Хүнд даацын машиныг 32 км зөөх хэмжээний энергийг бидний зүрх ялгаруулдаг байна.
Ингээд бодоход хүн амьдралынхаа туршид сар руу явах, сарнаас буцаж ирэх хэмжээний энергийг зүрхний тусламжтай авдаг аж.
Бидний биеийн 75 триллион эд эсд зүрх цус дамжуулдаг.
Цусан хангамж шаардахгүй цорын ганц эрхтэн бол нүдний эвэр бүрхэвч.
Бүхэл амьдралын турш бидний биеэр урсаж буй цусны хэмжээг тодорхойлбол 1,5 сая баррель, ойлгомжтойгоор хэлбэл 200 галт тэрэг болох юм байна.
Жирэмсний 4 дэх долоо хоногоос эхлэн хүүхдийн зүрхний эс ажиллаж эхэлдэг гэнэ.
Цэнхэр халим хамгийн том зүрхтэй юм байна. Түүний зүрхний жин нь 680 кг.
Судалгааны дүнд мэдлэгийн хүрээ ихтэй хүн зүрхний өвчин бага тусдаг болох нь батлагджээ.
Гэхдээ л зүрхний шигдээс өвчин хүн төрөлхтөний томоохон асуудал байсаар байгаа.
Энэ өвчний шинж тэмдэг 3000 жилийн өмнө ч гарч байсан аж.
Ихэнхидээ Шинэ Жил болон Зул сарын баярын үеэр зүрхний өвчний шинж тэмдэг илэрдэг.
Даваа гаригийн өглөө ихэвчлэн зүрхний өвчин хөдөлдөг.
Хүчилтөрөгчийг дуусан дуустал зүрх хүний биенээс гадуур цохилж чадна.
1929 онд Германы мэс заслын эмч Вернер Форсман гарынхаа судсаар катерер оруулж өөрийнхөө зүрхийг судалсан байна. Энэ бол хамгийн анхны катетер юм.
1967 оны 12 сарын 3-нд Өмнөд Африкийн доктор Кристиан Барнард нь Луис Вашанскийд зүрх шилжүүлэн суулгасан байна. Хэдийгээр өвчтөн 18 хоног амьдарсан ч, хамгийн анхны амжилттай зүрх шилжүүлэн суулгах мэс засал болжээ.