Олон зуун жил нууцлагдсан хайрын захидлууд

2016-03-29, 09:17
9,916

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүхэн дэх алдартнуудын бичсэн захианууд ил гарч хүмүүст хүрсээр байгаа билээ, та эдгээр захидлуудыг уншсанаар хүмүүс хэрхэн хайраа илчилж байсан мөн тэр үед амьдарч байсан хүмүүс сэтгэл хөдлөлөө ямар үгээр илэрхийлдэг байсныг мэдэж болно. Ингээд бид та бүхэндээ эдгээр сэтгэл хөдөлгөм хайрын захидлуудыг орчуулан хүргэж байна.

Олон зуун жил нууцлагдсан хайрын захидлууд

Интернэт утас зэрэг хөгжсөн одоо үед  хайрын захидал гэх зүйлийг хүмүүс бараг бичихээ байжээ. Гэхдээ та яагаад нэг удаа ч болов дурласан залуудаа эсвэл бүсгүйдээ захидал бичиж болохгүй гэж?  Хэрвээ бичихээр шийдсэн бол та доорх алдартнуудын өөрийн хайртдаа бичсэн захидлуудыг сонирхон  санаа авч болох юм. 


Наполеон Бонапарт (Napoleon Bonaparte) дурлалт бүсгүй Жозефинадээ бичсэн захидал:

“Чамайгаа хайрлаагүй нэг ч өдөр надад байхгүй. Чамайгаа энгэртээ тэврээгүй нэг ч шөнө үгүй. Хонгор минь, чамаасаа хэдий хол байсан ч чамайгаа бодох бүрт бардам зангаа би гээдэг билээ. Цэргийн албаа хааж, үдэш бүр  хуарангаа шалгаж, армийн тэргүүнд зогсож байхдаа хүртэл миний сэтгэл зүрхэнд дурлалт бүсгүй ганцхан чи минь байгааг мэдэрдэг. 

Чи минь миний бодол санааг бүхэлд нь эзэмддэг юм шүү. Хэрвээ би чамаасаа Рона голын урсгалаас ч хурдан холдсон бол магадгүй  тэр хэмжээгээрээ удахгүй чамтайгаа уулзана гэсэн үг.   Хайрт минь, хэрвээ би шөнө ч хамаагүй босож ажилаа хийж суудаг бол тэр нь чам дээрээ очиж уулзах тэр мөчийг ойртуулж байна гэсэн үг. 


Өөрийнхөө захианд чи дандаа “Та”, “Та” гэж бичсэн байх юм. Чи яаж ингэж хүйтэн хөндий бичиж чаддаг байна !!. Жозефина!, Жозефина!  Байгаль дэлхий надад хэзээ ч хувирашгүй, тэнхээтэй, хатуу чанга байдлыг бэлэглэсэн гэж хэлсэнийг минь  санаж байна уу? Чамайг минь бурхан надад зориулж бүтээсэн юм шиг.  Гэвч чи намайг хайрлахаа больсон юм гэж үү..  Намайг уучлаарай энэ насны минь хайр минь, сэтгэл минь зүсэгдэх шиг... Чамд зориулагдсан миний сэтгэл зүрх ганцаардал уйтгар гунигаар дүүрэн байна...”

Дени Дидро (Denis Diderot)-ийн Софи Воланд бичсэн захидал:

“ Би танд хэдэн зүйл хэлэхгүйгээр явж чадахгүй нь... Ингээд, хайрт минь Та надаас бүхий л сайсан зүйлсийг хүлээдэг. Таны аз жаргал, Таны амьдрал, Таны зүрх чинь хүртэл минийх билээ. Хонгорхон Софи минь юунд ч бүү санаагаа чилээ. Таныг гэсэн миний хайр хэзээ ч хувирашгүй мөнх. Та аз жаргалаар дүүрэн амьдрах болно. Би өмнө нь хэзээ ч ийм үйлдэл хийж байсангүй.

 Би танд бүхлээрээ зориулагдсан. Та  ч гэсэн миний бүх зүйл юм шүү. Та бид хоёрт ямар ч зовлон тохиолдсон бай хэзээд бие биенээ дэмжиж байна гэдэгээ амлаж байна. Та миний шаналалыг үгүй хийхтэй адил би ч бас таныхыг үгүй хийнэ. Би таныг үргэлжийн мөнх байгаагаар чинь л хайрлах болно. Өдөр ирэх тусам би өөрийгөө амьд байгаа гэдэгээ улам ихээр мэдэрдэг. 

