Кейт Миддлтоны зовлонт амьдрал

Эмэгтэй хүн бүр л хайртай хүнтэйгээ мөрөөдлийн хуримаа хийхийг хүсдэг. Тэрхүү мөрөөдлийг бодит болгосон хүн бол Английн хатан хааны бэр, Кембриджийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон (Kate Middleton) билээ. Тэрээр чинээлэг бизнесмений энгийн нэгэн охин бөгөөд өөрийн гоо үзэсгэлэн, өхөөрдөм ааш аалиараа ханхүүгийн зүрх сэтгэлийг эзэмдэж, язгууртан гэр бүлийн гишүүн болж чадсан юм. 

Кейт Миддлтоны зовлонт амьдрал

Кейт буюу Катерин Элизабет Миддлтон (Catherine Elizabeth Middleton) 1982 оны 1-р сарын 9-ний өдөр Английн Беркшир хотноо сэхээтэн гаралтай айлын ууган охин болон мэндэлжээ. Кейтийн аав нислэгийн диспетчер, бизнесмэн, харин ээж нь онгоцны үйлчлэгч хүмүүс байв. Тэр удалгүй Шотландын "Гэгээн Андрюсийн их сургууль"-д урлагийн түүхийн чиглэлээр боловсрол эзэмшиж, 2001 онд Чарльз хунтайжтай танилцсан байна. Тухайн үед Чарльз, Кейт нар хоёул их сургуулийн оюутнууд байжээ. Ингээд та бүхэндээ ханхүүгийн хайрыг булаасан, үзэсгэлэнт Кейтийн хүслээр болоогүй амьдралын нэгээхэн хэсгийг сонирхуулья.

 

1 Өөрийн гэсэн карьергүй

Олны танил ихэнх хүмүүс нэрнийхээ өмнө жүжигчин, загвар өмсөгч, өмгөөлөгч, хуульч гэх мэт цол гуншинтай байдаг. Харин түүний хувьд хэзээ ч өөрийн хүсэл мөрөөдлөөр суралцаж, ажиллаж болохгүй. Зүгээр л гэр бүлийн нэр болох "Кембрижийн гүнгийн ахайтан" хэмээх ихэмсэг алдраа өргөж явахад болно. Хүмүүс түүнийг энгийн нэгэн сэхээтэн гэр бүлээс Английн язгууртан гэр бүлийн нэгэн хэсэг болсон азтай эмэгтэй хэмээн ярилцаж, атаархдаг. Гэвч үнэндээ түүнд бусад шиг эрх дураараа аашилж, авирлаж, уурлах ч эрхгүй байдаг байна.

Өөрийн гэсэн карьергүй

2 Ямар ч интернэт орчингүй

Ихэнх хүмүүст “Твиттер”, “Фэйсбүүк”, “Инстаграм” хаягийн аль нэг нь байдаг бол түүнд харин олон нийтийн сүлжээний ганц ч бүртгэл байхгүй. Учир нь түүгээр дамжуулан хатан хааны гэр бүлийн нууц мэдээлэл алдагдах магадлалтай тул ийнхүү болгоомжилдог ажээ. 

Ямар ч интернэт орчингүй

3 Өнгөрсөн үеийн хагас нүцгэн зургууд

Таны хувийн цахим сайтад хэдий хэр зураг байдаг вэ? Хэн нэгний “tag” (Фэйсбүүкэд хэн нэгэнд харуулахыг хүссэн зүйл дээрээ тухайн хүнийг онцлохыг хэлнэ) хийсэн хагас нүцгэн зургууд байдаг юм биш биз... Хэрвээ та хааны гэр бүлийн гишүүн болж, ханхүүтэй гэрлэвэл, тэдгээр зургууд таныг эргээд эвгүй байдалд оруулж, зөвхөн өөрийн чинь ч биш бүхэл бүтэн улсын нэр төрийг гутаах болно. Кейтийн хувьд тэрээр их сургуульд сурч байхдаа хэд хэдэн удаа дотуур хувцасны загварын шоунд орж байжээ. Түүнийг ханхүүтэй гэрлэсний дараа өмнөх зургууд нь илэрч ихээхэн шуугиан тарьж байсан юм.

Өнгөрсөн үеийн хагас нүцгэн зургууд

4 Папарацичдын бай

Олны танил хүмүүсийн нэг хэцүү тал бол папарацичдын дуранд эвгүй төрхтэйгээр өртөх явдал юм. Таныг өөрөө ч мэдээгүй байхад, эвгүй гарсан зургууд тань цахим ертөнцөөр түгвэл үнэхээр л дээшээ газар хол, доошоо газар хатуу санагдах бизээ. Ялангуяа хатан хааны гэр бүлийн гишүүн байх нь асар их хариуцлага, нэр хүндийн хэрэг тул бүхий л цагт өөрийгөө дээд зэргээр цэгнэж, үйл хөдлөл бүхнээ хянаж байх шаардлагатай тулгардаг.

