Хойд Солонгосын шоронгийн амьдрал

Нууцлаг, дарангуйллын шинжтэй аймшигтай орон хэмээгддэг Хойд Солонгос улсад очиж амьдрахыг хүсдэг хүмүүс тэр бүр байхгүй. Хэрвээ та Хойд Солонгос улсаар аялвал мэдээж үзэсгэлэнтэй байгаль, цэвэр цэмцгэр хот гэх мэтчилэн үзэх харах юм бишгүй л дээ. Харин та заавал хэн нэгний хяналт дор явах ба хэрэв ямар нэгэн хориотой газар руу орох, зүй бус үйлдэл гаргавал шийтгэл хүлээдэг байна. Хэрвээ аз таарвал таныг улсаасаа хөөн нутаг руу тань буцаана, үгүй бол албадан ажил хийлгэх буюу шоронд хорьдог байна. Харин тус улсын бусдаас нууж, далдалдаг шоронгийн торны цааана юу болж байдаг бол?

Хойд Солонгосын шоронгийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шоронгийн нөхцөл байдал мэдээж маш хүнд байдаг. Харуулууд нь хоригдлуудыг хэрхэн тамлах талаар тусгай хичээл, сургалтанд хамрагдсан байдаг төдийгүй тэднийг ил болон далд хэлбэрээр цаазаар авах нь элбэг гэнэ. Гэвч тус улсын шоронд цаазлуулахаас илүүтэй өлсөж, цангаж, хүнд ажил хийснээс сульдаж, өвчин зовлон тусан нас барах хоригдлуудын тоо их байдаг байна.  

Хорих газруудыг дотор нь 2 хуваана. Нэг хэсэг нь улс төрийн ялтангуудын шорон, нөгөө нь гэмт хэрэгтнүүдэд  дахин боловсрол олгож, хүмүүжүүлэх газрууд юм. Улс төрийн ялтангуудын эгнээнд орох шиг амархан зүйл үгүй. Өмнөд Солонгосын дуу дуулах, төрийн тэргүүнийх нь хөргийг зурах эсвэл тэдний зурагтай сонинг гарчиглан суухад л хангалттай юм. Тус улс төрийн хэрэгтнүүд нь ойрын хамаатнууд болох эцэг эх, хүүхдүүд, ах эгч нар болон эмээ өвөөтэйгээ хүртэл хамт хоригддог байна. Тэр ч бүү хэл насан туршдаа тус хоринх газарт амьдарсан хүмүүс ч цөөнгүй байдаг аж.

Эдгээр хорих лагерууд нь ертөнцөөс тусгаарлагдсан зэлүүд газар эсвэл уул, хадан дунд байрладаг ба хоригдлууд нь газар тариалан болон уул уурхайн хүнд хүчир ажлуудыг хийдэг аж.

Харин дахин боловсрол олгох, хүмүүжүүлэх хорих газар нь энгийн шоронтой адил төстэй буюу өндөр хана, өргөстэй торнуудаар хашигдсан байдаг. Энд хоригдож буй хүмүүс ихэвчлэн ядуу зүдүү байдлаасаа болж хоол хүнс хулгайлан, хууль бус наймаа эрхэлсэн гэх мэт хэргээр энд ирсэн байдаг байна.

Хоригдлуудын байрладаг өрөө маш жижиг хэмжээтэй бөгөөд босоогоороо зогсох боломжгүй намхан, хөндлөнгөөрөө хэвтэхэд  ч багтахгүй богино аж.

"Хвасэнг" ажилчдын хорих газар

Энэ нь хамгийн урт буюу 560 км2  бөгөөд мэдээж газрын зурагт дүрслэгдээгүй байна. Харин хиймэл дагуулаас авсан зургаас харвал өндөр хана бүхий хашаанууд нь үзэгдэх юм. Тус хорих газарт 20,000 гаруй улс төрийн гэмт хэрэгтнүүд хоригдон, хүнд хөдөлмөр эрхэлдэг.

Мөн цаазаар авах тал дээр их хэрцгий буюу төмөр утсаар хоолойг нь боомилж, модон саваа болон төмөр алхаар толгой руу нь цохиж хөнөөдөг байна. Мөн тэднийг хүчээр өөрсдийнх нь булшны нүхийг нь ухуулдаг аж.

Харин энэ аймшигтай ял цааз нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд төдийлөн тулгараад байдаггүй байна. Харин жирэмсэн эмэгтэйчүүдийг хүчээр хүүхдийг нь зулбуулах эсвэл, аборт хийдэг аж.

"Ёдок" засан хүмүүжүүлэх хорих газар

Тус хорих газар нь 370 км2  урттай ба 4 метр өндөр хашаатай байна. Харуул хамгаалалтад нь 1000 автомат их буутай, үнэрч ноход болон гар гранат зэрэг байдаг аж.  

Хоригдлуудын оромж нь шавран ханатай, сүрлэн дээвэртэй ба борооноос хамгаалдаггүй. Нэг өрөө нь 50 м2 байдаг ба 30-40 хүн амьдардаг аж. Өвөлдөө тус хорих газар нь маш хүйтэн ба хоригдлууд чих, хацар зэргээ хөлдөөх нь өдөр тутамд үргэлж тохиолддог, байдаг л нэг үзэгдэл юм. Хэрэв тэдний нэг нь л ажлаа хийхгүй залхуурвал бүх хоригдлуудыг нийтэд нь шийтгэдэг байна. 1980-1990 оны үед хоригдлууд долоо хоногийн долоон өдөр 16 цагаар ажилладаг байсан ба хоол хүнсний тал дээр хомс байсан тул хоригдлууд таарсан бүхнээ иддэг байжээ. Харин өнөө үед хоол хүнсний асуудал арай дэвшилттэй болсон буюу 150-200 гр эрдэнэ шиш болон ногоотой шөл аяга будаагаар солигджээ. Гэвч хоолны порц нь маш бага тул хоригдлуудад цадна гэсэн ойлголт байдаггүй.  Аавууд нь хүүгийнхээ хоолыг булааж идэх ч явдал гардаг байна.

Тэнд хоригдож байсан 48 настай Өмнөд Солонгосын иргэн Жеон Ванг Ил (Jeon Gwang-il) хэлэхдээ “Би “Ёдок” засан хүмүүжүүлэх газарт 3 жил хоригдсон. Өглөө 5 цагт босон ажилдаа гардаг, 6-12 цаг хүртэл ажилладаг дараа нь нэг цаг өдрийн хоолоо иддэг. Дахин 13-19 цаг хүртэл ажилладаг, тэгээд оройн хоолоо идээд оройжингоо улс төрийн боловсрол олгох хичээлд суудаг. Бидэнд унтах ч цаг гардаггүй. Хоолны тал дээр хүртээмж багатай тул 2,3 долоо хоног хоол идээгүй хүмүүс ч байдаг байсан. Тийм болохоор ихэнхи хүмүүс өлссөндөө болоод шавж, хорхойг ч хүртэл түүн иддэг байлаа. Өвөлдөө их хүйтэн болохоор олон хүн хөлдөж үхсэн” хэмээн нулимс дуслуулан ярьсан юм.   

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()