Парис Хилтоны тансаг амьдрал

Олон залуусын харцыг өөртөө татан, охид, бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсэн азтай, адтай Парис Хилтон нэгэн үе загварын тайзыг эзэгнэж, элдэв бусын үйлдлээрээ сонин сэтгүүлийн бай, олны ярианы сэдэв болоод байсан ч өдгөө түүний нас ч явж, намба ч сууж, чимээ анир багатай амьдарч яваа билээ. Харин тэрээр нийт 100 сая долларын хөрөнгөтэй хэмээгддэг төдийгүй хэрхэн амьдарч байгаа нь хүн бүрийн сонирхолыг төрүүлж байна. Ингээд та бүхэндээ Парис Хилтоны тансаг амьдралын тухай товчхон бөгөөд сонирхолтой мэдээллийг сонордуулая.

Парис Хилтоны тансаг амьдрал

1 Өв залгамжлагч

Хийж бүтээсэн зүйл хомсхон атлаа баян гэр бүлийн өв залгамжлагч охин болж мэндэлсэн тулдаа л өдгөө зугаа цэнгэл, алт мөнгөнд умбаж яваа юм. Тэрээр өвөөгийнхөө үүсгэн байгуулсан "Hilton" зочид буудлыг өөрийн эцэг болох Ричард Хилтон (Richard Hilton)-оос өв залгамжлан авсан аж. Гэвч бүсгүй яг ч ганцаараа тус зочид буудлыг удирддаггүй. Эгч, дүүс нь хамтран эзэмшдэг бөгөөд түүнд тус нэмэр болдог байна.

Өв залгамжлагч

2 Хөрөнгө

2007 онд тус зочид буудлыг үүсгэн байгуулагч Бэррон Хилтон (Barron Hilton) өөрийн нийт хөрөнгө болох 2 тэрбум долларын 97%-ийг буяны ажилд зориулж, хандивлах гэж байсан гэнэ. Иймд өв залгамжлагчид ердөө 3% нь буюу 60 сая долларыг хуваан авах байжээ. Гэвч сүүлд Бэрроны бодол өөрчлөгдөн бүх хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэн өгсөн нь Парис Хилтоны зах хязгааргүй тансаг амьдрал эхлэх нөхцлийг бүрдүүлсэн юм.

Хөрөнгө

3 Тансаг амьдрал

Шаргал үст үзэсгэлэнт бүсгүй багаасаа л баян тансаг орчинд өсөн торнисон юм.  Түүний хүүхэд нас Нью-Йоркийн Вальдорф-Астория, Беверли-Хиллз, Хэмптонд өнгөрсөн аж. Хүн бүрийн хүсч мөрөөддөг баян тансаг амьдрал, найз нөхөд, гэр бүлийнхэн, түүний удирдлага доорх ажилтанууд, нэр хүнд, гоо үзэсгэлэн, гуалиг бие хаа гээд л өдгөө түүнд бүгд бий.

Тансаг амьдрал

4 Ердөө өв залгамжлагч төдий биш

Тэрээр зөвхөн баян өв залгамжлагч бус урлаг болон бизнесийн олон төрлийн салбар руу зүтгэж үзсэн юм. Жүжигчин, загвар өмсөгч, зохиолч, DJ, дуучин гээд л түүнд хийж үзээгүй зүйл гэж бараг үгүй. Тэрээр эрүүл мэнд, гоо сайхны салбарт ч мөн хүчээ үзэн, олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд гаргаж байсан бөгөөд энэ нь ч чамгүй ашиг орлого олоод байсан билээ.

Ердөө өв залгамжлагч төдий биш

5 Халуухан Парис

Түүнийг хальтхан харах төдийд л ямар ч эрийн бие халуу оргиж, санаа алдмаар болно. Өмнө нь тэрээр өөрийн секс бичлэгээ алдаж, олны нүдийг хужирласан төдийгүй өөрийгөө хичнээн халуухан бүсгүй гэдгээ харуулаад амжсан юм. Түүний хамтрагч нь мэргэжлийн покерчин Рик Соломон ( Rick Solomon) байсан бөгөөд тухайн үед тэд хоёул нилээдгүй хэл аманд өртөөд байсан аж. Парис ерөнхийдөө өөрийн бие галбираа бусдад гайхуулах дуртай, үргэлж л хагас нүцгэн хувцаслаж явахыг илүүд үздэг байна.

Халуухан Парис

6 Уйдамтгай

Өмнө нь өч төчнөөн сайхан залуусыг оймс шигээ л сольж байсан боловч одоогийн байдлаар тэрээр ганц бие байгаа юм. Түүнтэй холбогдож байсан залуусаас дурьдвал: жүжигчин Леонардо ДиКаприо (Leonardo Di Caprio), Чад Майкл Мюррей (Chad Michael Murray),  мэргэжлийн боскчин Оскар Де Ла Хойя (Oscar De La Hoya), хөлбөмбөгчин Кристиан Роналдо (Cristiano Ronaldo), жүжигчин Жош Хэндэрсон (Josh Henderson) нар юм. Нэг хүнтэй удаан харилцаа тогтоож дасаагүй тэрээр өөрийгөө “уйдамтгай” хэмээн тодорхойлсон байна.

