Ким Кардашьяаны болзож байсан залуучууд

Олны танил алдартай хүмүүсийн хувийн амьдрал үргэлж нүднээ ил байдаг. Тиймдээ ч заримдаа зүгээр л хамт яваа хүмүүсийг хүртэл холбоод биччихдэг шүү дээ. Реалити шоунаас өдгөө ярианы гол сэдэв болтлоо алдартай болсон Ким Кардашьяаны хувьд, тэрээр үргэлж залуусаар хүрээлүүлж, тэрчлэн дуулиантай хуримыг хүртэл хэд хэдэн удаа хийж байсан юм. Тэгвэл та бүхэндээ түүний болзож байсан болон нэр холбогдож байсан залуусыг танилцуулья.

Ким Кардашьяаны болзож байсан залуучууд

1 Ник Лачи (Nick Lachey)

Дуучин Ник Лачи, хуучин эхнэр Жессика Симпсон (Jessica Simpson)-оос салсныхаа дараахан Кимтэй болзож эхэлжээ. Тэд тухайн үедээ л, олны хүсэмжит сайхан хосуудын нэг байсан юм. Хүмүүс тэдний харилцааг  "Ким алдар нэрээ өсгөхийн тулд ийнхүү түүнийг ашиглаж байна" хэмээн ярьдаг байсан гэнэ. Гэвч тэдний харилцаа амжилтыг ололгүй, хоёр тийш болцгоосон юм.

Ник Лачи (Nick Lachey)

2 Bow Wow

Реппер Bow Wow 105.1 ФМ радиод өгсөн ярилцлагадаа, Кимтэй болздог байснаа хүлээн зөвшөөрсөн аж. Тэдний харилцаа ихэнхдээ нууцлаг, маш учир биүүлэг байсаар ирсэн. Олны ам дамжсан яриа  л байдгаас бариад авчихаар нотлох зүйлсүүд байдаггүй байж. Харин тэрээр энэхүү ярилцлагандаа, “Хүмүүс түүний талаар юу гэж ярих нь хамаагүй, тэр миний хувьд онцгой нэгэн байсан” хэмээжээ.Үүгээрээ реппер залуу өөрсдийнхөө харилцааг илчилсэн юм.

Bow Wow

3 Майлес Остин (Miles Austin)

Маш халуухан хэрнээ, богино хугацаанд үргэлжилсэн дурлал гэж тэдний харилцааг л хэлэх байх. Америкийн мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчин залуугийн хувьд, тэрээр өөрсдийнхөө харилцааг завгүй ажлын хуваарь, ажлын стрессээс болж салсан хэмээжээ. Кимийн хувьд, Майлестай болзож байсан өдрүүдийнхээ талаар олон нийтэд төдийлөн дурсаад байдаггүй гэнэ. Мэдээж хэн л болзож байсан залуугаа зарлаад байх вэ дээ.

Майлес Остин (Miles Austin)

4 Жон Мэйер (John Mayer)

Дуучин Жон Мэйер шиг романтик залуу үнэхээр ховор шүү. Тэрээр үргэлж л хэн нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй болзож, романтик сюрприз, романтик орчин бүрдүүлэхдээ мэргэжлийн ажээ. Гэвч сүйхэйтэй залуу Кимтэй болзож байхдаа өөр бүсгүйтэй ямар нэгэн дурлалын романс үүсгэлгүй, харилцаандаа үнэнч байсан гэдэг. Тэгсэн ч хосуудын харилцаа төдийлөн удаан үргэлжлээгүй гэдэг. Бүтэхгүй дурлалаа гэж...

Жон Мэйер (John Mayer)

5 Эван Росс (Evan Ross)

Дуучин Эшли Симпсон (Ashlee Simpson)-ний экс нөхөр, жүжигчин Эван Росс нар 2007 онд болзож байсан бөгөөд тэд олон нийтэд өөрсдийн харилцааг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байсан гэхэд болно. Гэвч тэдний энэхүү дуулиантай харилцаа удалгүй төгсөж, хосууд хоёр тийшээ болсон юм.

Эван Росс (Evan Ross)

6 Шенго Деане (Shengo Deane)

Ким нэгэн үе өөрийн бие хамгаалагч Австрали залуу Шенго Деанетай амрагийн харилцаатай байсан билээ. Тэд “Keeping Up With Kardashians” шоуны үеэр үнэхээр дуулиантай харилцаатай байсан. Дурлал хүнийг сохолдог гэж тэрийг л хэлдэг байх. Камерийн өмнө үнсэлцэж, тэр байтугай ичиж зовохоо мэдэхгүй нялуурдаг байв. Хүмүүс тэдний харилцааг шоуны нэг хэсэг ч хэмээн ярьдаг. Гэвч тэдний дунд ямар нэг онцгой харилцаа байсан нь лавтай.

Шенго Деане (Shengo Deane)

7 ТЖ Жексон (TJ Jackson)

Кимийн анхны хайр бол ахлах сургуулийнх нь найз ТЖ Жексон билээ. Тэд ахлах сургуулийн төгсөлтийн үдэшлэгт хамт оролцсон төдийгүй болздог байжээ. Анхны хайр, дурлал хэзээд онцгой байдаг даа. Сайхан дурсамж бүр түүнд агуулагддаг. Ямар сайндаа л Ким тэр үед ээжээсээ жирэмслэлтийн талаар асууж байсан гэдэг. Тэгэхэд Ким ердөө 14 настай байсан юм. Кимийн анхны залуу, анхны хайр бүхэн ТЖ Жексон байсан байна.

