Харамсалтай байдлаар амиа алдсан хүмүүс

Бид хэзээ, яаж үхэхээ мэдэж чадахгүй шүү дээ. Золгүй явдлаар бус, жам ёсоороо тэнгэрт халивал хичнээн сайхан... Харин хүн болгонд тэрхүү аз нь таараад байдаггүй бололтой, сонин, жигтэй тохиолдлоор ч амиа алдсан хүмүүс байх юм. Иймд та бүхэндээ хамгийн хачирхалтай үхлээр тэнгэрт хальж одсон хүмүүсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. Хүмүүс бид ямар ч тохиолдолд анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг зөвлөх нь зүйтэй болов уу.

Харамсалтай байдлаар амиа алдсан хүмүүс

1 Үхэр

Фермийн амьтад хүнтэй ойр байдаг тул номхон дөлгөөн байдаг билээ. Бразил эр Жоао Мария Де Сауза (Joao Maria de Seuza) 2013 онд нэгэн орой эхнэрийнхээ хамтаар орондоо унтаж байсан юм. Гэтэл фермээсээ гаран тэнэж явсан үхэр тэдний байшингийн дээвэр дээр гаран, цөмөрч азгүй эрийн дээр унан амийг нь хөнөөжээ.

Үхэр

2 “Пирана” загас

Гэр бүлийнхээ хамтаар Бразилийн Рио Майкури гэх газрын ойролцоох Амазон мөрний эргээр аялж явсан 6 настай бяцхан охин “Пирана” загасанд бариулж амиа алджээ. Охин гэрийнхнээсээ холдон завинд суун аялж яваад усанд ойчсон байна. Гэтэл түүнийг ус руу унав уу, үгүй юу “Пирана” загаснууд олноороо түүн рүү дайрч охиныг хөлнөөс нь эхлэн идсэн байжээ. Үүнтэй адил тус аймшигт махчин загасанд бариулж, амиа алдсан олон хүмүүс байдаг аж.

“Пирана” загас

3 Цахилгааны утас

Майкл Андерсон (Micheal Anderson) гэх эр 1983 онд гэртээ суултуур дээр сууж бие засангаа зурагтынхаа антеныг янзалж байсан аж. Тэрээр шалбарсан утсыг нь амаараа хазтал, тус утасны цахилгаан нь суултуураар дамжин түүний бүхий л биеийг хамран, амийг нь авч одсон байна.

Цахилгааны утас

4 Оршуулга

Золгүй явдлаар нас барсан залуухан бүсгүйн оршуулах ёслол болж байв. Гэнэт бүсгүй сэргэн, юу болж байгааг ухааран орилж гарчээ. Хүмүүс түүнийг яаравчлан эмнэлэгт хүргэж өгөхөд бүсгүй харамсалтай нь зүрхний шигдээс болж дахин амьсгал хураасан байна.

Оршуулга

5 Зураг авалт

Эмэгтэй хүн бүр хуримын зураг авалтаа сайхан, төгс байлгахыг хүсдэг. Гэхдээ энэ бүсгүйн хүсэл нь хясал болж, амийг нь авч одсон юм. Сүйт бүсгүй зургаа авахуулахаар голын эрэгт ойртон зогссон боловч даашинзандаа тээглэж усанд ойчжээ. Зурагчин түүнийг аврахыг оролдсон боловч бүсгүй хэдийн голын гүнд живсэн байв. 

Зураг авалт

6 “Pool party”

Гадны орнуудад зун цагийг усан сангийн үдэшлэг (pool party)-гүйгээр төсөөлшгүй юм. Нью-Орлэйнд хэсэг залуус усан сангийн үдэшлэг зохион цэнгэлдэж байсан аж. Бүгд л ууцгааж, хөгжилдөж байсан учраас өөрсдийн найз болох Жером Мүүди (Jerome Moody)-г алга болсон байхыг анзаараагүй байна. Орой болж тэд Жеромыг хайхад хаана ч байгаагүй бөгөөд залуус сандралдан цагдаад мэдэгджээ. Цагдаа нар ирж, уйгагүй хайсны эцэст залуугийн цогцосыг усан сангийн ёроолоос олсон байна.

“Pool party”

7 Хими

Нэгэн Украйн хүү бохь зажлах ихэд дуртай байж. Тэрээр бохио исгэлэн амттай болгохын тулд нимбэгний хүчил хольж зажилж үзжээ. Гэтэл энэ нь түүний амьдралдаа хийсэн хамгийн буруу үйлдэл болон хувирч тэр дороо нас барсан байна. Учир нь их хэмжээний нимбэгний хүчил нь түүний амийг түлж, цаашлаад зүрхэнд нь нөлөөлсөн хэмээн шинжээчид дүгнэжээ.

Хими

8 Секс

Виллиам Мартинез (William Martinez) гэх эр эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг байв. Гэтэл тэр нэгэн удаа эрэгтэй найз болон танихгүй бүсгүйн хамтаар групп секс хийхээр болсон байна. Тэд ажилдаа орон, ид дундаа явж байтал Виллиам гэнэт зүрхний шигдээс болж амьсгал хураажээ. Учир нь тэрээр өмнө нь эмчийн хяналтанд байдаг байсан төдийгүй түүнийг хэт хөдлөж, дасгал хийж болохгүй хэмээн зөвлөдөг байсан гэнэ. Виллиам ч эмчийнхээ үгэнд оролгүй, эхнэрээ хуурч яваад азгүй байдлаар амиа алдсан байна.

Секс

9 Өвс хадагч

Бидний ахуй амьдралыг хөнгөвчилж өгсөн ганц зүйл бол технологийн хурдацтай хөгжил билээ. Энэ нь нэг талаараа сайшаалтай хэрэг боловч хүний амийг авч одсон тохиолдлууд ч цөөнгүй байдаг байна. 40 гаран насны нэгэн эр хашааныхаа өвсийг тэгшилж, их л ажилтай байжээ. Гэтэл тэр өвс хадагчныхаа урд тал руу унаж, машин ч зогсолгүй, түүний хамаг биеийг сэндийчин, бурхны орон руу илгээсэн байна.

Өвс хадагч

10 Могой

Номлогч Мэк Волфорд (Mack Wolford) сүмдээ номлол үйлдэж байтал нэгэн могой үүдээр нь орж ирэв. Хүмүүс айн гарч гүйхэд Мэк л ганцаар үлдсэн төдийгүй могойд хатгуулсан байна. Найзууд нь түүнийг эмнэлэгт аваачихыг хүссэн боловч номлогч Христийн шашинтан байсан тул ид шид тохиосон хэмээн итгэн, татгалзжээ. Гэвч түүний бие улам дордож байсан тул найзууд нь эмнэлэгт хүргэсэн хэдий ч хожимдсон байжээ.

Могой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()