Бидний амьдралыг эрс өөрчлөх компаниуд

Жилээс жил гэлтгүй өдрөөс өдөрт бидний амьдрал хувьсан өөрчлөгдөж байгаа. Илүү дэвшилтэт технологи ашиглах болж, бүхий л зүйлс автомат болон хувирч, бидний хэрэглээ, үйл хөдлөл зэргийг хөнгөвчилж өгсөн билээ. Гэхдээ шинэчлэл, хувьсгал гэдэг хязгааргүй, дуусашгүй учраас өдөр ирэх тусам шинэ нээлт бий болж дэлхийг өөрчилсөөр л байна. Харин цаашдаа ойрын ирээдүйд дэлхийг ямар компаниуд өөрчлөх талаар танд дуулгая.

Бидний амьдралыг эрс өөрчлөх компаниуд

12 "Facebook"

Фэйсбүүк бол өнөө цагт хамгийн олон буюу 1.5 тэрбум хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ гэгддэг билээ. Цаашдаа энэ эрчээ алдахгүй явсаар байх бөгөөд шинэ шинэ зүйлсийн анхдагч болж, технологиор дамжуулан бидний амьдралыг хөнгөвчлөх гэнэ. 

"Facebook"

11 "Cisco Systems"

Өдгөө ойрхи дорнодод хэцүү цаг үе тулгараад буй билээ. Өдөр бүр сая сая хүмүүс терроризмын халдлагад өртөж, засгийн эрхийг булаалдаж байгаа учраас тайван амьдрах нь зүүд зэрэглээ л гэсэн үг. Харин "Циско" систем нь хүнд хэцүү байгаа газруудад аврах ажиллагаа явуулахыг чармайж байгаа бөгөөд томоохон компаниуд ч үүнд нь нэгдэж байна. Циско нь ойрхи дорнодын улсуудыг сүлжээний дэд бүтцээр хангаж байгаа боловч 4 жилийн дотор мэдээлэл технологийн салбарын өсөлт , дэвшил 60 гаруй хувьтай байхаар байна. 

"Cisco Systems"

10 "MasterCard"

Өнөөдөр зээлийн болон хэрэглээний карт ашигладаггүй хүн гэж бараг үгүй болсон. Бүхий л зүйлс шинэчлэгдэхийн хэрээр бэлэн мөнгөний хэрэглээ багасч картаар бүх зүйлсийг зохицуулах болжээ. Харин цаашдаа картын систем дэлхий нийтийг хамарч, өөрийн гэсэн "эзэнт гүрэн"-ийг байгуулах нь ээ.

"MasterCard"

9 "Enel"

Өнөөгийн нийгмийн толгойны өвчин болсон дэлхийн дулаарал, хорт хийн ялгарал, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг нь цаашдаа улам л ноцтой болох нь тодорхой тул бидэнд туслах гол зэвсэг нь мэдээж сэргээгдэх эрчим хүч байх билээ. Тиймдээ ч  дэлхийд толгой цохидог Италийн алдарт цахилгаан, хий болон эрчим хүч үйлдвэрлэгч компани болох “Enel” нь дэлхийг өөрчлөх компаниудын жагсаалтанд багтсан байна.

"Enel"

8 "Toyota"

Японы алдарт “Toyota” компани нь байгальд ээлтэй буюу цахилгаан моторт утаа бага ялгаруулдаг машин үйлдвэрлэж тээврийн хэрэгслийн ертөнцөд хувьсал хийсэн билээ. Харин одоо тэд бүр ямар ч утаа гардаггүй “Toyota Mirai” гэх машин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа тухайгаа өнгөрөгч 9-р сард мэдээллэсэн байна. Мэдээж энэ нь байгаль дэлхийгээ хайрладаг хүн бүрийн унаа байх нь тодорхой. 

"Toyota"

7 "Novo Nordisk"

Энэ нь Дани улсын эмийн үйлдвэр юм. Дэлхийн эмийн хэрэглээг тэр чигээр хангадаг гэж болно. АНУ болон БНХАУ улсдаа эм үйлдвэрлэн, иргэдээ хангадаг байна. Гэхдээ цаашдаа Дани улсын тус үйлдвэр нь улам өргөжин, чанаржиж Америк, Хятад зэрэг том гүрнүүдийг хамруулан бүх улсад эм ханган нийлүүлэх аястай байгаа аж.

