Та өнгө ялгадаг уу?

2016-04-01, 09:48
11,784

Хүн бүхэн нэгэн ижил “өнгөөр” хорвоо ертөнцийг хардаггүйг та мэдэх үү? Бид та бүхэнд өнгө ялгадаггүй хам шинж буюу “өнгөний сохор” хүмүүсийн талаарх сонирхолтой баримтуудыг орчуулан хүргэж байна.

Та өнгө ялгадаг уу?

1

Бүх өнгө ялгадаггүй хүмүүсийн 99% нь үнэхээр өнгө ялгадаггүй гэхээсээ илүү, яг ямар өнгө вэ? гэдгийг мэддэггүй.

2

Улаан-ногоон өнгийн ялгахгүй байх нь, улаан өнгө ялгахгүй байх буюу “протан дефект”, ногоон өнгө ялгахгүй байх буюу “дэутан дефектийн” хослолоос үүдэлтэй байдаг.

3

Өнгө ялгахгүй байх нь эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд түгээмэл тохиолддог. Учир нь өнгө ялгах харааны дутагдал нь Х хромсом дээр байдаг. Бидний сайн мэдэх Марк Цукерберг өнгөний сохор юм байна.

4

“Энэ ямар өнгө вэ?”гэдэг бол, өнгөний сохор хүмүүсийн дургүйг хүргэдэг хамгийн бүдүүлэг асуулт.

5

Өнгө ялгах харааны дутагдлын 3 төрөл байдаг: протан, дэутан, тритан дефект.

6

Туйлын өнгө ялгадаггүй хүмүүс нь 20 орчим өнгийг хэлж чаддаг бол, энгийн хүн 100 болон түүнээс дээш өнгийг хэлж чаддаг юм байна.
 

7

Тусгай өнгийн линз, нүдний шилнүүд нь өнгө ялгах байдлыг сайжруулж харагдуулах боловч , өнгө ялгадаггүй хүмүүст энгийн харааг нь эргүүлэн өгч чаддаггүй.

8

Ишихара-ийн тест бол өнгө ялгадаг эсэхийг мэдэж болох хамгийн түгээмэл арга. Та эдгээр бөөрөнхий дотроос, тоо болон дүрсийг ялган харж чадахгүй бол ямар нэгэн төрлийн өнгөний сохор гэсэн үг.

9

Бүр эрэгтэйчүүдийн 8 хувь нь өнгө ялгадаггүй шинжтэй байдаг.

10

Өнгө ялгадгүй хам шинж нь дараах 4 үе шатанд хуваагддаг: хөнгөн, дунд зэргийн, хүчтэй, туйлын хүнд.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()