Энэхүү баримтууд нь дундаж наслалтын хэмжээг 75 жил гэж тооцож гаргасан юм байна.
1
Эмэгтэйчүүд: 136 өдрийг гэрээсээ гарахдаа бэлэн болоход зарцуулдаг.
“Skinbliss” байгууллагын гаргасан судалгаанаас харахад эмэгтэйчүүд амьдралынхаа 136 өдрийг усанд орох, хувцаслах, нүүрээ будах зэрэг зүйлст зарцуулдаг юм байна.
2
Харин эрчүүд ердөө 46 өдрийг зарцуулдаг
3
Эрчүүд 11 сарыг, эмэгтэй хүнийг ажиглахад зарцуулдаг
Kodak фирмийн судалгаанаас харахад, эрчүүд өдөрт 43 минутын турш эмэгтэйчүүдийг ажиглахад зарцуулдаг бөгөөд энэ нь амьдралынхаа туршид 11 сар эмэгтэйчүүдийг харна гэсэн үг юм.
4
3 жилийг угаалганд зарцуулна
Newstrategist-ын судалгаанаас харахад хүмүүс амьдралынхаа 3 жилийг хувцас угаахад зарцуулдаг.
5
115 өдрийг инээхэд зарцуулна
Ocean Village-ын судалгаанаас харахад хүн өдөрт 6 минутыг инээж өнгөрөөдөг гэжээ. Харин 50-аад оны үед хүмүүс өдөрт 18 минут инээдэг байсан байна.
6
Эмэгтэйчүүд: 90 минутыг дур тавилтанд зарцуулдаг
Харин эмэгтэйчүүдийн хувьд 1,7 секунд байдаг учир энэ нь 90 минут болж байгаа аж.
7
Эрчүүд: 9 цагийг дур тавилтанд зарцуулдаг
Германы эмч нарын судалгаанаас харахад эрчүүдийн дур тавилт дунджаар 12,4 секунд үргэлжилдэг. Үүний үр дүнд амьдралынхаа туршид 9 цаг 18 секундыг дур тавихад зарцуулдаг байна.
8
Нийтийн тээврийн хэрэгсэл хүлээх зуураа, та амьдралынхаа 27 өдрийг алддаг байна
9
7 жилийг орондоо хэвтэж өнгөрүүлнэ
Канадын судлаачдын дүгнэлтээр хүн бүхэл амьдралынхаа туршид, унтахынхаа өмнө орондоо хэвтэж 7 жилийг өнгөрүүлдэг байна.
10
Ажил дээрээ утсаар ярихад 4 жил
Лондонгийн Их Сургуулийн судалгаанаас харахад хүмүүс ажил дээрээ нийт 4 жилийн хугацаанд утсаар ярьдаг байна.
11
Хорин долоон хоногийг болзоонд
TripAdvisor-ын судалгаанаас харахад Британийн хосууд амьдралынхаа 27 өдрийг болзоонд зориулж өнгөрүүлдэг гэжээ.
12
Үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж 5 сарыг өнгөрүүлнэ
Hilary Blinds-ын судалгаагаар хүн өдөрт 8 минутыг үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж өнгөрүүлдэг байна.
13
26 жилийг унтахад зарцуулна
Organisation for Economic Co-operation and Development-ын судалгаагаар хүн амьдралынхаа 26 жилийг унтаж өнгөрүүлдэг байна.
14
Түгжрэлд 38 цагийг өнгөрөөнө
Texas A&M-ын судалгаагаар америкийн иргэн дунджаар амьдралынхаа 38 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг байна. Харин томоохон хотуудад энэ үзүүлэлт 60 цаг хүртэл нэмэгдэнэ.
15
11 жилийг зурагт үзэхэд зарцуулна
Чөлөөт цагийнхаа бараг тал хувьд нь хүмүүс зурагт үздэг байна.