Хүмүүсийн байж боломгүй тэнэглэл

Өнөө үед хүмүүсийн дунд, өөрийн эрүүл саруул биеийг зэрэмдэглэж, хүн харахын эцэсгүй болгох гаж хандлага ихэссээр байна. Хэдийгээр тухайн хүний яах нь өөрийнх нь сонирхол, эрхийн асуудал ч гэлээ, ингэх нь бусдад үнэхээр таагүй сэтгэгдлийг төрүүлдэг ажээ. Ингээд та бүхэндээ өвдөлтөөсөө таашаал авдаг, гаж гэмээр сонирхолтой хүмүүсийг танилцуулъя.

Хүмүүсийн байж боломгүй тэнэглэл

1 Хэлээ цуулах

Хэлээ цуулж, могой шиг болгохыг хүсэгчид өдөр ирэх тусам л нэмэгдсээр байна. Үүний тулд тэд мэргэжлийн хүний тусламжтай хэлээ 2 хэсэг болгон зүсүүлж, оёулдаг байна. Иймэрхүү мэс ажилбарыг хийлгэсний дараа хэсэгтээ л хоол идэж чадахгүй учир, тухайн хүнээс асар их тэсвэр тэвчээр шаардах нь ойлгомжтой. Ойролцоогоор хагас сарын дараа л шарх нь аньж, эдгэрдэг байна.

Хэлээ цуулах

2 Сувд суулгах

Эрчүүд өөрийн бэлэг эрхтэндээ жижиг сувд суулгадаг бол эмэгтэйчүүд үтрээний урууландаа суулгаж гоёдог байна. Тэд үүнийг сэрэл хөдөлгөх хэрэгсэл болгодог төдийгүй дэгжин харагдах зорилгоор биедээ тээдэг ажээ. Үүний тулд арьсыг цоолж, сувднуудыг суулгадаг учраас мэс ажилбарын хүндрэл их, тэрчлэн цус алдах магадлал  өндөртэй юм.

Сувд суулгах

3 Персинг

Олон зуун жилийн өмнөөс хүмүүс бусдаас ялгарах, тэрчлэн  ямар нэгэн зан үйлээс үүдэн ийнхүү персинг буюу цоолборыг хийлгэсээр иржээ. Тиймээс ч өнөөдөр, персинг хийлгээгүй хүн маш ховор болсон юм. Хүмүүс ихэвчлэн чих, болон хамартаа персинг хийлгэх нь элбэг билээ. Мөн үүндээ донтож, бүхий л биеэ цоолж, эрэмдэг болгосон хүмүүс цөөнгүй.

Персинг

4 Нүдний алимны шивээс

2000 жилийн турш оршин тогтносон тус гоёл нь нүдний эвэрлэг бүрхэвчийг тэр чигээр нь нэг өнгөөр будах эсвэл хээ угалзыг зуруулах явдал юм. Заримдаа энэ нь хүний харааг сайжруулах зорилгоор ч хийгддэг байх юм. Ийнхүү будуулахдаа ихэвчлэн Энэтхэг органик будагч бодисыг ашигладаг гэнэ.

Нүдний алимны шивээс

5 Нүдний суулгац

Нүдний салст бүрхэвчин доороо өчүүхэн жижиг хэмжээтэй чимэглэл суулгахыг хэлнэ. Энэхүү солиотой зүйл нь 2002 онд Нидерланд улсад анх үүсч бий болжээ. Одоогоор тус улсад үүнийг хүлээн зөвшөөрдөг ч ихэнхи орнуудад хуулиар хориглодог ажээ.

Нүдний суулгац

6 Арьсан доорх суулгац

Энгийн хүмүүст энэ нь тийм ч сайхан харагдахгүй нь лавтай. Харин тус урсгалыг сонирхогч хүмүүст мөрөөдөл нь болсон байдаг гэхэд болно. Үүнийг хийхийн тулд арьсан доороо силикон биетүүд суулгаж, ийнхүү товгор харагдуулдаг ажээ. Энэхүү гаж гэмээр моодыг анх 1994 онд санаачилсан байдаг.

Арьсан доорх суулгац

7 Үтрээгээ оёулах

Энэ нь эмэгтэйчүүд үтрээнийхээ гадаад болон дотоод уруулыг хооронд оёулах хагалгаа юм. Олон хүүхэд гаргасан болон нас тогтсон бүсгүйчүүд үтрээгээ чангалж, бэлгийн харьцаагаа сайжруулах үүднээс тус ажилбарыг хийлгэдэг билээ. Гэхдээ мэдээж энэ нь эрсдэл өндөртэй тул эмч нар аль болох үүнээс татгалзахыг зөвлөдөг байна.