ТЖ Жексон (TJ Jackson)

8 Кристиана Роналдо (Cristiano Ronaldo)

Португалийн алдартай хөл бөмбөгийн алдартай тамирчин, Кристиана Роналдо, Ким хоёрын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр амрагийн харилцаатай байсан хэмээн бичдэг. Тэдний талаар баттай эх сурвалж байхгүй ч тэд нэгэн үе тус тусдаа нэг өдөр, ижилхэн газарт зургаа авахуулсан байдаг. Үүгээр ч зогсохгүй тэдний үнсэлцэж байгаа бичлэг ч "Youtube"-д байдаг байна. 

Кристиана Роналдо (Cristiano Ronaldo)

9 Габриел Обри (Gabriel Aubry)

Холливуудын үзэсгэлэнтэй өнгөт арьст жүжигчин Халле Берригийн хуучин нөхөр, халуухан модель Габриел Обри, Ким нар нэгэн үе болзож байжээ. Гэвч хачирхалтай нь Ким түүнтэй болзож байхдаа, сагсан бөмбөгийн тамирчин экс нөхөр Крис Хамфрис (Kris Humphries), реппер Регги Буш (Reggie Bush) нартай зэрэг уулздаг байсан болохыг эх сурвалжууд мэдээллэсэн ажээ.

Габриел Обри (Gabriel Aubry)

10 "The Game"

Реппер “The Game” урьд нь Кимийн эгч Хлое Кардашьянтай болзож байсан билээ. Хожим тэрээр Кимтэй болзсон талаараа хэлэхдээ, “Тэр бол үнэхээр сайхан бүсгүй. Бид цөөхөн удаа л хамт хооллосон төдий, түүнээс өөр харилцаагүй" хэмээжээ. Магадгүй тэд ярьж тохиролцож байгаад "таардаг" байсан бололтой шүү.

"The Game"

11 Дэймон Томас (Damon Thomas)

Ким 18 насандаа, алдартай хөгжмийн продьюсер Дэймон Томастай гэрлэж байсан. Тэрээр энэ талаараа яриад байх үнэхээр дургүй хэмээдэг. Мэдээж шүү дээ... Өөрөөсөө үе мултарсан, эцэг шигээ хүнтэй нууцхан гэрлэж байснаа хэн л онцлоод байв гэж?... Тэд 2000 онд хуримаа хийсэн бөгөөд 2004 онд гэрлэлтээ цуцлуулсан аж.

Дэймон Томас (Damon Thomas)

12 Ник Кэннон (Nick Cannon)

Үзэсгэлэнтэй дуучин бүсгүй Мариан Керри (Mariah Carey)-ийн экс нөхөр, реппер Ник Кэннон, Ким Кардашьяан нар үнэхээр романтик харилцаатай байсан. Гэвч реппер Рей Житэй хийсэн Кимийн секс бичлэг задарснаас хойш тэдний харилцаа дуусгавар болсон юм. Ник энэ талаар хэлэхдээ, “Ким бол үнэхээр сайхан бүсгүй, би түүнд хайртай байсан. Гэвч тэр надад худал хэлсэн, намайг хуурсан” гэжээ.

Ник Кэннон (Nick Cannon)

13 Регги Буш (Reggie Bush)

Реппер Регги Буш, Ким Кардашьян нар удаан хугацааны турш болзсон байдаг. Хүмүүс ч тэднийг үнэхээр тохирсон хосууд хэмээн ярьдаг. Гэвч тэдний харилцаа дуусгавар болоход тэдний фэнүүд эргэн нийлээч гэсэн зурвасуудыг илгээсэн байна. Ямар сайндаа л Кимийг Каньетэй болзож эхлэхэд нь хүмүүс Реггиг гүйцэхгүй хэмээн ярьж байжээ.

Регги Буш (Reggie Bush)

14 Крис Хамфрис (Kris Humphries)

Гэрлэлтээ батлуулснаас ердөө 72 цагийн дараа хамт амьдрахаа больж, 72 өдрийн дараа гэрлэлтээ цуцлуулсан хосуудыг хүмүүс бодлогын чанартай гэрлэсэн хэмээн ярилцдаг. Учир нь түүнээс хойш Кимийн нэр алдар түгсэн гэхэд болно. Түүгээр ч зогсохгүй салсан нөхрөөсөө овоо хэдэн долларыг "салгасан" гэдэг шүү. Ким өнөөг хэр нь түүний талаар дурсахад дургүй байдаг аж. 

Крис Хамфрис (Kris Humphries)

15 Рей Жи (Ray J)

Цахим ертөнцөөр маш хурдан тархаж, хэсэгтээ л сенсаац тариад амжсан түүний секс бичлэгээс л Рей Жи хэмээх репперийг мэддэг болсон хүн олон байх. Тэдний нууц бичлэг ийнхүү задрахад бүгдийг нь устгуулсан ч, овжин хакерууд ахиад л дэлгэсэн гэнэ. 

Рей Жи (Ray J)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()