17 хүүхэдтэй Макаогийн баян эр

Макаод казиногийн сүлжээ эзэмшдэг Хятадын тэрбумтан Стэнли Хо (Stanley Ho), өдгөө 94 нас хүрж байгаа юм. Тэрээр албан ёсоор дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд нийт 17 хүүхдийн эцэг ажээ. Тэрбумтан эр сүүлийн үед хүүхдүүдтэйгээ ихэнх цагийг өнгөрөөж, аль болох амар тайван амьдрах болсноо мэдэгдсэн юм. Ингээд та бүхэндээ тэрбумтан эрийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

17 хүүхэдтэй Макаогийн баян эр

1

Стэнли Хо нь 1921 онд Хонг-Конгийн чинээлэг айлын 13 хүүхдийн 9 дэх хүүхэд нь болж мэндэлсэн бөгөөд их хямралын үеэр аавынх нь бизнес дампуурч, улмаар гэрээсээ оргон зайлжээ. Үүнээсээ болж сэтгэлийн асар их дарамтанд орсон хоёр ах нь амиа егүүтгэсэн гэдэг.

2

Хэдийгээр ах нар нь түүнийг ийнхүү хэцүү амьдарч байхаар хамтдаа үхлийг сонгоё хэмээн ятгасан ч тэрээр сэтгэлийн хат заан, нурсан амьдралаа өөрийн гараар сэргээхээр зүтгэсэн байна. Юун түрүүнд хичээлдээ шамдан, Хонг-Конгийн их сургуульд суралцсан боловч, дундаас нь хаяж сургуулиа төгсөж чадсангүй.

3

Ийнхүү 1941 онд түүний гэр бүл Япон цэргүүдээс зугтаж явахдаа анх Макаод хөл тавьсан гэдэг.  Макаод ирсэн дариудаа Хо, нэгэн худалдааны газар бараа нийлүүлэгчийн ажилд оржээ. Амжилтанд хүрэх зам нь мэдээж дардан байсангүй. Ажиллах хугацаандаа маш олон саад бэрхшээлүүдтэй учирсан ч, тэр бүрийд шантралгүй зүтгэсээр өнөөгийн өндөрлөгт хүрсэн юм.

4

Түүний гэр бүл, найз нөхдийнх нь хэлж буйгаар тэрээр ямарч ажлыг гололгүйгээр, чин сэтгэлээсээ, шаргуу хийсээр ирсэн гэв. Ингэсний хүчинд, 22-хон насандаа өөрийн бизнесийн гарааг эхлүүлж, амжилтанд хүрэх сууриа тавьсан байна. Хо өөрийн гэсэн барилгын компанийг байгуулж, дайны дараах сэргээн босголтын үеэр багагүй хөрөнгийг хурааж чаджээ. Үүнээс харахад тэрээр үргэлж цаг үеэ мэдэрч, зөв сэтгэдэг болох нь анзаарагдаж байна.  

5

1962 онд Хо бусад түншийнхээ хамтаар “Sociadade de Turismo e Diversoes de Macau” буюу (STDM) холдингд анхныхаа хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Тус байгууллагын бүрэлдэхүүнд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг “Sociedade de Jogos de Macau Holdings” (SJM) компани ч мөн багтана. Хо өөрийн хамтрагч түншүүдтэй нийлж, Макаод тансаг зэрэглэлийн казиног байгуулан, 2004 он хүртэл мөрийтэй тоглоомын бизнест монополь засаглалыг тогтоож байв.

6

Өдгөө 94 настай энэ эрхмийн хөрөнгийг “Forbes” сэтгүүлээс 3.1 тэрбум доллар хэмээн мэдээллэсэн удаатай. Ямартай ч тэрээр Хонг-Конгийн баячуудын жагсаалтад дээгүүрт бичигддэг юм.  

7

Стэнли Хо, цор ганц тэрбумтан бус буяны ажилд хандив өргөж, маш олон сайн дурын үйл ажиллагаанд оролцдог энэрэнгүй эр юм. Тэрээр өөрийн хүүхдүүдийн боловсролд асар өндөр ач холбогдол өгдөг нь түүний боловсролын салбарт хөрөнгө оруулсан байдлаас анзаарагдана.

