1
Ровэн Эткинсон болон Луиса Форд
“Mr.Bean”-ий дүрээрээ бидний сэтгэл зүрхэнд хоногшсон Английн алдарт инээдмийн жүжигчин Ровэн Эткинсон (Rowan Atkinson) жүжигчин Луиса Форд (Louise Ford)-той болзоод нилээдгүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Хосууд маань хоорондоо 28 насны зөрүүтэй ч, тэр бүгдийг үл тоон аз жаргалтай байгаа гэнэ. Тэд анх 2014 онд хамт ихэд дотно явж байгаагаар папарациудын дуранд өртсөн байна. Тухайн үед Эткинсон, Сунэтра Састи (Sunetra Sastry) гэх гоо сайханч эхнэртэй байсан ч, харамсалтай нь удалгүй салсан юм. Тэд 2 хүүхэдтэй ажээ.
2
Адам Левин болон Бихати Принслү
“Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин (Adam Levine) "Викториас Секрэт"-ийн загвар өмсөгч Бехати Принслү (Behati Prinsloo)-тэй болзож байгаад салсан билээ. Үүний дараа дуучин эр өөр загвар өмсөгч бүсгүйтэй хэсэг хугацаанд болзож байсан ч эргээд Бехатитэй уулзах болсон юм. Тэд хоорондоо 10 насны зөрүүтэй хэдий ч цөөнгүй хугацаанд хамтран амьдарч, удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа билээ.
3
Рони Вүүд болон Сэйли Хампрэй
Рок хөгжмийн томоохон төлөөллүүдийн нэг болох Рони Вүүд (Ronnie Wood) нь Сэйли Хампрэй (Sally Humphrey) гэх үзэсгэлэнт залуухан бүсгүйтэй гэрлэсэн байна. Түүний эхнэр нь өөрөөс нь 31 насаар дүү ч гэлээ энэ нь тэдний агуу хайрыг зогсоож чадаагүй юм. Тэд 2012 онд сүй тавин, 2015 оны 12-р сард хуримаа хийсэн билээ. Хосууд маань удахгүй 2 ихэр хүүхдийн эцэг эх болох гэж байгаа аж.
4
Бэннэт Миллэр болон Эшли Олсэн
Найруулагч Бэннэт Миллэр (Bennett Miller) болон загвар зохион бүтээгч Эшли Олсэн (Ashley Olsen) нар хоорондоо 19 насны зөрүүтэй. Тэд хоёул бизнесийн салбарт хүч үзэж, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Эшли Олсэний ихэр эгч болох Мэри Кэйт (Mary Kate) ч мөн адил өөрөөсөө олон ах хүнтэй гэрлэсэн байдаг.
5
Рупэрт Мурдок болон Жерри Хол
Хэвлэл мэдээллийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг Руперт Мурдок (Rupert Murdoch) 2015 онд бизнестээ амжилт гаргасан төдийгүй энэ насны хайраа олсон юм. Тэрээр өөрөөсөө 25 насаар дүү жүжигчин Жерри Хол (Jerry Hall)-той 10-р сард танилцжээ. Хосууд хэдхэн сарын дараа буюу 2016 оны 1-р сард “Golden Globes” ёслолын ажиллагаан дээр хамтдаа ихэд дотно явж харагдсан. “Times” сэтгүүлд тэднийг сүй тавьсан хэмээн мэдээллэсэн ч одоогоор энэ нь баттай бус байгаа юм.
6
Сэм Тэйлор Вүүд болон Арон Жонсон
Найруулагч Сэм Тэйлор Вүүд (Sam Taylor-Wood) “Nowhere Boy” киноны хамтрагч, жүжигчин Арон Жонсон (Aaron Johnson)-той болзох болсноо зарлан, олон хүний гайхшралыг төрүүлж байсан билээ. Учир нь найруулагч бүсгүй нөхрөөсөө 24 насаар эгч юм. Нас бол тоо гэдгийн жишээг үзүүлэн тэд 2012 онд гэрлэсэн бөгөөд өдгөө хоёр ч хүүхдийн эцэг эх болоод буй билээ.
7
Жэйсон Стэйхайм болон Рөүзи Хантигтон Вайтли
Халуухан Англи хосууд маань 20 насны зөрүүтэй билээ. Хамгийн сүүлд “Fast & Furious 7” кинонд тоглосон нэрт жүжигчин Жэйсон Стэйхам (Jason Statham) 2010 оноос эхлэн "Викториас Секрет"-ийн сахиусан тэнгэр, жүжигчин Рөүзи Хантингтон Вайтли (Rosie Huntington-Whiteley)-тэй болзсон юм. Хосууд хэдийгээр сүй тавьсан ч, хуримын зар дуулгаагүй л байна.
8
Дибора Ли-Фурнэс болон Хью-Жэйкмэн
Австралийн алдарт найруулагч, жүжигчин Дибора Ли-Фурнэс (Deborra Lee-Furness) өөрөөсөө 13 насаар дүү жүжигчин залуу Хью Жэйкмэн (Hugh Jackman)-тэй болзож эхэлсэн байна. Тухайн үед Холливуудын халуухан залуусын нэг гэгдэж байсан Хью Жэйкмэнийг ийм сонголт хийсэнд буруутгах хүн олон байсан ч энэ бүхнийг няцаан, тэд 18 дахь жилдээ хамт амьдарч байгаа юм. Үүгээр ч зогссонгүй тэд 2 хүүхэд үрчлэн, аз жаргалтай өнөр өтгөн гэр бүлийн цогцлоож чаджээ.
9
Харрисон Форд болон Калиста Флокхард
Жүжигчин, продюсер Харисон Форд (Harrison Ford), жүжигчин бүсгүй Калиста Флокхард (Calista Flockhart)-тай 2010 онд гэрлэсэн юм. Тэдний 22 насны зөрүүтэй бөгөөд Калиста нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Анхандаа тэр надаас хэтэрхий хөгшин санагдаж байсан учир би түүнээс дөлж явдаг байсан. Гэвч хайр гэдэг санаснаар болдоггүй юм байна лээ. Нэг л мэдэхэд би түүндээ ухаангүй дурлачихсан байсан” хэмээжээ.
10
Дагг Хачинсон болон Кортни Стоден
Жүжигчин Даф Хачинсон (Doug Hutchinson) 51 насандаа, жүжигчин Кортни Стоден (Courtney Stodden)-тэй гэрлэсэн байна. Тухайн үед жүжигчин бүсгүй ердөө 16-хан настай байсан мөртлөө Дагг Хачинсоны 3 дахь эхнэр болохоос татгалзаагүй юм. Энэ нь хүмүүсийн дургүйг ихээхэн хүргэж, жүжигчин эрийг насанд хүрээгүй охины толгой эргүүлсэн, шалиг завхай хэмээн чичлүүлэхэд хүргэж байв. Харин өдгөө тэдний хайр улам батжиж, 5 дахь жилдээ хамтран амьдарч байна. Тэд анх интернэтээр танилцсан бөгөөд 6 сар харилцсаны эцэст уулзаж байсан гэнэ. Кортниг пластик мэс заслын "хатан хаан" гэдгээр нь илүүтэй таних хүмүүс ч бас бий.