1
Цахилгаан шатаар бус явган шатаар явах
Өдарт дор хаяж 1 удаа, цахилгаан болон урсдаг шатаар бус явган шатаар гарч байх нь таныг 5 насаар залуужуулдаг. Сайхан сонсогдож байгаа биз? Түүнээс гадна хөдөлгөөний дутагдалд орох, илүүдэл жинтэй болох гэх мэт эрсдлээс хамгаалдаг байна. Тиймээс ийнхүү бидний зөвлөгөөг өдөр тутамдаа хэрэгжүүлээд үзээрэй. Үр дүн нь гайхалтай сайн байх болно.
2
Хүзүүний дасгал хийх
Ялангуяа суудлын ажилтай, тэрчлэн нуруу нугасны өвчлөлтэй, хүзүү сээрээр үе үе хөшиж өвддөг бол дууриагаад хийгээрэй. Юун түрүүнд амандаа үзэг, харандаа зуугаад түүгээрээ агаар дээр дуртай үгээ бичин, хүзүүгээ дээшээ доошоо, баруун зүүн гээд аажмаар идэвхитэй хөдөлгөөрэй. Толгойны өвчин ч арилж, нүд нээгдэх шиг болдог шүү...
3
Жамц давсыг хүнсэндээ хэрэглэх
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг иоджуулсан давс нь биед төдийлөн сайн байдаггүй ажээ. Аажимдаа биеийг сульдуулан, маш хурдан хөгшрүүлдэг байна. Тиймээс аль болох нуурын органик давс болон жамц давсыг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.
4
Амьсгалын дасгал хийх
Амьсгалын дасгал хийх нь таны бодож байгаагаас ч илүү үр дүнтэй. Япончууд энэхүү дасгалыг маш зөв техникээр тогтмол хийдэг учраас залуу сайхан төрхөө удаан хадгалж, урт насалдаг юм. Ялангуяа цэвэр агаарт, нарны гэрэлд сэтгэлээ тогтуун байлгаж, дасгалаа хийх нь үр дүнгээ хэд дахин хурдан өгөхөөс гадна сэтгэл санааг гайхалтай өргөж өгдөг.
5
Шинэ ногоо идэх
Өдөр тутамдаа шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэж байх нь маш чухал. Учир нь бид тухайн өдрийн хоол тэжээлээс авах шаардлагатай шим тэжээлийг хангалттай авч чаддаггүйгээс амархан ядрах, царай зүс алдах, турж цонхийх зэрэг шинжүүд илэрдэг ажээ. Хамгийн гол нь элдэв химийн бодисгүй, импортын бус, шинэ ургацын жимс, ногоог идэх нь чухал юм.
6
Ажлын байран дахь дасгал
Оффист суугаа ажил хийдэг хүмүүс эрт хөгшрөх, суудлын өвчин тусах магадлал бусад хүнийг бодвол хамаагүй өндөр байдаг ажээ. Тиймээс 2 цаг тутамд хөнгөн дасгал хөдөлгөөнийг хийж байх нь эдгээр өвчлөлүүдээс таныг найдвартай хамгаалах болно.
7
Хөлөө өвдөг хүртэл нь усан дүрэх
Өдөржин ажлаасаа болоод ядарч гэртээ ирээд "Одоо л нэг сайхан амаръя" гэхээр нойр хульжаад хэцүү байна уу? Тэгвэл орой орондоо орохынхоо өмнө хөлөө өвдөг хүртэл нь хүйтэн усанд дүрээд аваарай. Энэ нь хөлөн дэх мэдрэлийн судсуудыг цочроож, таныг бат бөх тайван унтахад тусалдаг байна. Харин үе мөчний өвчтэй, хоолойны махтай хүмүүс халуун бүлээн усанд бага зэргийн цайны ханд дүрээд хөлөө амраах нь тохиромжтой.
8
Булчингаа мэдрэх
Булчингаа мэдэрч байхын тулд, өдөр тутамдаа өөрт тохирсон хөнгөн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байх нь чухал. Ингэснээр та булчингийн сулралд өртөж, биеийн галбираа алдах эрсдлээс өөрийгөө хамгаалах болно. Тиймээс өөртөө 5-хан минутыг зарцуулаад залуу сайхан бие галбираа удаан хадгалаарай.
9
Хүнд ачаанаас салах
Та арай өдөр бүр өнөө л нэг ахуйн жижиг сажиг асуудал, ажлаасаа болж өөрийгөө бухимдуулдаг юм биш биз? Тэгвэл тэдгээр зовнил бүр таниас гоо сайхан, залуу насыг тань чимх чимхээр хулгайлсаар байгаа гэдгийг санааж иймэрхүү шалихгүй зүйлсээс тавхан минут болов өөрийгөө чөлөөлж, дотроо бясалгах нь хэн хүнээс илүү зөвхөн өөрт тань л хэрэгтэй.
10
Зөгийн балтай усанд орох
Зөгийн балыг уухаас гадна, гаднаасаа ч гэсэн хэрэглэж болно шүү дээ. Тэгэхийн тулд та ваннтай усандаа 100 гр орчим зөгийн балы хийгээд, түүндээ хэвтээрэй. Үр дүн нь гайхалтай байх болно. Эмэгтэйчүүдийн өвчлөл, нойргүйдэл, арьсны үрчлээ, нөсөө толбонд ч гэсэн тустай юм.
11
Лимоны шүүсний ашиг тус
Лимонийг маш олон зүйлд ашиглаж болно. Жишээ нь хөлийн эврийг арилгахын тулд хөлөө бүлээн усанд угааж, нэг зүсэм лимоныг эвэртэй газраа тавьж, оймсоо өмсөөд унтаарай. Маргааш гэхэд хөлийн эвэр зөөлөрч, толигор зөөлхөн болдог. Түүнчлэн тослог, холимог арьстай хүмүүс лимоны шүүсээр нүүрээ арчих нь нүүрийг цайруулах, тослогийг тэнцвэржүүлэх, нөсөө толбыг бүдгэрүүлэх ашиг тустай. Тиймээс та 5 минутыг ийнхүү өөрийн гоо сайхандаа зарцуулаарай.
12
Чихэндээ массаж хийх
Чихэндээ массаж хийх нь таныг залуу сайхан харагдуулах нэг гол шалтгаан юм. Учир нь чихэнд маш олон мэдрэлийн цэгүүд байрладаг тул илж, массажлаж байх нь бүсгүйчүүдийг залуу сайхан төрхөө удаан хадгалахад хэрэгтэй ажээ.
13
Шүршүүрт орох
Шүршүүрт орох нь биеийг сэргээх, тэрчлэн үзэсгэлэнтэй харагдахад чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс боломжтой бол өдөр бүр, эсвэл 7 хоногт дор хаяж 2-3 удаа бүлээн шүршүүрт орох нь эрүүл ахуйд төдийгүй эрүүл мэндэд ч сайн. Ингэхдээ халуун, хүйтэн усаар ээлжилж биеэ шүрших нь арьс суларч унжихаас сэргийлдэг.
14
Шар тайлах шилдэг арга
Хар нүүрсэн эмийг шар тайлах, гэдэс эвгүйрхэх үед 7 хоногт 1 удаа 6-7 ширхэгийг усанд уусгаж хэрэглэнэ. Түүнчлэн шүдний өнгөрийг цэвэрлэхийн тулд 1 ширхэг нүүрсийг сойзондоо бутлан үйрүүлж, шүдээ өнгөлөөд үзээрэй. Гэвч тогтмол угаах нь шүдний пааланг гэмтээх хортой юм.