"Novo Nordisk"

6 "Kickstarter"

“Kickstarter” нь дэлхийн хамгийн алдартай, залуу бизнес эрхлэгчид болон шинийг санаачлагч бүтээлч хүмүүсийг дэмжигч сайт юм. Одоогийн байдлаар үүнд маш олон орны залуус хамрагдаж, өөртөө болон ирээдүйдээ асар их хөрөнгө оруулалт хийдэг аж. 2015 онд гэхэд л “Kickstarter”  нь 100,000 төсөл хэрэгжүүлэн, 10 сая хүнд тусалсан байдаг. Энэхүү сайт нь цаашдаа эрчээ улам авах төлөвтэй байна.

"Kickstarter"

5 "Starbucks"

Олон жилийн турш өвөрмөц амттай кофе, амттан зэргээрээ хүн бүрийг өөртөө татан, өглөөний цай нь болсоор ирсэн “Starbucks” компани нь дэлхий даяар 20,000 гаруй нэрийн дэлгүүр, кафетай аж. Тэдний энэ байлдан дагуулалт 2020 он хүртэл зогсолтгүй үргэлжлэхээр байна.

"Starbucks"

4 "Walmart"

"Walmart" бол дэлхийн томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэгээр яах аргагүй нэрлэгддэг. Үйлчлүүлэгчиддээ хямд, чанартай бараа бүтээгдэхүүнийг цэвэр цэмцгэр орчинд санал болгодог гэдгээр нь олон хүн мэдэх бизээ. Үүнээс гадна бусад компаниудтай хамтран бараа үйлдвэрлэн, нийлүүлэх болжээ. Саяхан тэд “Purex PowerShot” гэх угаалгын нунтгийг нэгэн компанитай хамтран гаргаж авсан бөгөөд энэ нь бусад угаалгын нунтагаа бодвол ус бага ашигладаг, цайруулах үйлчилгээ өндөртэй гэдгээрээ давуу талтай аж. Мөн тэд байгальд ээлтэй байж болох бүхий л арга технологийг ашиглаж байгаа гэнэ. Цаашдаа ч мөн дэлхийд давалгаа болж чадахуйц дэвшил гаргаж чадна гэдэгт зөвхөн Америкчууд ч биш, дэлхий нийтээрээ итгэж байгаа юм.

"Walmart"

3 "GSK"

Жил бүр 200 сая хүн үхлийн өвчин туссаны улмаас амиа алдаж байна. Тэгвэл “GSK” эм зүйн компани нь 30 жилийн турш үхэлд хүргэх өвчний эсрэг тарилгыг хөгжүүлэх, дээд түвшинд хүргэхээр хичээж байгаа билээ. Жишээлбэл 2015 онд жил бүр хагас сая хүний амийг авч оддог “чичрэг өвчин”-өөс урьдчилан сэргийлэх тарилга нь үр дүнгээ өгч гарч болох эрсдлийг 40%-иар бууруулсан гэх сайхан мэдээ байна.

"GSK"

2 "Vodafone" болон "Safaricom"

1997 оноос хойш Кени улсад үйл ажиллагаа явуулж ирсэн Safaricom болон харилцаа холбооны компани болох Vodafone нар нь хамтран 2007 онд улсдаа банкны дансгүй иргэдэд гар утсаа ашиглан мөнгө гуйвуулах, төлбөр төлөх, орлого авах зэрэг боломжийг нээн өгсөн юм. Үүнийг нь “M-Pesa” хэмээн нэрлэдэг бөгөөд цаашдаа улсдаа төдийгүй дэлхий дахинд эрчээ авч эхлэх хандлагатай байна.

"Vodafone" болон "Safaricom"

1 "Google"

Мэдээж тус компани нь дэлхий ертөнцийг нэгэн хэвийн байдлаас гарган илүү дэвшилтэт давхаргад авчирсан билээ. Гэхдээ энэ бүгд ингээд дуусахгүй бөгөөд цаашдаа ч хийж бүтээхээр төлөвлөсөн зүйл их байгаа аж. Мэдээж "Google"-ийн үйл ажиллагаа ганцхан минут л доголдоход дэлхий даяар асар олон хүний ажил давхар цалгардаж, яг л гэрэл цахилгаангүй мэт болдог гэдгийг та ч мэдэж байгаа байх. 

"Google"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()