12
Мерил Стрип (Meryl Streep)- 45 сая доллар
Олон гайхалтай кинонд дүрээ мөнхөлж үлдээсэн, тэр дундаа "Прадагаар гоёсон чөтгөр" киногоороо та бидний сайн танил, жүжигчин Мэрил Стрийп чамгүй их ашиг орлого олдог ажээ. Карьераа эхлүүлэхээс авахуулаад өнөөг хүртэл нийт 40 кинонд дүр бүтээсэн бөгөөд ихэнхи бүтээл нь “Box office”-д дээгүүр эрэмблэгдэж, амжилт арвинтай байсан юм.
11
Рэван Сэемон (Raven Symone) - 53 сая доллар
Ердөө 5 настай байхаасаа эхэлж кино урлагийн ертөнцөд хөл тавьж, олонд танигдаж эхэлсэн тэрээр маш олон кинонд гол болон туслах дүр бүтээсэн төдийгүй, телевизийн салбарт ч хүч үзсээр нилээдгүй хугацааг үдсэн билээ. Түүний орлогын ихэнх хувь нь реалити шоу, телевизийн нэвтрүүлэг зэрэг байдаг ажээ.
10
Кристен Стюарт (Kristen Stewart) - 70 сая доллар
Хүн бүрийн ярианы сэдэв, хэл амны бай болж явдаг бүсгүй олон гайхалтай уран бүтээлд дүрээ мөнхөлж, өдгөө хамгийн баян оддын жагсаалтанд багтсан байна. “Twilight” цуврал киноны гол дүрд тоглон үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн боловч түүний хэт задгай замбараагүй амьдрал, ойлгомжгүй бэлгийн чиг хандлага зэрэг нь нэр хүндэд нь сэв суулгаад амжсан юм.
9
Скарлет Йоханссон (Scarlett Johansson) - 80 сая доллар
Скарлет бол Холливуудын хамгийн сайхан, халуухан бүсгүйчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг үзэсгэлэнтэйн дээр авъяаслаг нэгэн билээ. Амьдралынхаа 20 жилийг кино урлагийн салбарт хэдийн зориулаад буй тэрээр нэг кинонд дүр бүтээхдээ л дунджаар 7 сая долларын ашигтай ажилладаг бөгөөд түүнийг уран бүтээлдээ тоглуулах хүсэлтэй найруулагчид ар араасаа цуваа үүсгэдэг гэнэ шүү.
8
Женнифер Лауренс (Jennifer Lawrence) - 75 сая доллар
4 жилийн өмнө “The Hunger Games” цуврал киноны эрэлхэг охины дүрд тоглосноор дэлхий дахинаа нэр алдраа түгээсэн юм. Оскарын шагналт залуухан жүжигчин бүсгүй нэг уран бүтээлд тоглон 5-10 сая долларын ашиг олдог бөгөөд жилд дунджаар 15 сая орчим долларын орлого олдог байна.
7
София Вергара (Sofia Vergara) - 100 сая доллар
“Modern Family” телевизийн олон ангит киноны нэг ангид тоглохдоо л 1.2 сая долларын цалин авч байсан тэрээр зөвхөн энэ киноноос л гэхэд жилд 25 сая долларыг олж байсан байна. София өдгөө маш эрэлттэй жүжигчин хэмээн нэрлэгдэж байгаа төдийгүй кинондоо тоглуулахыг хүссэн саналууд ганц нэгээр тогтдоггүй гэнэ. Мөн амжилттай яваа бүсгүйг ирэх 3 жилийн дотор нийт хөрөнгөө 2 дахин ихэсгэх боломжтой хэмээн дүгнэжээ.
6
Камерон Диаз (Cameron Diaz) - 100 сая доллар
Гайхалтай эрч хүч, гал цогтой түүний тоглосон кино бүр нь чамгүй амжилт дагуулдаг. Өдгөө хэдийн 43 нас хүрсэн ч гуалиг бие, сайхан царай, авьяас чадвар нь оргилсоор яваа, алдарт бүсгүй аливаа кинонд тоглохдоо тийм ч хямд үнэ хэлдэггүй нь ойлгомжтой. Нэр хүнд өсөхийн хэрээр ашиг орлого ч дагалддаг гэдгийг түүнээс бэлээхэн харж болно.
5
Жулия Робертс (Julia Roberts) - 140 сая доллар
"Хөөрхөн хүүхэн" киногоор нь та бидний сайн мэдэх жүжигчин Жулия Робертс өдгөө нас нь ч явж, ахмад жүжигчдийн эгнээнд хэдийнээ орж дээ. Тэрээр ид амжилтынхаа үедээ нэг кинонд тоглон 20 сая долларын орлого олдог байсан нь кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй жүжигчин гэх цолыг дагуулсан юм.
4
Женнифер Анистон (Jennifer Aniston) - 150 сая доллар
Анх “Friends” цувралын хөгжилтэй, хөөрхөн Ричалын дүрд тоглон олны танил болж, тэр хэмжээгээрээ олох орлого нь ч нэмэгдсэн байна. Өдгөө хэдийн 50 шүргэж яваа ч кинонд тоглохын хажуугаар зар сурталчилгаа зэргээр нэмэлт ашиг орлого олдог түүнийг мөнхийн залуу хэмээн нэрлэхээс ч өөрөөр яах билээ... Тэрээр нэг кинонд дүр бүтээхдээ 12 сая долларын цалин авдаг аж.
3
Анжелина Жоли (Angelina Jolie)- 200 сая доллар
Үзэсгэлэнтэй төрхөө, нинжин сайхан сэтгэлээрээ чимдэг тэрээр хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн жагсаалтын гуравдугаар байрт орж байна. Нэг кинонд тоглохдаа 20 сая долларын ашигтай ажилладаг түүний хөрөнгө өдгөө 300 сая хол давах байсан ч зовж, зүдэрсэн олонд туслахдаа гар татдаггүй тул үргэлж л хөрөнгийнхөө ихэнх хувийг ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст хандив болгон өргөдөг ажээ.
2
Мэри Кэйт болон Эшли Олсэн - 300 сая доллар
Алдартай жүжигчид болоод загвар зохион бүтээгч Олсэний ихрүүд кинонд тоглохдоо нилээдгүй өндрөөр үнэлэгддэг. Мөн тэдний гаргасан хувцасны загварууд нь үргэлж амжилттай борлуулагддаг төдийгүй эрэлт хэрэгцээ нь улам ихэсч, брэнд болтлоо өргөжөөд байгаа юм.
1
Жессика Альба (Jessica Alba) - 350 сая доллар
Эр хүн болгоны хүслэн, эмэгтэй хүн бүрийн шүтээн болсон үзэсгэлэнтэй, халуухан, гайхалтай Жессика Альба кино урлагийн тогоонд олон жил чанагдаж, чамгүй олон жилийн хөдөлмөр зарсны үр дүнд олон саяын хөрөнгөтэй болсон юм. Харин сүүлийн үед тэрээр бизнесийн салбарт хүч үзэн, хүүхдийн хувцасны дэлгүүр нээн маш амжилттай ажиллаж байгаа төдийгүй зөвхөн үүнээсээ л гэхэд жилд 100 саяын цэвэр ашиг олдог байна.