Зургийг хэрхэн гоё авч сурах вэ?

Өдгөө хэн бүхэн л өөрийн гар утсаар мэргэжлийн түвшинд, маш сайхан гэрэл зургуудыг авах болжээ. Учир нь сүүлийн үеийн гар утасны камер нягтрал сайтай, дээр нь селфиний хэрэгсэл гээд тухайн хүн өөрөө л зургийн мэдрэмжтэй байхад, төгс зураг авах илүү хялбар болжээ. Харин үүнээсээ илүү, мэдрэмжтэй зурагчин болохыг хүсвэл дараах хэдэн дүрмүүдийг баримтлахад хангалттай юм. 

Зургийг хэрхэн гоё авч сурах вэ?

1 Гол объёктоо зөв тодорхойлох

Юун түрүүнд ямархуу зураг авах, хэнийг голчлон авах тал дээр анхаарах хэрэгтэй. Тиймээс та зураг авах талбайгаа урт өргөнийх нь хувьд ерөнхий з тэнцүү хэсэгт хуваан, гол объёктоо голд нь байхаар тааруулж, дараарай.

Гол объёктоо зөв тодорхойлох

2 Зургийнхаа төвийг олох

Хэрвээ хэн нэгний хөрөг зургийг авахаар бол төвийг нь олох хамгаас чухал учраас харьцаандаа анхаарвал зохино.

Зургийнхаа төвийг олох

3 Харьцаа хамгаас чухал

Гэрэл зургийн гол амин сүнс нь тэдгээрийн харьцаа учраас, үүнд ч мөн анхаарах хэрэгтэй байна.

Харьцаа хамгаас чухал

4 Зураг авахад тухайн газрын байрлал, харагдах өнцөг чухал нөлөөтэй.

Та ямар зураг авахыг хүсэж байна түүнийгээ нүдэндээ төсөөлөөд үзээрэй. Харин түүнийхээ дараа зургийн объект, орчны харьцаа зэргийг тооцож, хөдөлгөөнгүй нямбай зургийг авах хэрэгтэй.

Зураг авахад тухайн газрын байрлал, харагдах өнцөг чухал нөлөөтэй.

5 Гэрлийг сайтар хар

Зургийн хамгийн чухал хэсэг бол гэрэлтүүлэг. Энэ нь таны зургийг сайхан харагдуулахад чухал нөлөөтэй. Сүүдрийг ч мөн битгий мартаарай. Хүний царай ч мөн тод гэрэлтэйд өө сэв ихтэй харагдаж, харин бага зэрэг бараан үед өө сэвгүй гардаг шүү дээ.

Гэрлийг сайтар хар

6 Утга агуулга дүүрэн

Зураг авна гэдэг бол маш том урлаг юм. Энгийн, нэгэн хэвийн уйтгартай зургаас илүүтэй утга агуулгатай, хүнд хайр, ухаарал өгч байвал тэр жинхэнэ гэрэл зураг болж чадна. 

Утга агуулга дүүрэн

7 Шугам маш чухал

Бүх зүйл учиртай. Түүний адил сайн гэрэл зураг авахын тулд тухайн орчноо сайтар судалж, зургийн шугамыг ажиглаарай. 

Шугам маш чухал

8 Хамгийн чухал гэж бодсон зүйлээ л зурагт оруул

Та өөрийн зургаар юу өгүүлэхийг хүсэж байна, түүнийгээ л дар. Тэгэхгүй бол таны зураг гараараа эрээчсэн, эрээвэр хураавар муухан зураг шиг л харагдана.

Хамгийн чухал гэж бодсон зүйлээ л зурагт оруул

9 Бүр илүү ойрт

Зарим үед зургийг илүү ойроос авах нь, тухайн гэрэл зургийг амилуулах гол хүчин болдог. Тиймээс шаардлагатай тохиолдолд ойроос зураг авахаас хэзээд битгий эргэлзээрэй.

Бүр илүү ойрт

10 Хамгийн жаргалтай, эгзэгтэй үеийг ав

Зургийг амьд болгодог гол зүйл бол бодит үйл явдлын цаг үеийг тааруулж авах явдал юм. Иймэрхүү байдлаар сайн авсан зураг нь тухайн орчинд очсон мэт сэтгэгдлийг төрүүлнэ.
 

Хамгийн жаргалтай, эгзэгтэй үеийг ав

11 Зургийн ерөнхий дэвсгэр өнгийг тодорхойл

Зураг авахад мэдээж гэрэл сүүдэр, өнгө контрасс чухал нөлөөтэй. Тиймээс та авах зургийнхаа суурь өнгийг ямар байлгах тал дээр анхаарч, орчны өнгөний зохицлыг ч мөн тооцоолох хэрэгтэй.

Зургийн ерөнхий дэвсгэр өнгийг тодорхойл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()