1
Дэлхийн хамгийн том ардчилсан улс
Тус улс нь 1.2 тэрбум хүн амтай хэмээгдэн дэлхийд 2-рт бичигддэг төдийгүй хамгийн том ардчилсан улс юм. Мөн эрт үеэс эхлэн кастын системийн бодлогыг баримталж ирсэн бөгөөд энэ систем нь тухайн хүн нийгмийн ямар давхаргад төрсөн тэр чигээрээ л насыг барна гэсэн утгатай аж.
2
Жилийн 6 улиралтай
Ихэнхи улс орнууд жилийн 4 улиралтай, харин зарим нь 2 улиралтай байдаг. Энэтхэг улсын тухайд зун, борооны улирал, намар, өвөл, цэцэг дэлгэрэх, хавар гэх жилийн 6 улиралтай билээ.
3
Мөнгөн тэмдэгт
Тус улсын мөнгөн тэмдэгтийг “рүпи” гэдэг бөгөөд 1 рүпи нь 0,015 доллар, 30,93 төгрөгтэй тэнцдэг байна. Мөн гадны аялагч, жуулчид нар Энэтхэг улсаар аялан, нутаг руугаа буцах тохиолдолд “рүпи”-г биедээ тээн, хил давуулахыг хориглодог байна.
4
Боловсролын түвшин
Энд хүмүүсийн баян, ядуугийн ялгаа дээд цэгтээ тулсан гэж хэлж болно. Ихэнх ядуус бичиг үсэг тайлагдаагүй байдаг бөгөөд энэ нь тус улсын хөгжил хэр хэмжээтэй явж байгааг харуулна. Эмэгтэйчүүдийн 54%, харин эрчүүдийн 75% буюу нийт хүн амын 65% нь л уншиж бичиж сурсан байдаг аж.
5
Хүн амын өсөлт
Бид Энэтхэгийг дэлхийн хамгийн олон хүн амтай улсын хоёр дугаарт ордог гэдгийг мэднэ. Харин цаашлаад 2025 он гэхэд тэд энэ эрчээ алдалгүй өссөөр БНХАУ-ыг гүйцэж 1-р байранд бичигдэнэ гэсэн тооцоолол байна.
6
Тив
100 сая жилийн өмнө Энэтхэг улсын нутаг дэвсгэр нь тусгаар нэгэн тив байжээ. Харин 50 сая жил өнгөрөхөд Ази тивтэй харшилдах болж, улс болон багассан гэдэг.
7
Хэл
Тус улсад хүмүүсийн харилцдаг 1000 гаруй хэл байдаг байна. Харин албан ёсны хэл нь Хиндү болон Англи хэл юм. Хэрэв та аяллын болон сургалтын зорилгоор Энэтхэгт очсон тохиолдолд хэлний тал дээр бага зэрэг асуудал үүсч болзошгүй. Тэд өөрсдийн ярьж байгаа Англи хэлийг "Энэтхэг - Англи хэл" гэж нэрлэдэг ч түүнийг нь гадныхан барагтаа л бол ойлгодоггүй байна.
8
Үхэл
Дэлхийд жилд дунджаар хамгийн их хүн нас бардаг улс бол Энэтхэг. Байгалийн гамшиг ихээр тохиолдож, олон хүний амь насыг авч оддог. Үүнээс гадна хүн амын тоо их тул, байнга л чихэлдэж шахалдсан замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн бэртэж гэмтэх, амиа алдах хүний тоо ч дийлдэшгүй олон. Мөн гэмт хэрэг болон эмэгтэйчүүдийн хүчирхийлэл ихтэй гэдгээрээ дэлхийд алдартай.
9
Кино урлаг
Тэд Холливуудийн киноноос үл дутах бүтээлүүдийг туурвин өөрсдийн "Болливууд" гэх салбарыг бий болгосон юм. Жилд 1100 кино бүтээдэг бөгөөд энэ нь АНУ-тай харьцуулахад 2 дахин их үзүүлэлт аж. Сүүлийн үед кино урлагийн салбар нь хурдацтай хөгжин, олон гайхалтай жүжигчид дэлхийд алдар нэрээ түгээн, гоо үзэсгэлэн, авьяас чадвараа гайхуулан яваа билээ.
10
Гиннесийн амжилт
Гиннесийн амжилт эвдэн, түүхэнд нэрээ бичүүлэхийг хүсдэггүй хуьт хүн, улс үндэстэн гэж үгүй. Үүний нэгэн адилаар Энэтхэгчүүд ямар ч төрлийн шинэ амжилт тогтоохдоо гаргууд бөгөөд дэлхийд нилээд хэдэн дээд амжилт эзэмшдэг байна. Тухайлбал: "Хамгийн том төмөр цацагт хяруул", "Зүүгээр нэхсэн хамгийн том хөнжил", "Хамгийн олон хүн нэгэн зэрэг үндэсний дуугаа дуулсан" гэх мэт үргэлжлэх ажээ.
