1
Үзэл бодлоо бусадтай хуваалцдаг
Юу бодож буйгаа бусадтай хуваалцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэдэг нь, хэн бүрт байдаггүй эрхэм чанаруудын нэг юм. Хэн бүхэн хичээх л юм бол өөрийн үзэл бодлоо эсрэг талын хүндээ ойлгуулж, асуудлыг хялбархаан шийдэх боломжтой. Тиймдээ ч та юун түрүүнд өөрийн үзэл бодлыг хэн нэгэнд зөв, тодорхой илэрхийлж сурахад суралцаарай. Та бүхний мэдэхээр Билл Гейтс, Марк Цукеберг нар ажилчидтайгаа үргэлж ярилцаж, ойлголцож байдаг тул өнөөгийн энэ их амжилтанд хүрсэн гэдэг.
2
Алдаанаасаа суралцдаг
Мэдээж энэ хорвоод алдаа гаргадаггүй хүн гэж, хаа ч үгүй билээ. Чухам алдаанаасаа суралцдаггүй хүн гэж л байдаг. Харин удирдагч, манлайлагч хүмүүс өөрийн алдаанаас суралцаж, тэрхүү алдаандаа дахин бүдрэхгүйн төлөө анхаарч ажилладаг.
3
Цаг сайн баримталдаг
Хичнээн мундаг, шилдэг удирдагч байлаа гээд яах юм бэ? Бусдын алтан цагаас хулгайлж, эсрэг хүнээ хүндлэхгүй байх юм бол түүнийг мундаг удирдагч хэмээн нэрлэхгүй л болов уу. Тиймээс юун түрүүнд цаг бариад л сурчих. Харин дараа нь юу хийх, яах талаар бодох хэрэгтэй.
4
Бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу хийдэг
Та тэмдэглэл хөтөлж, хийх ажлынхаа талаар төлөвлөгөөг гаргадаг уу? Ажил амьдрал нь амжилттай яваа удирдагч хүмүүс үргэлж дараа өдрийнхөө ажлыг төлөвлөж, бүхнийг нарийн төлөвлөгөөний дагуу хийдэг. Тиймээс ч та үдэш орондоо орохынхоо урьдаар маргааш юу хийх талаараа эргэцүүлж байгаарай.
5
Мэдсэн зүйлээ бусдад түгээдэг
Таны сурсан мэдсэн зүйлийг хэн нэгэн хулгайлаад явчихгүй шүү дээ. Тиймээс та өөрийн сурсан мэдсэн зүйлийн бусадтай хуваалцахаас битгий цааргалаарай. Удирдагч, агуу хүмүүс үргэлж өөрийн мэдлэгийг хэн нэгэнтэй хуваалцаж байдаг.
6
Шийдвэр гаргахдаа нухацтай ханддаг
Хөнгөн хийсвэр, сэтгэлийн хөдлөлөөр ямар нэгэн шийдвэр гаргах гэж байна уу? Тэгвэл тэгэхгүй байх нь танд, болоод өрөөл бусдад хэрэгтэй. Хэт их хөөрч баяссан, эс бөгөөс гуниж гутарсан үедээ шийдвэр гаргахгүй байх, түүнчлэн хэлсэн амлалтаа биелүүлэхгүй байх нь үнэхээр онцгүй чанар шүү .
7
Тэд бусдыг үнэлж чаддаг
Үргэлж л тэрийг хий, энийг хий, энэ чинь болохгүй байна, ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандахгүй байна гэхчилэн үргэлж захирч, захиргаадсан өнгө аястай ажилчидтайгаа ханддаг бол та үнэхээр онцгүй зантай хүн юм. Хэрвээ таныг цаашид тийм хандлагаар бусадтай хандах юм бол, хэн ч тантай сэтгэлээсээ хандаж, ажилдаа дурлахгүй шүү дээ. Тиймээс харин ч тэднийг урамшуул. Үр дүн нь гайхалтай байх болно.
8
Хамтрагчидаа ойлгож, дэмжиж ажилладаг
Танд итгээд хамтарч ажиллаж байгаа хүмүүсээ алдаа дутагдлыг нь ойлгож уучилан, тэдэнд урам зориг өгч, цаашид сайжирч их зүйлийг хийж бүтээхэд нь тусалж дэмжиж чаддаг хүнийг жинхэнэ удирдагч хүн гэнэ. Тиймээс ч та хэн бүрийг өөлж гоочлоод байлгүй, тэдэнд итгээд нэг үзээрэй.
9
Ажилчидаа сайшааж мэддэг
Мэдээж алдаа бүрийн цаана сургамж биднийг хүлээж байдаг. Нэгэнтээ алдаад ойлгосон хойно, дахин тэрхүү алдаандаа бүдрэхгүй хичээнгүй ажиллаж байгаа нэгнээ яагаад сайшааж, урмын үгээр дэмжиж болохгүй гэж?
