Хамгийн баян иргэдтэй 10 улс

Дэлхийн банк болон Олон Улсын Санхүүгийн Байгууллагаас тухайн улсын эдийн засаг хэр хүчтэй гэдгээс бус нэг хүнд хэр хэмжэний мөнгө ноогддогоор нь энэхүү жагсаалтыг тодорхойлон гаргадаг. Жишээлбэл: Хятад улс хэдийгээр эдийн засгийн байдлаараа дэлхийд тэргүүлдэг ч 1.3 тэрбум хүнтэй учраас нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь бага байдаг аж. Тиймээс ч уг жагсаалтанд багтаж чадаагүй байна. Харин манай Монгол улсын хувьд нэг хүнд ноогдох ДНБ нь 4,094 доллар (2014 оны байдлаар) байдаг байна. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн баян иргэдтэй 10 улсыг танилцуулья.

Хамгийн баян иргэдтэй 10 улс

10 Австрали - Нэг хүнд ноогдох ДНБ 44,073 доллар

Тус улсын нийт хүн ам нь 28.8 сая харин нийт ДНБ нь 1.44 их наяд доллар аж. Австрали долларын үнэ 2009 оны 3-р сараас эхлэн дэлхийн зах зээлд унаснаас хойш сүүлийн жилүүдэд эдийн засгийн байдал нь хүндхэн байгаа юм. Мөн тус улсын уул уурхай болоод газар тариалангийн олон улс дахь эрэлт эрс буурсан байна.

Австрали - Нэг хүнд ноогдох ДНБ 44,073 доллар

9 Швейцарь - 46,474 доллар

Швейцарь улсын эдийн засгийг хөдөлгөх гол хүч нь олон улсын худалдаа, хүнд болон хөнгөн үйлдвэр, мэдээж хамгийн найдвартай гэгддэг банкны салбар зэрэг юм. Сүүлийн үед тус улсын мөнгөн тэмдэгт болох франкын үнэ өсч байгаа нь эдийн засагт нь сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Учир нь бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөхөөс гадна экспортод гаргадаг барааны эрэлт буурах төлөвтэй байгаа юм.

Швейцарь - 46,474 доллар

8 Арабын Нэгдсэн Эмират улс - 49,883 доллар

Газрын тосны үйлдвэрлэл дээр тулгуурлан ашиг орлого ихээр олдог тус улсын нийт ДНБ нь 401 тэрбум доллар бөгөөд үүгээрээ дэлхийд 30-д жагсдаг байна. Сүүлийн үед газрын тосны эрэлт буурч байгаатай холбоотойгоор Араб улс нь бусад салбаруудаа хөгжүүлэхээр бодлого, төлөвлөгөө боловсруулж байгаа гэнэ. 2014 оны байдлаар тус улсын газрын тосноос бусад салбарууд нь нийт ашиг орлогынхоо 8.15%-ийг бүрдүүлдэг байсан бол харин тэд энэхүү үзүүлэлтээ ойрын хэдэн жилд 80% болгож өсгөнө хэмээн төлөвлөж байгаа аж.

Арабын Нэгдсэн Эмират улс - 49,883 доллар

7 АНУ - 51,248 доллар

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн Америк 322 сая хүн амынхаа тоогоор дэлхийд 3-р байрыг эзэлдэг. Цаашдаа тус улсын эдийн засаг зогсолтгүй өсөн дэвжсээр байх агаад ажилгүйдлийн түвшин бага зэрэг өсөх хандлагатай гэнэ. Мөн Америкчууд жилд 56,340 долларын цалин авдаг бөгөөд энэ нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтэнд тооцогддог байна.

АНУ - 51,248 доллар

6 Хон Конг - 53,432 доллар

БНХАУ-ын харьяа буюу тусгай захиргааны бүс хэмээгддэг Хонконгийн нийт ДНБ нь 289 тэрбум доллар аж. Мөн ажилчдын сарын дундаж цалин 1,780 доллар гэж тооцогддог. Эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт тулгуурладаг, татварын бодлого нь уян хатан учраас бизнес эрхлэгчид тус орныг сонгох нь илүүтэй байдаг байна.

Хон Конг - 53,432 доллар

5 Брунэй Даруссалам - 55,111 доллар

Тус улсын  нийт ДНБ нь 15.1 тэрбум доллар агаад ердөө л хагас сая хүн амтай жижгэвтэр улс юм. Мөн татварын системгүй цөөхөн хэдэн улсын нэг аж. Хэдийгээр хамгийн баян иргэдтэй улсуудын жагсаалтанд багтаж байгаа ч эдийн засгийн тогтвортой байдлын тал дээр бага зэрэг асуудалтай. Тус улсын экспортын ихэнхи хувийг нефть болон газрын тос эзэлдэг ажээ.

Брунэй Даруссалам - 55,111 доллар

4 Норвеги - 56,663 доллар

Байгалийн баялаг болох түлш, усан цахилгаан эрчим хүч болон загасны аж ахуйн олборлолт нь тус улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч юм. Одоогийн байдлаар үзэсгэлэнт Норвеги улсын эдийн засаг тогтвортой байгаа төдийгүй 5-хан сая хүн амтай учраас хамгийн баян иргэдтэй улсын 4-рт жагсаж байна.

Норвеги - 56,663 доллар

3 Сингапур - 61,567 доллар

Дэлхийд томоохонд тооцогдох зах зээлтэй тус улс нь хүн ам цөөхөнтэй агаад ашиг орлого сайтай аж. Мөн иргэдийн сарын дундаж цалин 3,694 доллар хэмээх үзүүлэлтээрээ Ази болон Номхон далайн орнууд дундаа хоёрт ордог байна.

Сингапур - 61,567 доллар

2 Люксэнбург - 79,593 доллар

Ердөө 600,000 хүн амтай, хүчирхэг эдийн засагтай тус улс нь хамгийн баян иргэдтэй улсуудын жагсаалтын дэд байранд зүй ёсоор орно. Люксэнбургийн эдийн засагт хамгийн чухал байр суурь эзэлдэг салбар бол “банк” юм.

Люксэнбург - 79,593 доллар

1 Катар - 105,091 доллар

Тус улс нь нефть болон байгалийн хийг бусад орнуудад экспортлодог аж. Байгалийн баялагаа зөв зохистой олборлон, системтэй борлуулснаар ядуу буурай орноос өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн юм. Тухайн улсад ажилгүйдлийн түвшин маш бага байдаг гэнэ. Энэ нь дэлхийд ховорхон үзүүлэлт юм. 

Катар - 105,091 доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()