Хамгийн алдартай түүхэн зургууд

Зураг гэдэг бидний сайхан дурсамж, гуниг гутрал, бүхнийг хальснаа буулгаж, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн, утга учир нь нэмэгддэг хүчирхэг “зэвсэг” юм. Тиймдээ ч өдгөө бид цаг хугацааны дурдатгал болон үлдсэн гайхамшигтай зургуудыг үзэж сууна. Ингээд та бүхэндээ өнгөрсөн үеийн үйл явдлыг гэрчилсэн, сэтгэлд хоногшсон алдартай гэрэл зургуудыг хүргэж байна.

Хамгийн алдартай түүхэн зургууд

1

Нацист Германы нутаг дэвсгэр дээр буй хүн бүр, ямар ч нөхцөлд Гитлерт мэндчилэн, хүндлэл үзүүлэх ёстой байжээ. Ихэнх иргэд энэ гутамшигт үйлдэлдээ харуусавч, амь гарахын тулд мэндлэхээс өөр аргагүй байсан гэдэг. Тэрээр Европ тивийг бүхэлд нь хар дарсан зүүд болгосон, террорист удирдагч юм. Магадгүй түүний хүчээр өдгөө Германчууд оршин тогтнож байгаа бизээ.

2

Бяцхан охин эцэг эхтэйгээ салах ёс хийж буй нь. Учир нь тухайн үед Англичууд еврей хүүхдүүдийг эцэг эхээс нь хүчээр салгаж, үндэс угсааг нь өөрчилдөг байжээ. Хэрвээ энэхүү аймшигтай бодлогыг эсэргүүцвэл тэднийг устгана хэмээн заналхийлдэг байсан аж.

3

Өнгөрсөн зууны энэхүү зураг маш олон залууст ухаарал хайрлах болов уу... Америкийн их хямралын үеэр хүмүүс ажилд орохын төлөө ийнхүү зүтгэж байжээ. Самбар дээрх үгийг орчуулваас, “Би 3 мэргэжилтэй. Түүнчлэн 3 орны хэлээр ярьж чадна. Тиймдээ ч мэргэжлээрээ 3 жилийн турш шаргуу хөдөлмөрлөсөн. Харин одоо би 3 хүүхдийн хамтаар 3 сарын турш ажилгүй гэртээ байна. Миний хүсэж байгаа цорын ганц зүйл бол ажил хийх...” хэмээжээ.

4

Нацист Германы удирдагч Гитлер цэргүүдийнхээ хүнлэг чанарыг устгачихаагүй бололтой. Өлсөж, даарсан бяцхан Орос жаалд идэх юм өгч буй нацист цэрэг.

5

Шанхай хотод болсон 1937 оны Японы агаарын дайралтын үеэр эцэг эхээсээ төөрсөн бяцхан хүү... Золоор хүү эсэн мэнд эцэгтэйгээ уулзсан байна.

6

Хулгайн анчдын агнасан, уул адил овоолоостой одос үхрийн  гавлын яс... Жинхэнэ гэхэд итгэмээргүй байгаа биз.

7

Гэрэл зурагчин Эдди Адамс (Eddie Adams) Өмнөд Вьетнамын цагдаагийн ахлах Nguyen Ngoc Loan-ийг цаазлах үеийг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Харин түүнийг буудан хороосны дараа улс даяараа маш их харамссан гэдэг. Учир нь тэр амьд ахуйдаа улс орныхоо төлөө гэсэн чин үнэнч сэтгэлтэй, агуу хүн байжээ.

8

Цагаан арьстнуудын сургуульд суралцсан, хамгийн анхны өнгөт арьст бүсгүй Дороти Саунтс (Dorothy Counts). Таны харж байгаачлан түүнийг гудамжинд явахад хүмүүс дооглон, хоолныхоо хаягдлыг хүртэл түүн рүү шидэж, жигшил зэвүүцлээ илэрхийлдэг байжээ.

9

Германы хоригдлууд нацистуудын баазад баримтат кино үзэж байна.

10

Гэртээ ирсэн Герман цэрэг, түүний эхнэр хүүхдүүд нас барсан болохыг мэдэж, харууслын нулимс урсгаж буй нь...

11

Хартфордын циркд гарсан түймрийг унтрааж буй, алиалагч Эммет Келли (Emmett Kelly). Тус түймрийн улмаас 167 хүн нас барсны 55 гаруй нь бяцхан хүүхдүүд байжээ.

12

Одоогоос 71 жилийн өмнө буюу 1945 оны 8-р сарын 09-нд өглөөний 11:02 цагт АНУ “Fat Man” нэртэй  бөмбөгийг Японы Нагасаки хотод хаясан юм. Энэ бөмбөгдөлтийн улмаас 240 мянган хүн амтай хотын 74 мянган гаруй хүн нас баржээ. Түүнчлэн асар олон хүн химийн цацраг идэвхит туяанд хордож, эрэмдэг болсон юм.

13

1890-ээд оны сүүл, 1900 оны эхээр Австраличууд нутгийн уугуул иргэдийг аймшигтай хэрцгийгээр боолчилж байжээ. Тэднийг яг л амьтан аятай гинжилж, эр эм, хүүхэд хөгшид гэлгүй худалдаж, мал мэт харьцдаг байв. 

14

ОХУ-ын эмч Леонид Рогозов (Leonid Rogozov), 1961 онд хамгийн анхны мухар олгой тайрах мэс заслыг өөртөө хийсэн  юм. Тэрээр Антарктидад явж байсан судалгааны багийн гишүүн байсан бөгөөд мухар олгой нь тэсэхийн аргагүй өвдөн, өөрөөс нь өөр эмч тэрхүү аглаг зэлүүд газар байгаагүй тул ямар ч нойрсуулах эм хэрэглэлгүйгээр өөртөө хагалгаа хийхээс өөр аргагүй болжээ. Ингээд тэр багаж хэрэгслээ ариутгаад, халат, малгайгаа өмсөн, бүтэн нэг цаг 45 минутын турш хагалгаагаа хийж, амжилттай дуусган, амь гарсан гэдэг.

15

Хүн бүр энэхүү зургийг харж байсан ч, чухам ямар учиртайг нь тэр бүр мэддэггүй юм. Эл зурган дээрх хуварга Вьетнамын Буддын шашныг ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэж, ийнхүү өөрийгөө шатаасан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()