10
Хүн бүхэнтэй эелдэг харьцдаг
Баян, хоосон хэн бүхэн эцсийн мөчид нэг замаар л явдаг. Тиймээс хэн нэгнийг ядуу буурай, царай зүс муутай гээд гоочилж, тэднийг ялгаварлаж болохгүй юм. Харин ч тэдэнд урам өг. Эелдэг харьц. Өнөөдөр тэд ядуу байж болно. Маргааш тэд хэн ч болж магад шүү дээ. Сайхан сэтгэлийн хариу хэзээ нэгэн цагт ирэх учиртай.
11
Үргэлж ухаалаг асуулт асуудаг
Манлайлагч, жинхэнэ агуу хүмүүс үргэлж зөв цаг мөчид ухаалаг асуулт асуудаг. Уйлж байгаа бүсгүйгээс, чи уйлаад байгаа юм уу гэх мэт мэдээжийн тэнэг асуултын оронд учир шалтгааныг нь асууж, хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө тусламж үзүүлэх нь, агуу хүний чанар юм.
12
Хэн бүрийг хүндэтгэдэг
Хөгшин залуу, ядуу буурай, баян чинээлэг хэн бүртэй хүндэтгэлтэй харьцах нь жинхэнэ манлайлагч хүний чанар юм. Амнаас нь алт уначих гээд байгаа аятай, дугарч ядан, эгдүйцэн харах нь таныг үнэхээр онцгүй харагдуулах болно.
13
Бүхнийг хараандаа байлгадаг
Удирдагч, манлайлагч хүмүүс үргэлж бүхнийг хараан доороо, удирдлагандаа байлгадаг. Эрсдлийг тооцоолж, эерэг бүхнийг өөртөө цогцлоож байдаг гэхэд болно. Төгс хүн гэж үгүй ч, чухамдаа тэрхүү тодорхойлолт руу ойр дөхсөн хүн гэж байдаг билээ.
14
Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг
Алдсан алдаанаасаа суралцах бус, өөрийн алдааг хүлээн зөвшөөрч чадахгүй, буулт хийж, уучлалт хүсэж чадахгүй хүнээс "хүндлэл" хүлээх гэсний хэрэггүй. Өөрийн алдааг хүлээн зөвшөөрдөггүй байж, бусдын алдааг хэтрүүлэн шүүмжлэх нь ухаангүй үйлдэл юм. Тиймээс ч агуу удирдагч хүмүүс өөрийн бурууг хүлээж чаддаг.
15
Хошин шогийн мэдрэмжтэй
Үргэлж төв царайлж, бүхнийг уйтгартай болгодог бол нэг талын үнэхээр тэнэг шүү дээ. Харин түүнийхээ оронд хөгжилтэй байж, асуудал бүрийг эерэгээр хүлээн авч, хамт олонтойгоо ярилцаж шийдвэрлэх нь хамгаас чухал юм.
16
Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг
Мэдээж танд олгогдсон хором бүрийг буцаах боломжгүй, нөхөшгүй зүйл юм. Таны дэмий өнгрөөсөн хором бүрт, агуу удирдагчид, бизнесмэнүүд хөгжлийн шинэ гарцыг олж, амжилтанд хүрч байдаг. Тэгээд бодохоор үнэхээр харамсалтай биш гэж үү?
17
Ёс зүйтэй
Баян, мөнгөтэй эрх мэдэлтэй байлаа гээд ёс зүйгүй байх юм бол хэн ч таныг хүндэтгэж, дагахгүй. Тиймээс ямарваа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, ёс зүйтэй байх хэрэгтэй юм.
18
Баяр, жаргалаа хуваалцаж чаддаг
Хүний амьдралд эрээн бараан, баяр жаргал ээлжилж байдаг. Түүний адилаар муухан өдрийн дараа ч шинэ өдөр эхэлж, нар гардаг шүү дээ. Тэр бүхэнд хамтрагчидтайгаа, хайртай дотны хүмүүстэйгээ тэрхүү баяр жаргалаа хуваалцаж байх нь, эрхэм дээд чанаруудын нэг юм.
19
Үргэлж тэмцэж байдаг
Тэд хэзээ ч бууж өгөхийг мэддэггүй. Бууж өгөх гэж юу юм бэ? Зүгээр ч сул дорой хүмүүсийн өөрийгөө тайвшруулсан хэрэг шүү дээ. Тиймээс яг одоо мөрөөдлийнхөө төлөө тэмц, гүй, бүр болохгүй бол тэр зүг рүүгээ хараад хэвт...
20
Хүн чанар сайтай
Хүн чанар гээчийг хүн хэдэн тэрбум хөрөнгөтэй байлаа гээд хэзээч худалдаж авч чадахгүй. Учир нь энэ зан чанар биднийг төрөхөөс л суугдсан байдаг юм. Нэг талын хүмүүжил ч гэж ойлгож болно. Тиймээс хэн бүхэнд хүнлэг сайхан сэтгэлээр хандаж байхыг хичээх хэрэгтэй.