“Gucci” брэндийн нууц

Брэнд гэдэг бол он цаг хугацааны туршид үнэт чанараа үл гээх, чанар чансаагаа үеийн үед бататгасаар байдаг гайхалтай ойлголт билээ. Тиймээс энэ удаад бид та бүхэндээ дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн төлөөлөл болсон "Gucci"-ийн үүсэл хөгжил, онцлог шинж чанаруудыг танилцуулах гэж байна. Сүүлийн үед холливуудын одод гялалзсан хээтэй даашинзаар гангарах болсон. Тус загварын ордны шинэ, ерөнхий дизайнер Александро Мишел ажиллаж эхэлснээс хойш "Gucci" улам ч гайхалтай гоё болж байгааг дурьдах хэрэгтэй.  Ингээд 2016 оны хаврын коллекц багтаасан, сонирхолтой мэдээллийг та бүхэн сонирхон хүлээн авна уу.

“Gucci” брэндийн нууц

Үүсгэн байгуулагч Гуцио Гүччи

"Gucci" брэндийг анх Гуцио Гүччи (Guccio Gucci) 1921 онд үндэслэн байгуулжээ. Анх зочид буудлын хаалгач байсан залуу зочдын гар тээшийг ихэд сонирхон хардаг байж. Үүнээсээ улбаалан тансаг арьсан эдлэлийн брэнд Гүччиг байгуулах санаа төржээ. Гүччигийн дэлгүүрийг анх өөрийн төрсөн нутаг Италийн Флоренц хотод байгуулсан байна.

Үүсгэн байгуулагч Гуцио Гүччи

1953 онд анх Нью-Йорк хотод анхны брэндийн дэлгүүрээ нээсэн нь Итали улсын хамгийн анхны бүтээгдэхүүн борлуулах брэндийн дэлгүүр болсон түүхэн үйл явдал болжээ. Харин одоо 550 дэлгүүртэй, Итали улсын хувьд хамгийн их тансаг зэрэглэлийн, гар урлалын, арьсан эдлэл болон хувцас загварын бүтээгдэхүүн борлуулдаг групп компани болсон байна.

Одоогоор уг брэнд нь Дэлхийн топ 100 брэндийн жагсаалтанд 38 дугаарт ордог бөгөөд дэлхийн дээдсүүд, баячууд, тансаг бүтээгдэхүүнийг шүтэн бишрэгчдийн хамгийн том сонголт болжээ. 90 жилийн түүхийг харуулсан музейгээ Итали улсад байгуулсан бөгөөд хэрвээ та Итали улсад очвол заавал үзэх ёстой музей юм шүү гэдгийг сануулмаар байна.

"Gucci" брэндийн таних тэмдэгүүд

  • 1960 оноос эхэлж уг логог бүхий л бүтээгдэхүүн дээрээ ашиглах болсон.
  • Анх 1953 онд морины амгай хэлбэртэй чимэглэл оруулсан.
  • Хулсан иш бүхий цүнхний бариул
  • Ногоон улаан өнгө бүхий оруулга
  • Кофен бор өнгийн брэндийн лого бүхий хээ

"Gucci" брэндийн таних тэмдэгүүд

1966 онд Монакогийн гүнж Грэйс Келли (Grace Kelly)-ийн захиалгаар алдарт цэцгэн хэвлэмэл материалаар цүнх хийж өгсөн байна. Харин 2006 онд загвар зохиогч Фрида Жианини (Frida Giannini) дахин цүнх, гутал, жижиг арьсан бүтээгдэхүүнд оруулж өгснөөрөө шүүмжлэлчдийн зүгээс талархал хүлээжээ. Ингээд "Gucci"-ийн нэрийн хуудас болсон цүнхнүүдийг танилцуулъя

1 Jackie

Jackie Kennedy анхлан энэ цүнхийг үүрснээр түүний нэрээр нэрлэгдсэн аж. Сүүлд нь  'Jackie O'  хэмээх албан ёсны нэртэй болжээ. 

Jackie

2 Sukey

Энэ цүнх нь бусад цүнхнээсээ брэндийн лого болон О хэлбэрийн оосроороо ялгарна.

Sukey

3 Boston

"Gucci"-ийн хамгийн олонд танигдсан цүнхний нэг, классик бариултай бөгөөд орчин үед урт богино янз бүрийн оосортой гарах болсон байна. Мөн янз бүрийн материалаар болон хээ хуараар чимэглэн гаргах болжээ. 

Boston

4 Bamboo Top Handle

1947 онд анх танилцуулагдсан хулсан бариултай уг цүнх нь 2000 оноос хойш дахин шинэчлэгдэж, илүү орчин үеийн загвартай болжээ. Уг хулсан бариулыг одоо хүртэл хуучны арга барилаараа Гүччигийн эх нутаг Флоренцод хийдэг бөгөөд нэг бариулыг хийхэд 13 цаг зарцуулдаг гэсэн баримт бий.

Bamboo Top Handle

5 Pelham

Уг цүнхийг морины амгайн чимэглэлтэй, арьсан тоноглолтой бүтээсэн. 

Pelham

6 Hysteria

Уг цүнх нь арьсан материалтай бөгөөд дайны дараа бас нэг Гүччигийн лого болох  "Gucci Crest logo"-оор чимэглэгдсэн байдгаараа онцлог.

Hysteria

7 Soho

Уг цүнх нь бөөрөн дээрээ GG логоор томоор дүрслэгдсэнээрээ бусад цүнхнээсээ ялгардаг.  "Soho Hobo" гэдэг хочоор нь олон нийт мэднэ.

Soho

8 1973

2010 онд танилцуулсан "1973" цуглуулга нь алтан үсгээр логог илэрхийлсэн байдаг.  

1973

9 Emily Chain

Бариулыг алтан гинжээр хийсэн байдаг бөгөөд цүнхний төв хэсэгт морины амгайн чимэглэлээрээ мөн чимж өгсөн. 

Emily Chain

10 Swing

Арьсан материалтай, хоёр талдаа далавчтай мэт дизайнтай, "Гүччи, Францад үйлдвэрлэв" гэсэн бичгийг голдоо алтан өнгөөр бичсэн байдаг.

Swing

11 Stirrup

1975 оноос хойш олон танигдсан. Биенд сууж өгдөг хэлбэртэйгээрээ бусдаасаа илүү онцлог болсон.

Stirrup

12 Marrakech

Арьсан цацагтай, түүний дээр байрлах жижигхэн логотойгоороо онцлог. Мөрөнд үүрдэг жижигхэн цүнх юм.

Marrakech

13 Bucket Bag

Сонгодог маягаар хаагддаг энэ цүнх нь урт оосортой байдаг.

Bucket Bag

14 Nice

Уг коллекц нь дотроо тасалгаатай, нарийхан эмжээр болон бариултай.

Nice

Шинэ захиралтай болсноороо Гүччигийн цүнхэнд ургамал, шувууд, шавж гэх мэт олон сонин дүрслэл нэмэгдэж, загварлаг бүсгүйчүүдийн шуналыг хөдөлгөх болжээ..

3Gucci" орчин үед

2015 оны Нэгдүгээр сард загвар зохион бүтээх захирлаар Александро Мишел томилогдсон байна.

3Gucci" орчин үед

Холливуудын оддын сонголт болоод байгаа цацаг вантикыг саатай хэвлэмэл  хийсэн нь хамгийн сонирхолтой болж чадсан.

2016 оны Хаврын загварын коллекц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()