Би танд хэзээд үнэнч байхаа амлаж таныг би маш ихээр үнэлдэгээ хэлмээр байна. Хонгорхон Софи минь, Та үнэхээр үзэгсэлэнтэй тийм биш гэж үү? Би танд үнэхээр их хайртай!!  Энэ сэтгэл минь хэзээ ч хувирашгүй мөнх. Битгий мартаарай. Миний хайрт Софи минь сайхан амраарай. Ийм сайхан бүсгүйг хайрлаж байгаа би үнэхээр  азтай бас дэндүү аз жаргалтай байна.”

Джон Китс (John Keats)-ийн Браунд бичсэн захидал:

“Энэ дэлхий дээр чамаас өөр хэн ч, юу ч намайг ийм жаргалтай болгож байсангүй. Надаас хол байгаа чамдаа би бүх л сэтгэл зүрхээ зориулдаг.  Миний ухаан бодол, баяр хөөргүй өнгөрүүлсэн өдрүүд, нойргүй хоносон шөнүүд, чиний гоо үзэгсэлэнг хайрлах хайрыг минь болиулж чадаагүй билээ. Харин ч чамайг гэсэн хайр минь улам бэхжиж чамайг хажууд минь байхгүй болохоор уйтгарлаж суух юм. Чиний надад өгсөн хайр шиг ийм сайсан хайр байдаг гэдэгт урьд өмнө нь би мэддэггүй байжээ. 

Намайг хайрласаар л байх цагт бидний асаасан хайрын гал хэзээ ч унтарж үнс болон хийсэн одохгүй гэдэгт итгэж байна хайрт минь. Чи минь “хорон хүмүүс” бидний голоор орж бид 2ыг дахиж уулзуулахгүй  байвал яана гэж асуудагсан. Хайрт минь, чамайг гэсэн хайр минь цор ганц гэдгийг санаж яваарай. Чи л миний сэтгэл зүрхийг дүүргэж байдаг чиний төлөө би юуг хийхэд бэлэн шүү. Чиний нүднээс зөвхөн баяр баясгаланг, уруулнаас чинь хайрыг, алхаанаас чинь аз жаргалыг л харахыг хүсэж байна. Үргэлж чинийх, хайрт минь!”

Алэксандер Пушкин (Alexander Pushkin)-ий Наталья Гончаровад бичсэн захидал

Москва хот, 1830 оны 3 сар: “Өнөөдөр , би таныг анх харсан өдрийн нэг жилийн ой болж байна. Таныг бодох тусам би улам ихээр хайрлахын төлөө төрсөн гэдэгээ мэдэрдэг. Таны хажууд байх үедээ аз жаргал гэгчийг дэндүү дутуу мэдэрсэндээ харамсаж сууна би. Эрт орой хэзээ нэгэн цагт, уйтгар гуниг, ганцаардалаас салж таны хажууд байх болно. Би амлаж байна. Таны талаарх бодол миний нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулж аз жаргалыг мэдрүүлдэг юм шүү.”

Онорэ дэ Бальзак (Honore de Balzac)-ийн Эвелине Ганскаяд бичсэн захидал:

“ Өдөржингөө тантай хамт байж, өвдөгөн дээр тань толтойгоо тавин, сайхан зүйлсийн талаар ярилцахыг ямар их хүснэ вэ!! Өөөө, хайрт минь, өдрийн бодол минь, шөнийн гэрэл гэгээ минь, найдвар минь, дурлал минь, миний үнэт эрдэнэ минй хэзээ би Таныг харах болоо? Энэ эсвэл төсөөлөл юмуу? би таныг харсан билүү? 

Өөө бурхан минь би таны ярьж буй аялганд ямар их дуртай гээч, Миний хайрын сахиусан тэнгэр... 12 сард тань дээр очиж 2 долоо хоног хамт байхын тулд би, өдөр шөнөгүй хичээж ажиллаж байгаа. Үсийг тань үнэрлэж, гарнаас тань барьж, Таныг тэврэхийг ямар их хүснэ вэ!  Маш удаанаар чамайгаа ганц л үнсье. Хайрт минь сайхан амраарай.”