Үтрээгээ оёулах

8 Төмсгөө таслах

Эртний Австрали, Африк, Өмнөд Америк зэрэг улсуудад эрт үеэс эрэгтэй хүүхдийг 7 нас хүрмэгч төмсгийг нь зүсч, шээсний сувгийг нь нээж өгдөг байжээ. Харин өдгөө энэ нь залуусын дунд нилээд тархаад байгаа бөгөөд тус ажилбарыг хийлгэсний дараа зогсоогоор бус суугаагаар шээдэг болдог гэнэ.

Төмсгөө таслах

9 Шулуун гэдсээ сунгах

Анал сексээс таашаал авахыг хүсэгчид ийнхүү өөрсдийн шулуун гэдэсний хэмжээг томруулах мэс ажилбарыг хийлгэдэг ажээ.  Учир нь ингэх нь тэдэнд уламжлалт сексээс илүүтэй таашаал өгдөг мэт санагддагтай холбоотой. Тиймээс тухайн хүмүүс анусны хэмжээгээ сунгахын тулд ийнхүү шулуун гэдснийхээ төгсгөл хэсэгт суулгацыг суулгадаг ажээ. 

Шулуун гэдсээ сунгах

10 Тамгалах

Тус үйлийг хийхдээ хэт халуун эсвэл хэт хүйтэн төмөр ашигладаг байна. Ингэх нь эрт үеэс боолуудыг тамгалах, бусад хүнээс ялгах зорилготой байсан бол сүүлийн үед хүмүүс гоо сайхны хагалгаа мэтээр үздэг болжээ. Мөн үүнээсээ асар их таашаалыг авдаг байна.

Тамгалах

11 Шүдээ үзүүрлэх

Бали арлийн иргэд шүд нь тухайн хүний уур, омгийг илэрхийлнэ хэмээн үздэг бол Африкийн "Вапэйр" хүмүүс ан амьтдаа бэлгэдэн ийнхүү шүдээ хурцалдаг байжээ. Харин өдгөө хүмүүс үүнийг гоо сайхан мэтээр харж,  үүдэн шүдээ ирлэх болсон нь хачирхалтай.

Шүдээ үзүүрлэх

12 Биеэ түлэх

Солиотой хэдий ч үүнийг хийлгэж, биеэ зэрэмдэглэх хүмүүс цөөнгүй. Тэд бусдыг даган баясах, сонирхолдоо хөтлөгдөх, эсвэл зүгээр л өвөрмөц харагдахын тулд ийнхүү биеэ түлүүлдэг байна. Энэ нь харагдаж байгаа шигээ үнэхээр аюултай бөгөөд ямар нэгэн халдварт өвчин тусах эрсдэл өндөртэй аж.

Биеэ түлэх

13 Соёо суулгах

Япон залуусын дунд дэлгэрээд байгаа энэхүү хачирхалтай моод нь сүүлийн үед газар аваад байна. Ийнхүү нэг соёо суулгах өртөг нь ойролцоогоор 500 доллар байдаг гэнэ. Охид залуус үүнийгээ нэгэн шинэ трэнд болгож, хүн бүр л хийлгэхийг зорих болжээ.

Соёо суулгах

14 Эрүүгээ нүхэлж, цоолох

Уруулын доод хэсгийн махыг авснаар том нүх үлдэх бөгөөд тэрхүү зайнд нь цилиндр суулгаж өгдөг байна. Энэхүү ажилбар нь нэн эртнээс үүсэлтэй бөгөөд харахад тийм ч таатай бус юм.

Эрүүгээ нүхэлж, цоолох

15 Бэлхүүсэндээ корсет оёулах

Нурууны 2 талаар цоолж, түүнийгээ нүхлэн корсет мэт туузаар татан чангалах энэхүү аймшигтай цоолборыг охид бүсгүйчүүд ихээхэн сонирхох болжээ. Гэвч ингэх нь  тухайн түнд асар их өвдөлтийг өгөхөөс гадна, бохирдох магадлал өндөртэй гэнэ. 1990-ээд оноос үүдэлтэй тус гоёл нь хүмүүсийн эротик мэдрэмжийг төрүүлж, сэрлийг өдөөх үүрэгтэйгээс гадна ихэмсэг харагдуулдаг гэдэгт тэд итгэдэг ажээ.

Бэлхүүсэндээ корсет оёулах

16 Уруул оёх

Хэсэг бүлэг хүмүүс гоо сайхан харагдах зорилгоор уруулаа оёулдаг бол зарим нь ярихаа багасган, бясалгах зорилгоор оёулдаг байна.

Уруул оёх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()