Инвэр Кэмпрэйд (Ingvar Kamprad ) нь 1926 онд Швед улсад төржээ. Түүний гэр бүл хэцүү амьдралтай байсан учраас тэрээр 5 наснаасаа эхлэн шүдэнз зарж, хоногийн хоолоо аргацааж байсан гэнэ. 10 нас хүрмэгцээ унадаг дугуй унаж, хөршүүдээрээ явж зул сарын чимэглэл, загас, харандаа зэргийг зарах болов.
Түүний эмээ Герман хүн байсан учраас түүнийг хүүхэд байхад нь, “Агуу удирдагч Гитлер” хэмээх хөдөлгөөнд оролцуулж байсан аж. Хожим тэрээр нэгэн ярилцлагандаа “Би тэр хөдөлгөөн оролцсондоо маш их харамсдаг. Миний хийж байсан хамгийн том алдаа” хэмээжээ.
Хүүг 17 нас хүрмэгц, аав нь түүнийг сургуульд сур хэмээн цуглуулсан мөнгөө өгсөн гэдэг. Харин тэрээр сургуульд сурахын оронд 1943 онд “IКEA” компаниа байгуулжээ.
“IКEA” гэх нэр нь түүний нэрний эхний үсгүүд болох I болон K мөн төрсөн газар болох (Elmtaryd)-ийн Е, төрсөн хот болох (Agunnaryd)-ийн А зэрэг товчилсон үсгүүдээс бүтсэн байна.
1956 онд Кампрэйд угсардаг тавилга зохион бүтээж, олон нийтэд танилцуулжээ. Хүмүүс тус тавилгыг ихэд сонирхож, улмаар худалдан авч байсан гэдэг.
Тэрээр, алдарт зохиолч Малкольм Гладвэл (Malcolm Gladwell) Кэмбрэйдийн тухай хэлэхдээ “Нээлттэй, хүлцэнгүй, ухамсартай, шинийг санаачлагч гэх зэрэг шинжүүдийг нэг дор нэгтгэсэн, түүн шиг хүмүүс их ховор. Түүний эдгээр чанарууд нь гайхалтай амжилтанд хүргэх болно” гэжээ.
1973 онд тэрээр хараахан нэр алдарт гарч амжаагүй компаниа татвараас чөлөөлөхийн тулд, Шведээс Дэнмарк руу шилжүүлсэн байна. Харин одоогоор тус компаний төв байр нь Нидерланд улсад байрладаг аж.
Кампрад 3 хүү, 1 охинтой бөгөөд охиноо үрчилж авсан билээ. Түүний 3 хүү болох Петер (Peter), Жонас (Jonas), Матиас (Mathias) нар IKEA-гийн бодлого төлөвлөлтийг хариуцан ажилладаг юм. 2013 онд Кампрад ажиллаасаа буусны дараа. отгон хүү болох Матиасдаа дэлхий даяар сүлжээ бизнесээ явуулж буй Inter IKEA групын удирдах эрхийг өгчээ.
Сүүлийн хэдэн жилд, Кэймпрэдын хөрөнгө болон түүний гэр бүлийн орлогын талаар сонирхох хүмүүс их болоод зогсохгүй янз бүрийн таамаглал дэвшүүлээд байгаа юм. Харин түүний нийт хөрөнгө нь 48.1 тэрбум хэмээн эх сурвалжууд мэдээллэсэн аж.
Тэрээр компанийхаа нийтийн сүлжээнд “Үл хөдлөх хөрөнгө нь “IКEA”-д тохирохгүй. Харин урт хугацааны хэтийн төлөв нь, манай компаний цаашдын өсөлт хөгжилд нэмэр болох болно. Би “IКEA”-г санхүүгийн байгууллагаас хамааралтай байгаасай гэж хүсэхгүй байна ” хэмээжээ.
“IКEA” компанийн түүхийг өгүүлсэн 2 ч ном хэвлэгдсэн юм: 1976 онд "A Testament of a Furniture Dealer," болон 1990 онд "Leading by Design: The IKEA Story,"
Тэрээр арвич хямгач зангаараа алдартай билээ. Тиймээс өдгөө тэрбумтан болсон хэдий ч, хямд зочид буудалд буун, 20 жилийн турш барьсан машинаа хөлөглөсөөр яваа аж.
Өнөөдөр “IКEA” компани нь дэлхийн 47 оронд 370 дэлгүүртэй юм. Мөн Кэмпрэйд нь компаниа байгуулсан цагаасаа эхлэн захирлын суудлаас буух хүртлээ ганц удаа мөнгө зээлж байгаагүй гэнэ.
IKEA хоол, хүнсний үйлчилгээ нь өнгөрсөн жилд 1,8 тэрбум долларын ашиг олсон юм. Дэлгүүр бүр нь Швед үндэсний хоол болон хөнгөн зуушаар үйлчилдэг байна.
Кэмпрэйд 40 жил гаруй компаниа хөл дээр нь босгож, дэлхийд данстай болгохоор зүтгэсэн билээ. Тиймээс ч төрсөн нутгаасаа хүртэл явсан. 2011 онд түүний эхнэр нас барсны дараа тэрээр гэр бүл, найз нөхөдтэйгээ ойр байхаар Шведэд буцан нүүж ирсэн байна.
Хэдийгээр тэр захирлын суудлаа хүүдээ залгамжлан өгсөн ч гэсэн өнөөг хүртэл компанийхаа зөвлөгч, шийдвэр гаргачаар ажилладаг байна. Тэрээр өдгөө 90 насыг зооглож байгаа бөгөөд нэгэн сэтгүүлд “Би үхэхэд хэтэрхий эрт байна, хийх ажил ийм их байхад” хэмээн ярилцлага өгчээ.