Харин удалгүй хосуудын харилцаа дуусахад бүсгүй Роналдад зориулж байна хэмээн өгзгөндөө силикон шахуулсан бөгөөд түүний хийлгэсэн мэс ажилбар нь сэдэрч, гуяны махыг нь идээд зогсохгүй, хэд хэдэн газар цоорсон байв. Үүнээс болж Андресса дахин мэс засал хийлгэсэн юм.
Тухайн үед түүний биеийн байдал нилээд хүндэрч, үхэл амьдралын заагт очсон билээ. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүдээр түүнийг бүр нэгэнт нас барсан хэмээн бичсэн байдаг.
Харин үхлийн ирмэгээс эргэж ирсэн бүсгүй тэс өөр болсон байна. Учир нь бүсгүйн зүрх хэдэн хором зогсож тэрээр бурхантай уулзсан хэмээн өөрөө тайлбарласан бөгөөд амьдрах гэдэг хичнээн эрхэм болохыг ойлгож авсан гэнэ. Андресса эргэж сэргэхдээ цоо шинэ хүн болж, хуучны алдаагаа засан Христийн шашинд итгэн, сүсэглэх болжээ.
Тэрээр “Би өмнө нь зүгээр л нэг хоосон бие байж. Надад ухаан бодол, сэтгэл зүрх гэж байгаагүй. Зүгээр л олны анхаарлыг өөртөө татах, зугаацах л сайхан санагддаг байв. Харин би одоо бол бурхны ачаар өөрчлөгдсөн. Хийж байсан тэнэг үйлдлээ ухамсарлаж, цаашдаа олон сайхан буяны ажил хиймээр байна” хэмээжээ.
Мөн тэрээр өөрийн амьдралын замналаар ном бичин гаргасан байна. Энэхүү номондоо баян залуустай явалддаг байсан, Роналдатай болздог байсан, гоо сайхны мэс ззасал, өвчин зовлон гээд л юуг ч нууж хаалгүй бүгдийг ил болгожээ. Андресса саяхан эмэгтэйчүүдийн хорих газарт очин өөрийн түүхийг бусадтай хуваалцан, итгэл найдвар бэлэглэн, номоо ч бас дурсгаад ирсэн байна.
Саяхан л хагас нүцгэн зургаараа олныг гайхшруулж, эрчүүдийг харцыг булааж байсан бүсгүй маань өдгөө бурхны номлол айлдан, бусдад сэтгэлийн хүч хайрлан явна.
Мөн тэрээр тун удахгүй Африк руу очиж, өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах санаатай байгаа гэнэ.