайли 17 насандаа уруул томруулах хагалгаанд орсон

4 Кендалл өсвөр насандаа батгаших өвчнөөр шаналж байсан

Батгаших гэдэг нь нэг төрлийн арьсны өвчлөл юм. Алдартай олны танил хүмүүсийг ч энэхүү гайтай өвчин тойроогүй дайраад гарчээ. Тэрээр багагүй хугацааг арьсаа эмчлэхэд зориулсан бөгөөд эгч нар нь ч түүнд харамгүй зөвлөгөөг өгсөн гэдэг. Харин өдгөө тэрээр хамгийн үзэсгэлэнтэй, сайхан арьстай бүсгүйчүүдийн нэгт зүй ёсоор багтдаг юм.

Кендалл өсвөр насандаа батгаших өвчнөөр шаналж байсан

5 Кендалл хагас нүцгэн хувцаслаад тайзнаа алхсан

Кендалын анхны тайз нь загвар зохион бүтээгч Марк Жакобсын загварын шоу байжээ. Түүний энэхүү загварууд хагас нүцгэн, хэв маягтай бөгөөд Кендалл тэр үед ердөө 18 настай байсан гэдэг. Кардашьяаны гэр бүлийн гишүүд алдар нэртэй болохын төлөө юу ч хийхээс буцахгүй гэдэг шүү дээ...

Кендалл хагас нүцгэн хувцаслаад тайзнаа алхсан

6 Кайли үргэлж бусдыг дуурайдаг

Бяцхан Кайли үргэлж л хэн нэгнийг дуурайдаг гэсэн шүүмжлэлийг сонсдог. Түүнийг нэг хэсэг эгч Ким Кардашьяаны хувцаслалт, дүр төрхийг хуулдаг, дуурайдаг гэх зэргээр шүүмжилдэг байсан. Түүнчлэн түүнийг “The Hunger Games” буюу “Өлсгөлөн тоглоом” киноны жүжигчин Амандла Стенбергийг дуурайсан зургаа Инстаграмд хийсэн хэмээн хүмүүс хэсэгтээ шуугисан билээ.

Кайли үргэлж бусдыг дуурайдаг

7 Тэд насанд хүрээгүй хэрнээ согтууруулах ундаанд донтсон

Кендалл, Кайли хоёр хоёул насанд хүрээгүй шүү дээ. Тэгтэл тэр хоёр энд тэндэхийн шоун дээр согтууруулах ундааг ихээр ууж байгаа харагддаг. Магадгүй тэд баян, их мөнгөтэй л бол юу хүссэнээ хийж болдог хэмээн боддог байх. Энэ нь тэднийг бас л их хүмүүжилгүй, замбараагүй явдалтай болохыг баталсан юм.

Тэд насанд хүрээгүй хэрнээ согтууруулах ундаанд донтсон

8 Кендалл, Селена нар нөхөрсөг өрсөлдөгчид

Кендалл, Селена хоёр нэгэн үе ихэд нөхөрлөж, уулзалт арга хэмжээ болгон дээр л хамтдаа харагддаг байсан. Түүнчлэн өөрсдийн цахим хуудсаар дамжуулан нэгэндээ нөхөрсөг зурвасыг үлдээн, папарацичидийн дуранд хамтдаа дурандуулах болсон ч тэдний нөхөрлөл дуучин Жастин Биберээс болж нурсан юм. Учир нь Жастин хэд хэдэн удаа Кендаллтай уулзан, илт өдөөд байгааг анзаарсан Селена,  Кендаллтай ширүүхэн маргалдаад амжсан ажээ. Түүнээс хойш хоёр найзууд илт муудахгүй ч "нөхөрсөг өрсөгдөгчид" болон хувирсан гэдэг.

Кендалл, Селена нар нөхөрсөг өрсөлдөгчид

9 Кендалл нүцгэн зургаа авахуулсан

Кендалл дөнгөж 18 настай байхдаа мөн л хэд хэдэн нүцгэн зураг авахуулж, олныг шуугиулаад байсан. Залуу сайхан насанд өөрийн бие галбир, гоо үзэсгэлэнг гэрэл зурагт буулгах нь тийм буруу биш ч, түүний хувьд арай л балчирдах болов уу...

Кендалл нүцгэн зургаа авахуулсан

10 Кайли өөрөөсөө ах залуутай үерхсэн

Кайли өөрөөсөө 9 насаар ах реппер Тайгатай үерхсэн явдал олны чихийг орой дээр нь гаргасан гэхэд болно. Учир нь Тайга урьд нь амьдрал зохиож байсан, өмнөх найз бүсгүйгээсээ бүр хүүхэдтэй юм. Тэдний харилцаа ер нь л их төвөгтэй. Учир нь хэвлэл мэдээллээр тэднийг үргэлж  салж, нийлдэг хэмээн бичдэг билээ.

Кайли өөрөөсөө ах залуутай үерхсэн

11 Кайлигийн адармаатай амьдрал

Хачирхалтай нь Кайлигийн ах Роб Кардашьяан, түүний найз залуу Тайгагийн салсан эхнэр Блак Чайнатай үерхэж байгаа ажээ. Тайга, Блак хоёр өдгөө 3 настай хүүтэй юм. Тэгэхээр Кайли удахгүй хойд ээж болох нь ээ. Тэдний гэр бүл үнэхээр давчидмаар, сонин харилцаатай байгаа биз.

Кайлигийн адармаатай амьдрал

12 Кендалл хамраа засуулсан уу?

Кендаллыг гэрийнхээ хамгийн царайлаг, тэрчлэн өөрийн “натурал” төрхөөрөө байгаа хэмээн хүмүүс ярилцдаг. Гэвч та анзаараад харвал түүний хамар урьдынхаасаа ч нарийхан, илүү хэлбэрлэг болсныг харах болно. Ядаж л тэрээр өмнөхөөсөө хамаагүй илүү үзэсгэлэнтэй харагдаж байгаа нь чухал юм даа...

Кендалл хамраа засуулсан уу?

13 Кайли маш муу жолооч

Кайли Женнерийг маш муу жолооч болохыг цахим ертөнцөөр л нэг шуугидаг. Учир нь тэрээр өөрийн “Range Rover” маркын төмөр хүлгийг айхтар мөргүүлж, жолоо барих эрхээ 18 хоногоор хасуулсан юм. Тэрээр урьд нь хэд хэдэн машиныг ийнхүү мөргөлдүүлээд торгуулийн арга хэмжээ авахуулсан байдаг.

Кайли маш муу жолооч

14 Кендалл эгчийнхээ нөхөртэй нэр холбогдсон

Хамгийн хачирхалтай, байж боломгүй зүйлсийн нэг бол Кендалл, эгч Кортнигийн нөхөр Скотт Дисиктэй холбоотой гэх цуурхал юм. Түүнийг хэд хэдэн удаа Скоттой хамт шоу хэсч явахыг эх сурвалжууд хэлсэн ажээ. Итгэхэд ч бэрх юм...

Кендалл эгчийнхээ нөхөртэй нэр холбогдсон

15 Учир нь ойлгогдохгүй харилцаа

Кайли, тайга хоёрын харилцаа мөн л учир л ойлгогдохгүй үнэхээр төвөгтэй гэж хэлж болохуйц юм. Тэд анхандаа өөрсдийгөө зүгээр л найзууд хэмээн хэлдэг байсан ч, хожим тэдний харилцаа найзаас ч илүү болох нь анзаарагдсан. Юутай ч тэд бидний бодсоноос ч илүү гүнзгий хосууд бололтой.

Учир нь ойлгогдохгүй харилцаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()