Альфред де Мюссе (Alfred de Musset)-ийн Жорж Сандад бичсэн захидал:

“Хонгорхон Жорж минь, би танд тэнэг гэмээр ч юм шиг инээдтэй гэмээр ч юм шиг нэгэн зүйл хэлхийг хүслээ. Гадуур зугаалж ирснийхээ дараа таны нүд рүү харж байгаад хэлж болох байсан ч, би бичиж сууна... Орой энэ тэнэглэлээсээ болж шаналах байх даа.

Та намайг худал хэлсэн гэж бодон намайг харах болгондоо шоолж инээх байх... Гэхдээ би таныг анх хараад л чин сэтгэлээсээ дурласан юм шүү. Тантай өнгөрүүлэх хором мөч бүхэн надад дэндүү үнэ цэнэтэй байдаг. Ингэж хэлсэнээрээ миний шаналал бага ч болов арилж байна.

Гэхдээ би таниас гуйя хэрвээ миний чин сэтгэлд эргэлзэж байвал хариу битгий илгээгээрэй. Минийх талаарх таны бодлыг би мэднэ. Тийм болохоор би өчүүхэн ч найдахгүй байгаа. Би ингэсэнээрээ найзыгаа болон таны хажууд өнгөрүүлэх цаг бүрийг алдаж магадгүй. Гэсэн ч би таныг эелдэг сайхан сэтгэлтэй гэж бодож явдаг, мөн би танд дурласан хүний биш үнэнч найзын хувиар итгэж явдаг шүү.”

Лэв Толстой (Leo Tolstoy) Софья Бернсд бичсэн захидал:

1862 оны 9дүгээр сарын 16нд. “Софья, би тэсэж чадахгүй нь ээ. Сүүлийн 3 долоо хоног өдөр болгон би энэ тухай бодож байна. Гэхдээ одоо бүгдийг хэлээд нөгөө л уйтгар гуниг, шаналал, айдас мөн сэтгэлээ эргэн мэдрэх байх. Шөнө болгон би яаж хэлж чадаваа хэмээн өөрийгөө зүхдэг юм шүү. Надад үнэнээ хэлээч, та миний эхнэр болох уу? 

Хэрвээ та чин сэтгэлээсээ “тиймээ” гэж хэлж чадахгүй бол эргэлзэлгүйгээр  надад зүгээр л “үгүй” гэж хэлээрэй. Бурхныг бодоод өөрөөсөө сайн асуугаарай аминчлан гуйя. Би таниас үгүй гэсэн хариулт сонсохоос айж байна гэхдээ би сэтгэлийн тэнхээтэй байх болноо. Таны хайртай нөхөр болохгүй байна гэдгээс өөр аймшигтай зүйл амьдралд минь байхгүй билээ.”

Вольфганг Амадей Моцарт (Wolfgang Amadeus Mozart) Констанцед бичсэн захидал:

“Хонгорхон бяцхан эхнэр минь, надад чамд өгөх хэдэн үүрэг байна:

1) Ухаан алдаж унаж болохгүй
2) Хаврын салхинаас болгоомжилж биеэ сайн бодоорой
3) Ганцаараа гадуур зугаалж болохгүй. Ер нь гадуур гарах ч шаардлага байхгүй.
4) Миний хайранд итгээрэй. Чамруу захидал бичих болгондоо урдаа чинийхээ зургийг тавьж байгаад бичдэг шүү!
5) Миний ч тэр, өөрийнхөө ч тэр нэр хүндийг сэвтээхээр зүйл битгий хийгээрэй. Намайг ийм зүйл гуйсанд огтхон ч уурлаж болохгүй шүү харин ч чи намайг улам ихээр хайрлах ёстой юм шүү.
6) Хамгийн сүүлд нь надруу дэлгэрэнгүй захидлууд бичиж байхыг гуйя.

Намайг явсны дараа Хофер чамайг минь эргэж ирсэн эсэхийг мэдэхийг би маш их хүсэж байна. Тэр надад амласан шигээ өдөр болгон ирж байна уу? Ажил чинь ямар байна? Чи минь яаж амьдарч байна? гээд энэ бүхэн надад үнэхээр сонирхолтой байна. Хариу бичээрэй.”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()