Уйдамтгай

7 Хошин шогийн мэдрэмжтэй

Сонин сэтгүүлийн нүүрнээс хором ч холддоггүй төдийгүй папарациудийн мөнхийн бай болсон Парисын хийх элдэв, янзын үйлдэл нь хүмүүсийн инээд, бухимдалыг эрхгүй төрүүлэх нь олонтаа билээ. Мөн 2008 онд тэрээр өөрийн найз Николь Ричи (Nicole Richie)-ийн хамтаар  “The Simple Life”  хэмээх TV нэвтрүүлэгт оролцон ферм дээр ажиллаж, гэр цэвэрлэж, хоол хийх гэх мэт энгийн иргэдийн амьдралаар амьдарч үзсэн билээ. Та тус нэвтрүүлэгээс Парисийг хэр хөгжилтэй нэгэн болохыг олж харах болно. Тухайн үедээ л энэхүү нэвтрүүлэгээрээ тэрээр үзэгчидээ уйдаагаагүй гэдэг.

Хошин шогийн мэдрэмжтэй

8 Загвар зохион бүтээгч

Загварын ертөнц рүү ороод нилээдгүй жилүүдийг үдсэн тэрээр өдгөө дэлхий нийтээр 40 гаруй салбар дэлгүүртэй болсон бөгөөд үүндээ өөрийн нэрийн үнэртэй ус, хувцас, гутал зэргийг худалдаалдаг байна.

Загвар зохион бүтээгч

9 Гоо үзэсгэлэн

Төрөлхийн шаргал үс, цэнхэр нүд, өвөрмөц содон төрх нь Парисыг бүр ч алдартай болгосон юм. Түүнчлэн цаг ямагт загварлаг хувцаслаж, бие галбиртаа анхаардаг төдийгүй үргэлж л ямар нэгэн сэтгүүлд зургаа авахуулах гэж байгаа мэтээр хувцаслаж, нүүрээ буддаг нь хүмүүсийн хараанд ихээхэн өртдөг ажээ. 

Гоо үзэсгэлэн

10 Үдэшлэгийн хатан хаан

Зугаа цэнгэл бол түүний амьдралын салшгүй нэгэн хэсэг, бүр хамгийн чухал зүйл нь ч байж магадгүй. Хаана л үдэшлэг цэнгээн болно тэнд Парис байдаг, эсвэл Парисын байгаа газарт байнга л  шоу цэнгээн болж байдаг гэхэд хилсдэхгүй. Зөвхөн Америкт үдэшлэг хэсэх бус өөр улс, тивд болсон ч хамаагүй тэрээр яваад л очдог гэнэ шүү. 

Үдэшлэгийн хатан хаан

11 Титэмт хатагтай

Өдөр тутмын хувцаслалтандаа тохируулан титэм зүүх нь түүний салшгүй нэгэн имиж юм. Өөрийгөө хатан хаан мэтээр төсөөлдөг тэрээр үргэлж л том жижиг элдэв янзын титэм зүүж явдаг. Саяхан өөрийн 33 насны төрсөн өдрөөрөө чамин гээчийн титмээр тэр гоёсон байв. Түүний титмүүдээр бүхэл бүтэн дэлгүүр ч нээж болно гэнэ шүү.

Титэмт хатагтай

12 Амьтанд хайртай

Мэдээж түүнийг амьтанд хайртай гэдгийг мэдэхгүй хүн ховор биз. Авахуулсан зураг бүртээ өөрийн хайртай гэрийн тэжээвэр амьтдаа тэвэрсэн байдаг тэрээр тэднийгээ гэр бүлийн гишүүн мэтээр л үздэг байна. Өөрийн ноходдоо хэрэгтэй гэсэн бүгдийг гар таталгүй авч өгдөг бөгөөд бүр өөртэйгөө адил хувцаслан авч явдаг аж.

Амьтанд хайртай

13 Томоохон үйл ажиллагаанд уригддаг

Тэрээр 2014 оны “Grammy”-ийн шагнал гардуулах ёслолд дотоожгүй ирж олныг шуугиулж байсан. Байнга л томоохон үйл ажиллагаанд уригдаж, оролцдог тул бусдаас хэрхэн өвөрмөц, тансаг хувцаслаж очих тал дээр мэргэжлийн хүний үүднээс хандаж, тухайн үеийнхээ ярианы сэдэв болж байдаг. 

Томоохон үйл ажиллагаанд уригддаг

14 "Ягаан" бүсгүй

Парис Хилтон гэхэд хамгийн түрүүнд таны санаанд ягаан өнгө л орж ирдэг биз дээ? Бүхий л зүйлс нь ягаан байхын дээр мотоцикл, унадаг дугуй, машин нь хүртэл адил өнгөтэй. Машиных нь граш хүртэл ягаан гэнэ шүү. 

"Ягаан" бүсгүй

15 Дээд зэрэглэлийн эдлэн

Парис, "Beverly Hills"-д 6 сая долларын үнэтэй, тансаг зэрэглэлийн эдлэн, харшид амьдардаг бөгөөд маш олон үйлчлэгч, ажилтануудтай байна.

Дээд зэрэглэлийн эдлэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()