8

Стэнли Хо-ийн гэр бүл Макаогийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог. Хо 4 эхнэрээс 17 хүүхэдтэй. Түүний анхны эхнэрийг Клементина Леитао (Clementina Leitão) гэдэг бөгөөд тэд 4 хүүхэдтэй аж. Гэвч түүний эхнэр харамсалтайгаар нас барсан ажээ. Анхны эхнэрээсээ хойш Хо гурван эмэгтэйтэй албан ёсоор гэрлэсэн байдаг. Гэвч зөвхөн мэдэгдэж буй нь 4 бөгөөд албан бус тоогоор хэд болох нь тодорхойгүй юм.

9

Түүний хоёр дахь эхнэрийг Нам Кин-ин (Nam Kin-ying) гэдэг бөгөөд тэрээр сувилагч мэргэжилтэй байжээ. Гэвч хожим зам тээврийн ослоор мөн л харамсалтайгаар нас барсан аж.  Нам Кины том охин өдгөө 48 настай Пэнси Хо (Pansy Ho) нь Хонг-Конгийн “Shun Tak Holdings” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бүсгүй бий. Энэхүү компани Стэнли Хо-ийн зам тээвэр, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь үйл ажиллагаа, хувьцаа зэргийг нь хянадаг байна.

10

Компанийн удирдлагад мөн Пэнсигийн дүү Дэйзи (Daisy), Мэйзи (Maisy) нар ажилладаг байна. Түүний хүү Лаврэнс Хо (Lawrence Ho), 40 настай бөгөөд эцгийнхээ ажлыг өвлөн, Макао дахь гурван казиногийн үйл ажиллагааг удирдан явуулдаг ажээ.

11

Түүний 2 дахь эхнэрийн дунд охин Жоси Хо (Josie Ho), өдгөө 41 настай, Хонг Конг, Макоагийн алдартай дуучин, жүжигчин юм. Тэрээр 2004 онд Хонг-Конгийн “Film Award”-ын шагналыг хүртэж байсан билээ.

12

Стэнли Хо-ийн гурав дахь эхнэрийг Ина Чань (Ina Chan) гэдэг бөгөөд түүнд гурван хүүхэд төрүүлж өгчээ.

13

Ина Чаны анхны хүүхэд Флоринда Ho (Florinda Ho) өдгөө 26 настай. Тэрээр өөрийн цахим сайтад муурнуудынхаа зургийг оруулсан нь олон хүний анхаарлыг татсаар байгаа юм.

14

Түүнчлэн түүний ихэр хүүхдүүдийг Лауринда (Laurinda) болон Орландо (Orlando) гэдэг бөгөөд, 24 настай ажээ. Хүү Орландо (Orlando) нь АНУ-ын Бостоны их сургуульд суралцахын хажуугаар нь моделийн чиглэлээр ажилладаг байна.

15

Харин охин нь акробатчин ажээ.

16

Харин дөрөв дэх эхнэр Анжела Леонг (Angela Leong) түүнд таван хүүхэд төрүүлж өгсөн аж.

17

Тэрбумтан эр өөрийн үр удмыг үлдээх тал дээр ихэд анхаардаг бөгөөд үүний илрэл нь түүний 17 хүүхэд юм. Хүүхдүүдийнх нь 4 нь эмэгтэй, үлдсэн нь хөвгүүд ажээ.

18

Бага охин Флориндагийн Инстаграм сайтад, гэр бүл болоод тэжээмэл амьтдынхаа хамтаар авахуулсан хөгжилтэй зургууд нь ихээхэн хувийг эзэлдэг байна.

19

Ийнхүү Макоагийн хамгийн баян эр сүүлийн үед гэр бүлийн хамтаар амар тайван амьдрахыг илүүд үзэн, цахим сайтуудаар хөгжилтэй зургуудыг нийтлэх болжээ.

20

21

22

23

24

25

26

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()