20-р зууны эхнээс Чин улс "Шинэ засгийн бодлого" гээч Гадаад Монголыг Хятадад нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн, манжийн эрхшээлээс ангижрахаар Чин ван Ханддорж тэргүүтэй ноёд түшмэл, дээд лам нар 1911 оны зун Хаант Орос улсын Санкт-Петербург хот руу явж, тусламж гуйсан байдаг.
Энд Оросууд туслалцаа өгөх болно хэмээн шийдвэрлэж, эх орондоо хүрэх үеэр нь Хятадад хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасан, тэр үеийг ашиглан 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлан албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.
Богд Хаант Монгол Улсын албан ёсны нэр нь "Олноо Өргөгдсөн Монгол Улс", "Монгол Улс" байсан юм.
Мөн тэр үед, хүн ам 650 мянга байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн тодорхой хэсгийг лам нар эзэлж байсан гэдэг.
Тухайн үеийн Монгол улсад, 755 буддын сүм болон 12 мянган лам нар байжээ.
1913 онд Өвөр Монголыг, шинээр тусгаар тогтносон Монгол улстай нэгтгэхээр цэргүүдийг явуулсан ч, Хаант Орос, Дундад Иргэн Улс дарамт шахалт үзүүлснээр, цэргүүдээ татжээ. Монгол тусгаар тогтнолоо зарласан ч, Хаант Орос, Дундад Иргэн Улсын шахалтад байсаар 1915 оны Гурван улсын гэрээнд Монгол улс Дундад иргэн улсын автономит болж, тусгаар тогтнол нь устсан байна.
Орос дахь Октябрын хувьсгалыг Хятадууд ашиглаж, Монгол руу цэрэг илгээн, 1919 онд Монголын автономийг устгах гэрээг хүчээр зуруулжээ. Энэ нөхцөл байдалд Монгол Ардын Нам (МАН) анх байгуулагдаж, Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр болсон юм.
Социализмын үед Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Энэ нь манай орны хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг авчирсан гэхэд болно.
Ард түмний ахуй амьдрал нийтээрээ ядуу байсныг энэ үеийн зургуудаас бэлээхэн харж болно.
Тухайн цагт БНМАУ нь ЗХУ-ын нөлөөнд оршиж байсан юм. 1920-оос 1930-аад оны үед, Зөвлөлтийн нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан Догсомын Бодоо, Солийн Данзан нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж, улмаар амь насаа алдсан байдаг.
1939 онд Хорлоогийн Чойбалсан удирдагч боллоо. Тэрээр зөвлөлтийн шахалтаар хувийн өмчийг хурааж, шашин шүтлэгийг хязгаарлах, улмаар зарим иргэдийг үндэслэлгүйгээр баривчлан, хэлмэгдүүлэх үйл ажиллагааг явуулж эхэлсэн. 1937 оноос эхлүүлсэн “Их Хэлмэгдүүлэлт”-д 30,000 гаруй хүн харамсалтайгаар амиа алджээ.
1945 онд, Иосиф Сталин (Joseph Stalin), Чан Кайши (Chiang Kai-shek) нар Японы эсрэг хоорондоо холбоо тогтоож, энэ үед Бүгд Найрамдах Хятад Улс нь, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэдэг. Түүнчлэн Өвөрмонголыг өөртөө нэгтгэхийг зорьсон байна.
Тэд улс төрийн гэмт хэргээр шийтгэгдэж байгаа хүмүүсийг ийнхүү хайрцганд дөнгөлж, олон хоногоор хоолгүй тарчлааж байжээ.
1952 оны 1 сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан Москва хотод нас барахад, Юмжаагийн Цэдэнбалд эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болсон байна.
1961 онд НҮБ-ийн гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох болсон. Харин яг энэ үед, буюу 1960-аад оноос ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа тасарч, Монгол нь ЗХУ-тай нэг тал болсон аж. Ингэснээр Монголд үзүүлэх ЗХУ-ын оролцоо, нөлөө ихэссэн байна.
Монголын эдийн засаг 60-аад оноос эрчимтэй хөгжиж бүх нийтээрээ бичиг үсэгд тайлагдсан, Азийн анхны улс болжээ. 1984 онд Цэдэнбал Москвад айлчилж байхад нь, түүний эсрэг эргэлт гарч Жамбын Батмөнхийг Монголын удирдагчаар сонгосон байна.
Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ. 1961 онд НҮБ-ийн гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох болсон аж.
Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй
~ 100 жилийн өмнөх Монгол орон ~