11
Агаарын бохирдол
Хөгжиж буй, хүн амт ихтэй орнуудын хувьд агаарын бохирдол гэдэг толгойны өвчин болсон байдаг. Ялангуяа тус улсын Мумбай, Дели зэрэг хотууд нь маш их утаа, бохирдолтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаанаас үзэхэд Энэтхэгт жилд дунджаар 1.5 сая хүн агаарын бохирдлын асуудлаас болж амиа алддаг байна.
12
Цагаан хоолтон
Цагаан хоолтнуудынхаа тоогоор мөн л дэлхийд тэргүүлдэг. Тэд мах оролцуулаагүй ч гэсэн улс дотроо ургадаг олон төрлийн хүнсний ногоо, халуун ногоо, жимс жимсгэнэ зэргийг ашиглан гайхалтай амттай хоол хийдэг юм.
13
Байр, сууц
Өнөө цагт дэлхий нийтээрээ соёл шинэчлэлийн шуурганд өртөж бүхий л зүйлс автомат болон хувирч бидний амьдралыг хөнгөвчилж өгсөн билээ. Харин энэ бүхэн Энэтхэгчүүдэд хараахан бүрэн нөлөөлж амжсангүй. Жишээ нь орон сууцтай хүмүүсийн 53% нь гэртээ ариун цэврийн өрөөгүй байдаг бөгөөд гэр бүлийнхэн дундаа 1 л гар утастай байдаг аж.
14
Инж
Залуу хосууд гэр бүл болон гал голомтоо асаахад сүйт бүсгүй нь залуугийн гэр бүлд инж болгон мөнгө өгдөг уламжлал Энэтхэгчүүдэд ч гэсэн хамааралтай. Хэрэв тус мөнгө нь тухайн хүмүүсд бага санагдан, санаанд хүрээгүйгээс болж нөхөр нь эхнэрээ хүчирхийлэх, цаашлаад бүр амийг нь хороох явдал ч их гардаг аж. 100 мянган эмэгтэй тутмын нэг нь үүнээс үүдэн амиа алддаг бөгөөд иймдээ ч бүсгүйчүүд өөрт зиндаа таарах хүнтэй гэрлэхийг илүүд үздэг гэнэ.
15
Өвөрмөц амтлагч
Кориандр, бор гич, шанцай, кардамон, чили зэрэг халуун ногоонуудаар амтлаг чанартай хоол хийдэг бөгөөд Энэтхэгээс гаралтай эдгээр амтлагчнуудын 70%-ийг дэлхий нийтээр хэрэглэж байна.
16
Боолчлол
Энд одоог хүртэл боолын нийгэм оршин тогтнож байгаа нь харамсалтай. Бүр 14 сая хүн боол болон худалдагдаж байна гэсэн харамсалтай үзүүлэлт гарчээ. Дээр дурдсанчлан баян ядуугийн ялгаа асар их тул ядуус өлсөж үхэхээс сэргийлэн баячуудад боолчлогдон, хамаг ажил төрлийг нь хийж гүйцэтгэдэг. Хамгийн аймшигтай нь тэдний ихэнх хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлдэг.
17
Ядуурал
Дундаж орлоготой иргэдийн өдрийн цалин нь 1,52 доллар байдаг. Иймд ард иргэдийн ихэнх нь өлсгөлөн, ядууралд өртдөг. Засгийн газар нь ядууралтай тэмцэн, иргэддээ зээл олгон, газар тариалан болон фермийн аж ахуй эрхлэх боломжийг олгож байгаа боловч төдийлөн үр дүнгээ өгөөгүй л байгаа юм.
18
Хүйсийн харьцаа
Ихэнхи орнуудад хүйсийн харьцаа тогтворгүй буюу эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ давах хандлагатай байдаг. Харин Энэтхэгт байдал яг эсрэгээрээ буюу эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ хамаагүй олон байдаг. Иймдээ ч жилд 100-500 мянган охид бүсгүйчүүд гэмт хэрэг, балмад явдлын золиос болж, амиа алддаг ажээ. Мөн засгийн газар нь хүртэл эрчүүдэд илүүтэй анхаарал хандуулан эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлж, халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэдэг гэнэ. Мөн тэдний боловсролд илүүтэй анхаарлаа хандуулж эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг байна.
19
Оршуулах заншил
Хиндичүүдийн заншил дагуу Энэтхэгчүүд маш хачирхалтай оршуулах ёслолыг үйлддэг аж. Нас барсан хүний гэр бүлийнхэн 12 өдрийн турш амьтны мах идэх болон согтууруулах ундаа уухыг цээрлэдэг байна. Мөн тус гэр бүлийн хамгийн том хүү нь талийгаачийн чандарыг гол мөрөн, далай тэнгист цацан, амар амгалан газар очихыг хүсэн залбирдаг билээ.
20
Хар тамхи
Олон мянган жилийн турш эртний Энэтхэгчүүд мансууруулах бодисыг олон төрлөөр ашигладаг байжээ. Харин одоо үед үүнийг хэрэглэхийг хориглосон боловч сүү, жимстэй холин коктейл болгон хэрэглэх тохиолдолд хүлээн зөвшөөрдөг байна.