АНУ-ын Виржинийн их сургуулийн оюутан, 21 настай Отто Вармбир (Otto Warmbier) Хойд Солонгос улсад жуулчлах хугацаандаа Пхеньян хотын Янгакто олон улсын зочид буудалд байрлаж байжээ. Тэрээр ийнхүү байрлаж байх хугацаандаа зочид буудлын хананд өлгөөтэй байсан суртал ухуулга бүхий уриа лоозонтой самбарыг буулгасан, хулгайлах гэж оролдсон хэмээх итгэмээргүй шалтгаанаас болж хүнд дэглэмтэй хорих ангид 15 жил хоригдох ял авчээ.
Отто Вармбирийн хувьд тэрээр АНУ-ын Охайо мужын Цинциннати хотод амьдардаг аж. Хэрвээ тэрээр ийнхүү 15 жилийн ял эдэлнэ гэвэл 36 насандаа эх орондоо буцах эрхтэй болох юм. Хойд Солонгосын хорих газрыг бид бүхэн маш хүнд дэглэмтэй, аймшигтай газар гэдгээр нь мэднэ. Тэдгээр шоронгуудад орсон бүсгүйчүүд үргэлж хүчинд автаж, харин эрчүүд нь эрэмдэг болоод гардаг ажээ.
Энэхүү шийдвэрийг АНУ-ын засгийн газраас, хүн хөнөөж, хүнд гэмт хэрэг үйлдээгүй атал дэндүү байж боломгүй хүнд шийтгэл байна хэмээжээ. Харин Хойд Солонгосын зүйгээс тэдний хэлсэнд тодорхой хариу үзүүлэхгүй байгаа бөгөөд хэргийг өөрсдийн улсын хууль дүрмийн хүрээнд шийднэ гэсэн байна. Ямартай ч эл хэргээс үүдэн хоёр орны харилцаанд ан цав үүсч, хоорондын харилцаа улам муудах аюултай талаар олон улсын хэвлэл мэдээллүүд онцолж байна.
Ийнхүү хоригдвоос тэрээр өдөрт 14-16 цагийн турш албадан хүнд хөдөлмөр эрхэлж, өвчин тусан улмаар амиа алдах аюул өндөртэй. Түүнчлэн ажиллаж байх хугацаандаа бэртэж гэмтвээс тус шорон хариуцдаггүй бөгөөд ёстой л нэг “хохино” гээд чимээгүй өнгөрүүлдэг аж. Шархтай өлсгөлөн цэргүүд аргагүйн эрхэнд үхсэн харх амьтдыг идэж өдөр хоногийг өнгөрөөдөг байна. Шоронгийн хоол нь төдийлөн хүрэлцээтэй бус бөгөөд хэрвээ ямар нэгэн шалтгаанаас үүдэн ажлаа дутуу хийвэл тухайн өдөртөө хоол өгдөггүй гэнэ. Уг хэргийн хэвлэлийн бага хурлын үеэр Отто Вармбир, "Миний амьдралдаа хийсэн гэнэн томоогүй, хамгийн тэнэг үйлдэл байлаа" хэмээн хэлсэн байна.
Хойд Солонгосын зүгээс оюутан залуугийн үйлдлийг Америкийн Засгийн газрын дэмжлэг, заалтаар хэрэгжүүлсэн, дайсагнасан үйлдэл хэмээн үзэж байгаа гэнэ. Отто Вармбирийн хувьд тэрээр өөрийн үйлдлийг улс төрийн ямар ч санаагүй зүгээр л болчимгүй зангаасаа болж хийсэн буюу бусдын нөлөө байхгүй болохоо хүлээн зөвшөөрчээ. Байж боломгүй, тэнэг шалтгаанаас болж 15 жилийг хүнд дэглэмтэй шоронд өнгөрөөнө гэдэг зөвхөн хувь хүнд төдийгүй, хоёр улсын харилцаанд ч маш том сэв суулгасан хэрэг болж байна. Түүний эл явдал маш олон жуулчдад сануулга, сургамж болсон нь лавтай.
Хойд Солонгосын шоронгийн амьдарлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.