Папарацичдын бай

5 Хийсэн бүхэн нь мэдээгээр гарна

Ямар хувцас өмссөн, хэнтэй уулзсан, хаана юу хийсэн гээд л түүний явсан газар бүрт сэтгүүлч, зураглаач нар отож байдаг. Тиймээс хаашаа ч явсан "төгс хүн"-ийн дүр бүтээх хэрэгтэй. Нэг талаар түүнд гундах, гутрах эрх байхгүй. Магадгүй бага зэрэг жин нэмэхэд “Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон хөл хүнд болжээ” хэмээн цуурч магадгүй л юм. 

Хийсэн бүхэн нь мэдээгээр гарна

6 Хэн нэгний зааварчилгааны дагуу амьдарна

Английн хатан хаан II Элезабетийг амьд сэрүүн байгаа цагт Кейт Миддлтон түүний удирдлага, хараан дор амьдрах ёстой гэсэн бичигдээгүй хууль бий. Хатан хаан анх, ач хүүгээ жирийн айлын охинтой уулзаж, харилцаж эхлэхэд нь ихэд дургүй байсан гэдэг. Тиймдээ ч өдгөө тэрээр Кейтэд маш өндөр шаардлага тавьдаг аж. Нэгэн өдөр Кейт ордондоо ирэн, хувцасны шүүгээгээ онгойлгоход өөрийнх нь хуучин хувцаснуудыг бүгдийг нь гаргаж хаян, оронд нь арай классик загвартай хувцаснууд дүүрсэн байж. Энэ бүхний цаана мэдээж хатан хаан Элизабет л байсан юм. 

Хэн нэгний зааварчилгааны дагуу амьдарна

7 Хүссэн хувцсаа өмсөж болохгүй

Кейтийн хувцасны шүүгээнд зөвхөн хатан хааны таалсан хувцаснууд л бий хэмээн дээр дурьдсан. Түүнээс биш хүний анхаарал татахуйц сонин содон хувцас, өндөр өсгийтүүд байх ёсгүй. Бүр гуталных нь өсгийний хэмжээг хүртэл тодорхой заасан байдаг.

Хүссэн хувцсаа өмсөж болохгүй

8 Түүний амьдардаг шилтгээн сүнстэй

Хатан хааны гэр бүлийнхний амьдардаг Видстовын шилтгээн нь анх 1070 оны эхээр баригдсан байдаг. 1000 гаруй жилийн настай, дэндүү тансаг гэмээр энэ орд харшид, албан ёсны үйл ажиллагаанууд өргөнөөр зохиогддог ажээ. Түүнчлэн энд Английн 10 гаруй хаадыг оршуулсан гэдэг. Тиймээс ч асар том, тансаг шилтгээнд өнгөрүүлж буй шөнө бүхэн түүнд яг л хар дарсан зүүд мэт санагдах нь ойлгомжтой.

Түүний амьдардаг шилтгээн сүнстэй

9 Хүн бүхэнтэй найрсаг харьцана

Ханхүүгийн эхнэр, хатан хааны бэр байна гэдэг тийм ч амар зүйл биш. Учир нь тэрээр ярилцсан хүн бүртэйгээ эелдэг харьцаж, хүсээгүй ч гэсэн хүчээр инээмсэглэх хэрэгтэй болдог. Хичнээн хэцүү асуудал тулгарсан ч, харцандаа гунигаа нууж, инээмсэглэлээрэ түүнийгээ халхалдаг болов уу.

Хүн бүхэнтэй найрсаг харьцана

10 Амьдралд нь ямар ч нууц байхгүй

Хатан хааны гэр бүлд багтана гэдэг үнэхээр амаргүй даваа бололтой шүү. Кейтийг хүүгээ дөнгөж төрүүлэн, төрөх орноосоо бууж амжаагүй, нялх биетэй, сэгсгэр үстэй, царай алдсан байхад зургийг нь авч, дэлхий нийтээр цацсан байдаг. Хосууд л зөвхөн мэдсэн байх учиртай энэ нандин мөчийг дэлхий нийтээр хэдэн тэрбум хүн үзэж байна гэхээр тэдний амьдрал "тэднийх" биш ч юм шиг...

Амьдралд нь ямар ч нууц байхгүй

11 Энгийн охиноос эрхэмсэг гүнж болсон нь

Үнсгэлжингийн үлгэрт гардагчлан сэхээтэн айлын охиноос эрхэмсэг гүнж болсон түүнд атаархах бүсгүйчүүд дэндүү олон. Гэвч түүний гэрлэлт араасаа асар их нэр хүнд, үүрэг хариуцлага, бүхэл бүтэн улсын нэр хүндийг дагуулж байдаг юм. 

Энгийн охиноос эрхэмсэг гүнж болсон нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()