10
Chateau d`Yquem (100 мянган доллар)
1787 онд үйлдвэрлэгдсэн Chateau d`Yquem орчин үед байгаа хамгийн хуучны цагаан дарсны тоонд багтжээ.
9
Chateau Lafite (111.600 доллар)
АНУ-ын бизнесмэн Рассел Фрай 15 жилийн турш дарс цуглуулсаар л байгаа. Түүний цуглуулганд энэхүү үнэтэй дарс байдаг байна.
8
Chateau Mouton Rothschild (114.600 доллар)
Залуу зураач Филипп Жюллианагийн загварын дагуу гадна талыг нь хийсэн бөгөөд “1945-оны Ялалт” хэмээх шошготой бөгөөд амт чанарын хувьд хамгийн шилдэг хэмээн тооцогддог юм байна.
7
Romanee Conti (123.900 доллар)
Энэхүү дарсыг 600 ширхэг үйлдвэрлэж байсан бөгөөд анх 1945 онд үйлдвэрлэж байсан. Гэвч Бургундын усан үзмийн талбайд тахал гарснаар үйлдвэрлэл зогссон ажээ. Ийм ховор дарс үнэтэй байлгүй л яахав.
6
Chateau Lafite (160 мянган доллар)
Хэдийгээр амтгүй болсон байсан ч энэ дарс нь цуглуулагчдын хувьд ховорхон зүйл юм. Учир нь дарсны шилэн дээр АНУ-ын гуравдахь ерөнхийлөгч Т.Жефферсоны нэр байдаг ажээ.
5
Château Lafite-Rothschild 1982, аукцион Christie’s (160.100 доллар)
Анх энэхүү дарсыг Lafite гэдэг байсан ч усан үзмийн талбай Ротшильдын гэр бүлд шилжсэнээр Château Lafite-Rothschild нэртэй болсон байна.Помпадур хатагтайн дуртай байсан энэхүү 60 шил дарс 160.100 доллараар зарагджээ.
4
Chateau Lafite-Rothscild (232.700 доллар)
Хонконгийн дуудлага худалдааны үеэр 232.700 доллараар зарагджээ.
3
Shipwrecked (275 мянган доллар)
Heidsieck компанийн үйлдвэрлэсэн энэх дарс баялаг түүхтэй. 1916 онд Оросын удирдагч II Николай –руу дарс тээвэрлэж явсан завь Финийн тохойд живж, 1997 оныг хүртэл усан доор байжээ. Ингээд завийг олж илрүүлэн дээш гаргасан бөгөөд дотор нь байсан дарс үнэхээр ховор зүйл болсон юм. Тиймээс л өндөр үнэтэй ажээ.
2
Chateau Cheval Blanc (304.580 доллар)
“А” төрлийн дарс бөгөөд Женевт болсон Christie`s дуудлага худалдааны үеэр 304.580 доллараар зарагдсан байна.
1
Screaming Eagle (500 мянган доллар)
Энэхүү дарсыг дуудлага худалдааны үеэр Cisco Systems-ийн топ-менежер Чейз Бейли 500 мянган долларын үнээр худалдан авч байжээ.