Дубайн хөгжлийн нууц юу байв?

2016-03-17, 19:19
17,082

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл хот Абу Дабигийн дараа орох, Арабын хоёр дахь том хот бол яахын аргагүй олны хөл холхисон Дубай билээ. Анх 1950-аад оны эхээр Дубай зүгээр л нэг хатсан цөл байв. Тухайн үед хот төлөвлөлт, хөгжил цэцэглэл гэсэн ямар ч ойлголт Дубайд байсангүй. Гэвч өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын хамгийн том төв, баячуудын тансаглалын оргил хот болохын нууц юу байв? 

Дубайн хөгжлийн нууц юу байв?

Дубайн өөрчлөлтийг харуулсан зураг. 

Дубай нь газар зүйн хувьд маш ашигтай байрлалд байх тул дэлхийн олон орны худалдаачид энд төвлөрдөг. Түүнчлэн 1966 онд газрын тосны томоохон ордыг нээснээр Катарын эмират, Персийн булангийн орнуудад хэрэглэгдэж байсан мөнгөн тэмдэгтийг хэрэглэж эхэлсэн байна. 

Өнөө цагийн Дубайн хамгийн "топ" нэрийн хуудас бол 2 үндсэн хэсэг бүхий хиймэл арлууд (Palm Islands) юм. "Palm Jumeirah" болон "Palm Jebel Ali" арлуудыг 2001 онд барьж эхлэн, 2006 оны сүүлчээр дуусган, ашиглалтанд оруулсан юм. 

Эдгээр хиймэл арлыг барихад Арабын арлуудын элс хангалтгүй. Хэдийгээр Арабд элснээс их юм байхгүй ч, зөөлөн, ширхэг жижигтэй тул барилгын ажилд стандартад нийцдэггүй байна. Тиймээс Персийн булангаас нийтдээ 210 сая м³ хайрга чулуу, элсийг зөөн авчирсан гэдэг. 

Дубайн иргэдийн 85 хувийг гадаад иргэд бүрдүүлдэг. Тэдний дунд ихэвчлэн Энэтхэг, Пакистан, Бангладеш хүмүүс байх аж.

Дубайн нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 2014 оны байдлаар  24,866 байв. Харин манайх нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 9433 байдаг аж. 

Дубайн хүчирхэг эдийн засгийн гол эх үүсвэр нь газрын тосны олборлолт бөгөөд ганцхан өдөрт л гэхэд 50,000-70,000 баррель нефть олборлож, АНУ, Швейцарь, Энэтхэг, Саудын Араб зэрэг улсуудад экспортолдог байна. 

“Манай аав, өвөө тэмээ унадаг байсан. Харин би Mercedes, миний хүү Land Rover унадаг болжээ” хэмээн Дубайн эмир буюу ерөнхий сайдын албыг хашигч Rashid bin Saeed Al Maktoum нэгэн ярилцлагынхаа үеэр ярьсан байдаг. Энэ ч маргахын аргагүй юм. Дубайн баячууд дунд өнөөдөр хуучин машинтай хүн байдаггүй. Цагдаа нар нь хүртэл тэнгэрт тулсан үнэтэй "Bugatti Veyron" унах аж. 

Дубайн засаг захиргаа өөрийн хотын нэр хүндийг бодож, дэд бүтэц, хот төлөвлөлт, боловсрол, аюулгүйн байдалдаа маш их анхаарал хандуулдаг. Ойролцоогоор 60 иргэнд 1 цагдаа оногдно. 

Тэдний хувьд хамгийн гол баялаг, хөгжлийн түлхүүр нь чадварлаг боловсон хүчин юм. Дубайн жилийн нийт зардлын 35 хувь нь боловсролын салбарт ил тод зориулагдаж чаддаг. Энэ бол тэдний хөгжлийн бас нэгэн тулгуур юм. 

Ингээд та бүхэн өнөө цагийн дэлхийн хөгжлийн охь болсон Дубай хотын амьдралтай танилцана уу. 

Ирээдүйд баригдахаар төлөвлөгдөж буй шинэ төслүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()