Гэрээ цэвэрлэх хялбар аргууд

Гэр цэвэрхэн байвал сэтгэл санаа ч сайхан, илүү таатай мэдрэмжийг төрүүлдэг шүү дээ. Гэвч бид ажлын ачаалал, өдрийн хуваарьт ажилдаа дарагдаад цэвэрлэгээг тэр бүр хийгээд байж чаддаггүй. Тэгвэл өөрт хялбар, гарын доорх энгийн материалын тусламжтайгаар гэрээ нэг цэмцийлгээд үзвэл ямар вэ? Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.

Гэрээ цэвэрлэх хялбар аргууд

1

Хэрвээ таны угаалгын өрөөний хөшиг шарлаж, гандаад яаж ч угаасан өнгө орохгүй байвал хөшигний бохир хэсгийг ус төрөгчийн хэт ислээр арчих, бодис шингээсэн усанд хэсэг байлгаад угаалгын машинаар эсвэл гараараа угаагаарай. Устөрөгчийн хэт исэл нь мөөгөнцөр, толбыг маш сайн арилгадаг байна.

2

Шүдний сойзонд маш олон нян бактерууд үржиж, бий болж байдаг. Тиймээс  бусадтай сойзоо солихгүй байхыг хатуу баримтлах, ариун цэвэрт нь гойд анхаарах хэрэгтэй. Юун түрүүнд сойзыг ариутгахдаа шилэн аяганд бага зэрэг цагаан цуу хийгээд, сойзоо хийж хонуулах хэрэгтэй. Ингэснээс сойзны тань нян бактерууд арилах болно.

3

Бие угаадаг порлонд нян бактер үржихэд бүхий л таатай орчин бүрдсэн байдаг. Тиймээс ч үүнийг 7 хоногт 1 удаа сайтар ариутгаж цэвэрлэх хэрэгтэй. Юун түрүүнд шилэн аяганд бага зэрэг цагаан цуу хийгээд дээр нь халуун ус хийнэ. Хүсвэл нэмэлт саван, шампунь ч хийж болох юм. Ингээд порлоноо хийж сайтар угаагаад, цэвэр усаар зайлж хатаана.

4

Шарлаж, гандсан ванныг цэвэрлэхэд мөн л ус төрөгчийн хэт исэл шаардлагатай. Үүний тулд бодис шингээсэн алчуураар баннын өнгөр, толбыг сайтар зүлгэж, дэвтээж өгнө. Ингээд хэсэг хугацааны дараа цэвэр усаар зайлахад өнгө нь гайхалтай сайхан сэргэсэн байх болно.

5

Цагаан цуу, давсны уусмал хоёрыг ижил хэмжээтэй хольж, өнгөө алдсан шал, плитаг зүлгэж угаавал өнгө нь гайхалтай сэргэдэг байна.

6

Нимбэгний хүчил, нунтаг гич, эрдэнэ шишийн цардуулын тусламжтай суултуурын өнгөр, шар толбыг арилгаарай. Дээрх зүйлүүдийг ижил хэмжээтэй хольж, суултуурын сойзоор зүлгэж цэвэрлэх хэрэгтэй.

7

Ханын плитаны завсрын мөөгөнцөр, бохирдлыг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг лааг ашиглан арилгах боломжтой. Тус лаагаар плита хоорондын зайг зурж, мөөгөнцөр, ус чийгнээс хамгаалах боломжтой юм.

8

Түүнчлэн шалны плита хоорондын завсар хир буртаг их хурж, арчихад төдийлөн сайн арилж өгдөггүй шүү дээ. Тэгвэл хуучирсан, хэрэглэдэггүй сойзондоо бага зэргийн сода түрхэж, плитаны бохирдлыг цэвэрлээд үзээрэй.

9

Шүршдэг саванд бага зэргийн алимны цуу, давсны уусмал хольж өнгөө алдаж гандсан плита руу шүршиж, шингээлт сайтай, зөөлөн алчуураар арчиж авна. Ийнхүү цэвэрлэх нь таны ажил, цагийг хэмнэх давуу талтай билээ.

10

Угаалгын машины нян бохирдлыг цэвэрлэхдээ, бодис хийдэг сав руу, эсвэл угаалгын машин дотроо лимоны хүчил хийж, халуун ус хийн,  ажиллуулаад үзээрэй.

11

Плетканы толбыг энгийн нэг баллуураар хялбархаан арилгаж болно.

12

Шарах шүүгээний өнгөрийг цэвэрлэхдээ бага зэргийн алимны цууг листэндээ жигд түрхээд, хаалгыг нь хааж хэсэг байлгана. Үүний дараа порлоноор удаан, даралттайгаар цэвэрлэнэ.

13

Матрасны хир буртгийг цэвэрлэхдээ ус төрөгчийн хэт ислээр арчиж цэвэрлээрэй.

14

Хэрвээ таны хивсэнцэр дээр кофе, шоколадны толбо болоод арилахгүй байгаа бол 1 цайны халбага глицеринийг 1 стакан халуун бүлээн усанд хольж, шүршдэг саванд хийн шүршээд порлоноор цэвэрлэж аваарай.

15

Буйдангийн хир буртагийг цэвэрлэхдээ бага зэргийн бензин, ацетон хоёрыг угаалгын нунтагтай хольж, буйдангийн гадаргууг хөнгөхөн дарж арчина.

16

Шинэхэн бэхний толбыг гашилсан сүү шингээсэн алчуураар арчиж аваарай.

17

Өнгөө алдсан хувцас эдлэлийн өнгийг сэргээхийн тулд угаалгын машиндаа бага зэргийг лимоны шүүсийг хийж, нунтаг бодисоо хийн угаагаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()